en

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

2021-12-27 23:07:00
6563

Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, энэ оны ажлаа дүгнэн тайлагнаж, тэргүүний болон шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2021.12.27/ Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгууллаа.

Энэхүү тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид танхим болон цахим хэлбэрээр оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ: Эрхэм офицер, ахлагч, ажилтан, алба хаагч, энд хүрэлцэн ирсэн зочид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2021 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын нөхөн сонгууль, Коронавируст халдварын цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм сахиулах, хэв журмын хамгаалалт, зохицуулалт гээд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, нэлээдгүй ачаалалтай ажилласан.

Улиран өнгөрч буй энэ он бидний хувьд олон сайхан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он жил байлаа. Тухайлбал, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпын гучин хоёрдугаар наадмаас медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Үйлчилгээний гавьяат ажилтнууд, ахмад ажилтнуудаас Гавьяат хуульчид олноор төрөн гарсан билээ.

Энэ мөчид Монгол Улсын өнцөг булан бүрээс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид маань цахимаар холбогдон оролцож, оны ажлаа дүгнэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, хамт олноо манлайлсан тэргүүний болон ажил мэргэжлийн аварга, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагналыг гардууллаа. Нийт шагнагдсан алба хаагчдадаа Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлүүлэлт өсөж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван аюулгүй, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд Та бүхний ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын төр засгаас бидний ажиллах нөхцөл бололцоог хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг нь энэ онд 650, ирэх 2022 онд 568 алба хаагчийн орон тоог нэмэгдүүлэн шийдвэрлэж, цахим бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлснээр бид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд цаг хугацааг хэмнэх, дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд ач холбогдолтой ажил болсон билээ.

Цагдаагийн байгууллагын түүхийн шинэ зууны эхлэлийн өнөө үед бид үйл ажиллагаагаа дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй улс орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын түвшинд хүргэх, инновац, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг чухалчлах нь зүйтэй.

Цаашид бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бодлого, стратеги хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж, ололт амжилтаа улам бататган, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах болно.

Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань удахгүй тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн болон Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэлмий тунгалаг, сонор хурц, алдар суу нь бадарч явах болтугай хэмээв.

Тайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-оо шалгаруулан шагналаа.

"Хөдөлмөрийн тэргүүний эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч” Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Нямцогтын Бямбабаяр,

“Хөдөлмөрийн тэргүүний мөрдөн байцаах албаны мөрдөгч” Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Чингис,

“Хөдөлмөрийн тэргүүний нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч” Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Шинэдамбын Отгонжаргал,

“Хөдөлмөрийн тэргүүний тээврийн цагдаагийн албаны алба хаагч” Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Болдын Гантөмөр,

“Хөдөлмөрийн тэргүүний мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагч” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн статистикийн сангийн эрхлэгч, цагдаагийн ахмад Сүхбатын Энхбаатар,

“Хөдөлмөрийн тэргүүний санхүү, аж ахуйн албаны алба хаагч” Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Батсүхийн Даваадорж,

“Хөдөлмөрийн тэргүүний оны тэргүүний удирдах ажилтан” Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Ичинхорлоогийн Баттөгс,

“Хөдөлмөрийн тэргүүний захиргаа хариуцсан алба хаагч” Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Буянбатын Онон,

“Хөдөлмөрийн тэргүүний дотоодын цэргийн алба хаагч” Дотоодын цэргийн штабын Харуул хамгаалалтын хэлтсийн албаны бэлэн байдал, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хариуцсан ахлах офицер, хошууч Эрдэнэ-Очирын Баярсайхан,

“Хөдөлмөрийн тэргүүний экологийн цагдаагийн албаны алба хаагч” Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч Батбаатарын Ууганболд,

“Хөдөлмөрийн тэргүүний урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч” Ховд аймаг дахь цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Болдбаатарын Болормаа,

“Ажил, мэргэжлийн шилдэг хэсгийн төлөөлөгч” Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Баянхутаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Сандагсүрэнгийн Гантөмөр,

“Ажил, мэргэжлийн шилдэг эрүүгийн мөрдөгч” Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Сарантуяагийн Дашням,

“Ажил, мэргэжлийн шилдэг эдийн засгийн мөрдөгч” Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Баярсайханы Мөнхбаяр,

“Ажил, мэргэжлийн шилдэг мөрдөн байцаах албаны мөрдөгч” Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Сундуйбаатарын Сүхбаатар,

“Ажил, мэргэжлийн шилдэг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч” Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Баяраагийн Отгонбаатар,

“Ажил, мэргэжлийн шилдэг замын цагдаагийн зохицуулагч” Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Чимэд-Очирын Өлзийбаяр,

“Ажил, мэргэжлийн шилдэг шуурхай удирдлагын ажил хариуцсан нэгжийн алба хаагч” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахмад Батсуурийн Мөнхзул,

Ажил, мэргэжлийн шилдэг хэв журмын ЦАГДАА Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Цэдэвсүрэнгийн Батбаатар,

Ажил, мэргэжлийн шилдэг цагдаа-жолооч Автобаазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Батхуяг,

Ажил, мэргэжлийн шилдэг цагдаа-зохицуулагч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Нэргүйн Түмэнбаатар,

Ажил, мэргэжлийн шилдэг харуул, хамгаалалтын цагдаа Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Эрдэнэбилэгийн Чимэдравдан,

Ажил, мэргэжлийн шилдэг судалгаа, дүн шинжилгээний алба хаагч Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ганболдын Нансал,

Ажил, мэргэжлийн шилдэг мэдээллийн технологи, харилцаа холбооны алба хаагч Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Мэдээлэл, технологийн тасгийн ахлах инженер, цагдаагийн хошууч Батсайханы Жавхлан,

Ажил, мэргэжлийн шилдэг экологийн цагдаагийн албаны алба хаагч Төв аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Лхагвадондогийн Баянмягмар,

“Ажил, мэргэжлийн шилдэг дотоодын цэргийн алба хаагч” Дотоодын цэргийн 05 дугаар ангийн  "ДЦС- 4" ТӨХК-ийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч Бархасын Хишигтбаатар,

“Ажил, мэргэжлийн шилдэг урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч” Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын хүүхдийн ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Баттулгын Дашдаваа,

“Ажил, мэргэжлийн шилдэг бусад алба хаагч” Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Сүхбаатарын Нанжид,

“Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан оны онцлох алба хаагч” Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Наранхүүгийн Золбоо,

“Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн оны онцлох алба хаагч” Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хүрэл-Эрдэнийн Энхмандах,

“Хамгийн эр зориг, тэсвэр, тэвчээртэй оны онцлох алба хаагч” Завхан аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын  цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Лхагвасүрэнгийн Жамбалдорж,

“Хамгийн сонор сэрэмжтэй оны онцлох алба хаагч” Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Сайнбилэгийн Ганзориг,

“Оны онцлох харуулчин” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын харуулчин, ахлах ахлагч Бат-Эрдэний Ихбаяр,

“Оны онцлох удирдах ажилтан” Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Төмөрбатын Ганзориг,

“Оны онцлох бусад” Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн дэд хурандаа Давга-Очирын Эрдэнэчимэг,

“Арван тавны цагдаа” Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баатарын Энх-Амгалан нар тус тус шалгарлаа.

Нийт алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.

 

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
146
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
120
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
146
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
120
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
106
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
123
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
102
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
120
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
112
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
264
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
217
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
237
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос