ИРГЭДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-02-08 16:14:48
417
Тээврийн цагдаагийн албанаас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Таванбогд” ХХК, “Силк Рөүд трейдинг” ХХК, “Эрдэнэдрийлинг” ХХК, “НҮБ-ын UN Mongolia” олон улсын байгууллагын 283 ажилтан, инженер техникийн ажилтнуудад “Замын хөдөлгөөний дүрэм ба аюулгүй жолоодлого” сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулж, тэднийг замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж ажиллалаа.
Сургалтад хамрагдаж, мэдээлэл солилцсон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!