Морьт эргүүл ажиллаж байна
Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу "Хан-Уул" дүүрэг болон "Сонгинохайрхан" дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс "Сонсголон"-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүл нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл Морьт эргүүл ажиллаж эхэлснээр эдгээр явдлыг таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэх асуудлыг бүрэн шийдэж чадаж байгаа юм.