ХУУЛЬ БУСААР 67 ШИРХЭГ ОНДАТАР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШАЛГАЖ БАЙНА
2023-02-08 13:05:00
662
Энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотруу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгсэлд 67 ширхэг Ондатарыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн зөвшөөрөлгүй ан амьтан агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг анхааруулъя!