СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ОЛОН ТООНЫ МАЛ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ДАХИН ИЛРҮҮЛЛЭЭ
2021-12-16 22:56:43
3252
Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 32 бод, 21 бог нийт 53 тооны малыг 15 удаагийн үйлдлээр Наран сумын харьяат С гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн хохирогч нь тогтоогдоогүй үйлдлүүд бүртгэгдсэн тул малаа алдсан иргэд тус аймаг дахь цагдаагийн газарт хандана уу?
Иргэд та бүхэн мал, сүргээ байнга хариулга маллагаатай байлгаж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.