“ЭРҮҮЛ-ЗӨВ ХООЛЛОЛТ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-04-07 19:27:19
703
Хамгийн зөв аргаар эрүүлжиж, жингээ хасах арга бол мэдээж хөдөлгөөн, эрүүл хооллолт байдаг. Тэгвэл Нийслэлийн цагдаагийн удирдах газраас алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, зөв хооллолтын талаар мэдлэг олгох зорилгоор тус цагдаагийн газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс “Эрүүл-Зөв хооллолт” өдөрлөгийг өнөөдөр /2023.04.07/ зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт тус цагдаагийн газрын 10 газар, хэлтсийн алба хаагчид 12 баг болон хуваагдаж, өөрсдийн авхаалж самбаагаа сорин оролцсоноос Нэгдүгээр байранд Хүний нөөц, сургалтын хэлтэс, Хоёрдугаар байранд Шуурхай удирдлагын хэлтэс, Гуравдугаар байранд Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн хамт олон тус тус шалгарлаа.