en

Цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар: Экологийн цагдаагийн алба цаашид олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2021-01-18 11:41:00
5334

Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулаад нэг жил боллоо. Алба байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ямар ажил өрнүүлж, үр дүнд хүрсэн талаар Экологийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатартай товч ярилцлаа.

Экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр ямар ахиц үр дүн гарсан бэ?

Манай алба нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 355, 2020 оны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2020 онд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нийт 622 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 133 буюу 27.2 хувиар, хэргийн илрүүлэлт 3.5 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлтэй байна. 

Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Нэг жилийн  хугацаанд бид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр 21 аймгийн нутаг дэвсгэрт 36 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, 303 холбогдогчтой 7.4 тэрбум төгрөгийн хохиролтой 218 хэрэг, үйлдлийг нөхөн илрүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл 162, алт угаах төхөөрөмж 31, тээрэм 18, чулуу бутлагч 6 ширхэг, хууль бусаар олборлосон 6.4 кг алт, 84 тонн жонш, мөнгөн ус 41.6 кг, нэн ховор ургамлын үндэс 5.3 тонныг тус тус хураан авч, битүүмжлэн ажилласан.

            Мөн эвдэгдсэн талбайн хэмжээг тогтоох, холбогдох этгээдээр зохих журмын нөхөн сэргээлгэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2020” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, орон нутаг, аж ахуй нэгж байгууллагын 8,3 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр 3148 га талбайд нөхөн сэргээлт хийлгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт урьд оны мөн үеэс 69.5 хувиар өссөн.

Зөрчлийн тухай хуулиар харьяалуулсан усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан 109 зөрчлийг илрүүлж, 10.9 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, бусад 75 зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Танай албанаас зохион байгуулсан аян арга хэмжээ маш их үр дүнтэй байсан. Иргэд мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх томоохон ажил болсон гэдгийг  мэргэжлийн  яам, байгууллагуудаас ч үнэлсэн.  Ямар үр дүр гарсан талаар та товч мэдээлэл өгнө  үү?

Бид Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Туул голын сав газрын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан, хэрэгжилтийг хангах чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн.

“Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриа дор “Ногоон дуу хоолой”, “Хогоор бүү хорло”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” нөлөөллийн аянуудыг тус тус зохион байгуулснаар иргэд, олон нийтийн байгаль орчинтой зөв харьцах, хамгаалах мэдлэг ойлголт, боловсролыг дээшлүүлж, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан нийгмийн захиалгат ажил, арга хэмжээ болсон гэж үзэж байна.

            Дээрх нөлөөллийн аян, арга хэмжээнүүдийн хүрээнд “Хүрээлэн” төслийн багтай хамтран “Шонхор эко”, “Эко телевиз”-тэй хамтран “Эко сэргийлэгч” нэвтрүүлгийн 10 дугаарыг тус тус бэлтгэснийг иргэд их үзсэн дээ. Мөн  телевиз, радиогийн эфирээр 209, өдөр тутмын сонин, сайтад 262 удаагийн ярилцлага, мэдээ нийтлүүлж, үүрэн телефоны хэрэглэгчдэд давхардсан тоогоор 32.0 сая зорилтот мессеж илгээж, байгууллагын цахим хуудсанд 1113 мэдээ, мэдээлэл байршуулсан нь давхардсан тоогоор 41.2 сая хүнд хүрсэн нь энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл ямар их шаардлагатай байгааг харж болно.

Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч нараа чадавхжуулах чиглэлээр ямар сургалт зохион байгуулж байна вэ?

Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагч нар ажиллаж байна.  Эдгээр алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах арга зүй, эрх зүйн орчин” гарын авлага, сургалтын материалыг видео болон товхимол хэлбэрээр бэлтгэн хүргүүлж, судлуулах ажлыг  зохион байгуулсан. Мөн цахим хэлбэрээр  үе шаттай сургалт зохион байгуулж, мэргэшүүлэхэд анхааран ажиллаж байна юм.  

            Энэ жил Экологийн цагдаагийн албанаас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ямар аян арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсантай холбогдуулан “Нөхөн сэргээлт” ерөнхий арга хэмжээг зохион байгуулах.

Мөн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, холбогдох мэргэжлийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сурталчилгаа, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийн 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор “Амьтдаа хайрлая” хэсэгчилсэн аяныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан боловч Коронавирус /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой арга хэмжээг түр хойшлуулаад байсан.

Дээрх арга хэмжээний хүрээнд шаардлагатай санхүүжилтийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас шийдвэрлүүлж, зурагт хуудас, нөлөөллийн видео шторкуудыг бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үргэлжлүүлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Байгаль эн тэргүүнд” төслийн 2 дугаар шатны үндсэн концепц, брэндингийг үүсгэх зэрэг ажлууд үргэлжилнэ.

Эцэст нь хэлэхэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах,  иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо юу юунаас чухал. Тиймээс энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
29
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
23
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
29
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
23
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
24
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
29
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
30
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
30
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
23
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
24
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
65
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос