ИЗРАИЛ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦАГДААГИЙН АТТАШЕ АСАФ НАЧМИАСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Израил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ирит Бэн-Абба Витале Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барих зорилгоор энэ оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд албан айлчлал хийж байгаа юм.
Албан айлчлалын хүрээнд тус Элчин сайдын яамны цагдаагийн атташе Асаф Начмиас өнөөдөр /2023.03.28/ Цагдаагийн ерөнхий газарт айлчлан, уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар оролцов.
Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.