en

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.БАТХУЯГ: ХАР ТАМХИЙГ СУРТАЛЧИЛСАН БҮТЭЭЛҮҮД ЗАЛУУСЫГ АЮУЛ РУУ ТҮЛХЭЖ БАЙНА

2022-03-28 11:05:51
2901

Хөл хорионы үеэр мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ юутай холбоотой вэ?

Цар тахлын үед буюу 2021 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 187 бүртгэгдсэнийг 2020 онтой харьцуулахад найман хувиар, холбогдон шалгагдсан сэжигтэн 22.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Гэвч эд мөрийн баримтаар хурааж авсан бодисын хэмжээ 26.8 хувиар өссөн байна. Тодруулбал, 2021 онд илрүүлж хураан авсан бодисын хэмжээ 10 мянга орчим хүн тун хэмжээгээр өссөн. Шалтгаан нь олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг өссөнтэй холбоотой юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн 40 орчим хувийг газрын боомтоор нэвтрүүлсэн хэрэг, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна. Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан нэвтрүүлсэн хэрэг 2020, 2021 онд өсч, газрын боомт, агаарын боомтоор нэвтрүүлсэн хэрэг буурсан.

Илгээмжээр хар тамхи илгээснийг илрүүлсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь хаана хяналт шалгалт алдагдсантай холбоотой вэ?

Сүүлийн үед метамфетамин дэлхийн хар зах зээлд ихээр нийлүүлэгдэж, энэ төрлийн бодисыг их хэмжээгээр тээвэрлэх, нийлүүлэх гэмт хэрэг огцом өсөж байна. Шинэ төрлийн мансууруулах бодисын зах зээл өргөжин тэлж байгаа улс орнуудын тоонд ОХУ, БНХАУ багтаж, тухайн улсуудад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тутам өссөөр байна.Үүнийг дагаад хөрш улсуудаас гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис манай улсад нэвтрүүлэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж болзошгүй байна. Манай Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж буй техник, тоног төхрөөмжүүдийг ашиглан хяналт шалгалтыг зохион байгуулж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авах, гэмт этгээдүүдийг олж тогтоох, эрүүгийн хариуцлагад татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн тухайн бодисыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Илгээмжээр хар тамхи илгээсэн хүнд болон хүлээн авсан хүнд хоёуланд нь хариуцлага тооцдог уу. Энэ тохиолдлын хариуцлага нь ямар байна?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Монгол улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасан байдаг. Тиймээс илгээсэн болон хүлээн авсан этгээдүүд дээр дурьдсан зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Монгол улсын Эрүүгийн хуульд зааснаар хэргийн ангилал, төрөл, хэрэгт оролцсон байдал зэргээс шалтгаалж хоёр жилээс 20 жил хүртэл хорих эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ.

-Мансууруулах бодисонд донтох залуусын нас улам залуужсан нь нийгмийг хамгийн их түгшээсэн асуудал болсон. Суурь шалтгаан нь юу байна?

-Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 939 гэмт хэрэгт 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгч, донтогч нарын насны байдал залуужиж, 13-25 насны хүүхэд залуучууд ихээр гэмт хэрэгт холбогдох хандлагатай байна. Хамгийн бага нь 13 настай эмэгтэй хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Хүүхдийн 13-14 нас нь шилжилтийн үе буюу хүүхдээс том хүн болдог, зан төлөв нь төлөвшдөг, донтолтонд өртөх магадлал хамгийн өндөр үе юм. Энэ үед хүүхдэд эцэг эхийн анхаарал, зөвлөгөө чухал байдаг. Хар тамхи хэрэглэсэн 10 хүүхэд тутмын долоо нь сониуч зангаасаа болж, 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дуурайж, чөлөөлөх цаг, зав ихтэйгээс болж 23.6 хувь нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууралд оруулж байгаа гол зүйлийн нэг бол хар тамхины талаар тодорхой мэдлэггүй байх, цахим орчноос болон гадаадад амьдарч байсан хэн нэгнээс худал мэдээлэл авах явдал юм. Үүнээс болж хар тамхи, мансууруулах бодисыг хүний биед хоргүй, дасал болдоггүй, донтохгүй, хүссэн үедээ хэрэглэхээ больж болдог, бусад улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн ташаа ойлголт, буруу мэдээлэлтэй болсон байдаг. Нийгэм, сэтгэл зүйн талаас, хүүхдийн буруу хүмүүжил, ажилгүйдэл, хамт олон гэр бүлийн тааламжгүй харилцаа, гэр бүл салалт, санхүүгийн хүндрэлтэй байдалд орох, хүчирхийлэлд өртөх гэсэн сөрөг хүчин зүйлсээс шалтгаалж хар тамхинд орж байна. Эрүүл амьдралын хэв маягтай, зөв орчинд хүмүүжсэн хүүхэд өөртөө итгэлтэй, бусдыг даган дуурайхгүй, хэн нэгэн хар тамхи хэрэглэхийг санал болгоход “Үгүй” гэж хэлж чадах чадвартай, насан туршийн дархлаатай болж хүмүүждэг. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж, сайн сонсож, тулгарсан асуудлыг нь шийдэх, зөвлөгөө өгөхөд эцэг эхчүүд анхаараарай гэж зөвлөмөөр байна. Мөн Монгол Улсад хориглосон болон хэрэглээ нь хязгаарлагдмал мансууруулах эм, бодисын агууламжтай, жорын дагуу олгогддог эм, бэлдмэлийг хууль бусаар олж авах, хадгалах, хэрэглэх, цахим сүлжээ ашиглан ил болон далд хэлбэрээр худалдаалж байгаа хууль бус үйлдэл их бүртгэгдэж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хар тамхийг сурталчилсан мэдээллээс ангид байлгахад анхаарах шаардлагатай байна.

-Гэр бүлийн хараа хяналтаас гадна нийгмийн байдал өсвөр үеийнхний үйлдэлд илүү нөлөөлдөг гэж хардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэр бүхий уран бүтээлчид хууль зөрчиж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл туурвиж, хүүхэд залуучуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. Иймд буруу зүйл уриалж, худал мэдээлэл түгээж буй зүйлийг үзэхгүй, үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас ялангуяа, манай Хар тамхитай тэмцэх газрын цахим хаягаас авахыг хүүхэд, залуучуудаас хүсч байна. Таны ойр дотны хэн нэгэн эсвэл хүүхэд чинь хар тамхины хэрэглэгч болсон бол хэн нэгнийг буруутгахгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж, хэзээ, хэдэн удаа, ямар бодис хэрэглэсэн, хүүхдийн зан төрх, сэтгэц, биеийн байдалд ямар өөрчлөлт гарсныг тодорхойлж, мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Ингэхийн тулд эцэг, эхчүүд хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Иймд манай газраас явуулж буй сургалт, мэдээллийн ажилд оролцож мэдээлэл авах, цахим хаяганд байршуулсан шторк, сэрэмжлүүлгийг уншиж танилцаарай гэж хүсье. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 18002000 дугаарын утсаар зөвлөгөө авах, манай Хар тамхитай тэмцэх газарт хандаж биологийн дээж авахуулж шинжлүүлэх буюу шээсэнд хар тамхины тест тавьж хэрэглэсэн эсэхийг тодорхойлуулах, зөвлөгөө авахыг зөвлөж байна.

-Хар тамхинд донтсон хүмүүсийн амьдрал хэрхэн үргэлжилдэг юм бэ?

-Эдийн засгийн хувьд бүх орлого, эд хөрөнгөө хар тамхи авахад зарцуулж, эцэст нь ядууралд өртөх, ажилгүй болох, гэр оронгүй болох, өрөнд орох аюултайгаас гадна улс орны эдийн засагт ч асар их гарз хохирлыг учруулдаг. Эрүүл мэндийн талаас тухайн эм, бодисыг нэг удаа хэрэглэснээр төв мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэцийн болон бие махбодийн хамааралд орж, хар тамхинд донтох өвчтэй болсноор хувийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ нь зөвхөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис руу тэмүүлэх хүслээр солигдож, оюун ухаан доройтож, бүх эрхтэн системийг өвчлүүлж, тухайн эрхтэнд хавдар үүсэхээс гадна В, С гепатит, бэлгийн замын халдварууд, ХДХВ/ДОХ гэсэн өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж, тун хэтрүүлсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай. Эцэст нь дүгнэж хэлэхэд хар тамхи нь тухайн хүн эрүүл мэнд болон амь насаа алдах, шоронд орох гэсэн хоёр зам л хүлээж байдаг.

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?

-Нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах насан туршийн дархлаа тогтоох нь чухал юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улсад амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, судалгааны ажил, манай улсад хийсэн дүн шинжилгээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй хүнийг баривчлах, шийтгэх гэхээс илүү тэднийг эрт илрүүлэх, хэрэглээнээс татгалзуулах, эмчлэх, нийгэмшүүлэх болон бүх нийтэд үнэн зөв мэдээ, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх замаар мэдээллийн төөрөгдлийг арилгасан урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрч байна. НҮБ-аас манай улсад урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүлд суурилсан, сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж зөвлөсөн. Иймд мансууруулах бодисын хор уршгаас өсвөр насны хүүхэд залуусыг хорт зуршлаас ангид байлгах, хорт зуршлыг сурталчлан таниулах үүднээс 2020 оны зургадугаар сараас “Хасах 25” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ШИНЭ МЭДЭЭ
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
0
2425
2026/04/09
"Волейболын аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ
0
70
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
253
253
2026/04/09
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
253
253
2026/04/09
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
253
253
2026/04/09
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
253
253
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
253
253
2026/04/07
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/07
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
253
253
2026/04/07
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
253
253
2026/04/06
Нийслэлийн ерөнхий боловсролын хувийн өмчийн сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийлээ
Нийслэлийн ерөнхий боловсролын хувийн өмчийн сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийлээ
253
253
2026/04/06
Үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд тайлагнав
Үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд тайлагнав
253
253
2026/04/07
“Гэрэл” амьд хөгжмийн хамтлагийн тоглолт боллоо
“Гэрэл” амьд хөгжмийн хамтлагийн тоглолт боллоо
253
253
2026/04/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/06
Иргэдийн аюулгүй байдлын төлөөх ажлын эерэг үзүүлэлт
Иргэдийн аюулгүй байдлын төлөөх ажлын эерэг үзүүлэлт
253
253
2026/04/06
Өөртөө яаж хандаасай гэж хүснэ, бусдад яг тэгж хандаарай
Өөртөө яаж хандаасай гэж хүснэ, бусдад яг тэгж хандаарай
253
253
2026/04/06
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн ахмад С.Будхүүд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн ахмад С.Будхүүд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/04/06
Хүний эрүүл мэндэд хохирол учруулбал
Хүний эрүүл мэндэд хохирол учруулбал "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг"-т заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ
253
253
2026/04/06
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
253
253
2026/04/06
Олдсон
Олдсон
253
253
2026/04/02
Хуурамч линкээр нэвтэрч, мэдээллээ бүү алдаарай. Нягтал, шалга.
Хуурамч линкээр нэвтэрч, мэдээллээ бүү алдаарай. Нягтал, шалга.
253
253
2026/04/02
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
253
253
2026/04/02
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
253
253
2026/03/31
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
253
253
2026/03/30
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
253
253
2026/03/27
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/03/27
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН  ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН  САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
253
253
2026/03/26
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ.
253
253
2026/03/25
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
0
2425
2026/04/09
"Волейболын аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ
0
70
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/04/09
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
0
76
2026/04/09
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
0
63
2026/04/09
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
0
56
2026/04/09
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
0
57
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/04/09
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
0
125
2026/04/07
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
71
2026/04/07
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос