en

ГУРАВ ХОНОГИЙН ХУГАЦААНД ГЭХЭД Л 39 ХҮН ХҮНД БОЛОН ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР УГААРТСАН ГЭХ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДСЭН

2023-01-16 17:03:00
3053

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?

Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.

Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?

Цагдаагийн байгууллагад сүүлийн 3 хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, 3 хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.

Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?

Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Наранжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
96
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
89
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
96
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
89
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
146
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
146
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
119
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
119
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
129
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
117
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
196
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
179
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос