en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-04-07 15:59:00
912

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГА БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ОРОН ДАЯАР ХИЙЛЭЭ

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан шар усны үер, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг бууруулах, орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлыг иргэд, олон нийтэд сурталчлах, нийгмийн  хариуцлагын хүрээнд /2023.03.31/ 14:00 цагт “Эрүүл аюулгүй Цэвэр орчин бүрдүүлэх” уриан доор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын   нийт алба хаагч, ажилтныг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээг улс, орон даяар эхлүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн энэ эрхийг хангах иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан юм.

ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠡᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠢᠷ᠎ᠠ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠦᠶᠡᠷ᠂ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠡᠪᠡᠷᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠥᠷᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠡᢉᠦᠳᠦᠯᠲᠡᠢ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ  ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ /᠒᠐᠒᠓᠂᠐᠓᠂᠓᠑/ ᠑᠔:᠐᠐ ᠴᠠᠭ ᠲᠤ “ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠶᠤᠯ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠴᠡᠪᠡᠷ ᠣᠷᠴᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ” ᠤᠷᠢᠶᠠᠨ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠩᢉᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ   ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᢈᠡ ᠴᠡᠪᠡᠷᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠷᠤᠨ ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠡᢈᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯ᠎ᠡ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠩᠴᠡᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡᠲᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠠᠮ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠩᢉᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᢈᠡ ᠴᠡᠪᠡᠷᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ З.БАЯСГАЛАН “МОНГОЛ УЛСЫН ТАЕКВОНДОГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын Таеквон-догийн Монголын холбооноос Насанд хүрэгчид, Мастерын ангиллын Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг энэ оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Спортын төв ордон”-д зохион байгуулсан юм.

Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Баясгалан амжилттай оролцон “Хоёрдугаар байр”-т шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн медаль медаль хүртлээ.

Ийнхүү Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Баясгалан нь “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авав. Тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье!

ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠧᠻᠸᠣᠨ᠋᠆ᠳᠣᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᠦᢉᠴᠢᠳ᠂ ᠮᠠᠰᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠒᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠂ ᠐᠒ ᠨ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ “ᠰᠫᠤᠷᠲ᠋ ᠤᠨ ᠲᠥᠪ ᠣᠷᠳᠤᠨ”ᠢᠳ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠳᠡᠰᠯᠡᢉᠴᠢ ᠵᠡ᠃ᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ “ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢ”ᠥᠲ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠵᠤ᠂ “ᠡᠷᢉᠦᠮᠵᠢᠯᠡᠯ”᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠮᠧᠳ᠋ᠠᠯ ᠮᠧᠳ᠋ᠠᠯ ᢈᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠡᠨ᠃ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠳᠡᠰᠯᠡᢉᠴᠢ ᠵᠠ᠃ᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ ᠨᠢ “ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ”᠆ ᠳᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠡᠨ ᠠᠪᠤᠪᠠ᠃ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ᠂ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠲᠤ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶ᠎ᠡ!

СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо үүсэн байгуулагдсаны 4 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмадуудын дунд зохион байгуулж буй спортын цогцолбор тэмцээний нээлт "Алдар" спорт хорооны спортын их танхимд зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлтэд МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороодын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өмнөх өдрүүдэд зохион байгуулсан шатар, биллиардын тэмцээний шагналыг нээлтийн үеэр гардуулсан бөгөөд Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны баг тамирчид “Шатар”-ын тэмцээнд Гуравдугаар байр, “Биллиард”-ын тэмцээнд Тэргүүн байр эзэлсэн юм.

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᠡᢉᠦᠰᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠔ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠢ ᠰᠫᠤᠷᠲ᠋ ᠤᠨ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠤᠷᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ "ᠠᠯᠳᠠᠷ" ᠰᠫᠤᠷᠲ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠫᠤᠷᠲ᠋ ᠤᠨ ᠶᠡᢈᠡ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠯ᠎ᠠ᠃ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠥᠩᢈᠡ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠴᠠ᠃ᠲᠣᠭᠤᠭ᠎ᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠨᠠᠷ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠮᠦᠰ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᠲᠠᠷ᠎ᠠ᠂ ᠪᠢᠯᠯᠢᠶᠠᠷᠳ᠋ ᠤᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠱᠠᠩᠨᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠥᢉᠡᠳ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠭ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ “ᠰᠢᠲᠠᠷ ᠠ᠋”‍᠆ ᠤᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ “ᠪᠢᠯᠯᠢᠶᠠᠷᠳ᠋”‍᠆ ᠶᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠡᠵᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН АГААРЫН ХҮЧНИЙ МӨРДӨН ШАЛГАХ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо Америкийн Нэгдсэн Улсын Агаарын хүчний мөрдөн шалгах тусгай ажиллагааны газрын командлагч, бригадын генерал Тэрри Булард тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалт /2023.04.06/ Цагдаагийн ерөнхий газарт болж, үргэлжлүүлэн Дотоодын цэргийн штабын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг харилцан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.  

ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠫ᠃ᠣᠷᠤᠰᠲᠠᠭ᠎ᠠ ᠠᠮᠡᠷᠢᠻᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠮᠠᠨ᠋ᠳ᠋ᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠪᠷᠢᠭᠠᠳ᠋ ᠤᠨ ᢉᠧᠨᠧᠷᠠᠯ ᠲᠡᠷᠡᠷᠢ ᠪᠤᠯᠠᠷ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠷᠢᢉᠦ ᠲᠡᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯ᠎ᠠ᠃ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ /᠒᠐᠒᠓᠂᠐᠔᠂᠐᠖/ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᢈᠢᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ I УЛИРЛЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулж, гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны I улирлын Сахилга, ёс зүй, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг /2023.04.06/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 100 байршлаас 922 алба хаагч оролцлоо.

Зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил буурсан эерэг үзүүлэлт, амжилтыг цаашид хадгалах, удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2023 оны 01 дүгээр “Сахилга, ёс зүй, хариуцлагыг сайжруулахад удирдах ажилтны манлайллыг чиглүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт алба хаагчдад ажлын чиглэл болголоо.

ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ I ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠢ᠋ /᠒᠐᠒᠓᠂᠐᠔᠂᠐᠖/ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠪᠣᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠑᠐᠐ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠙᠒᠒ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ᠂ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠳ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳᠦᢉᠡᠷ “ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ” ᠠᠯᠪᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠪᠣᠯᠭᠠᠯ᠎ᠠ᠃

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
72
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
71
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
72
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
71
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
58
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
60
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
0
63
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
66
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
0
447
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
179
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
0
280
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
390
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос