en

Цагдаагийн ахмад В.Болормаа: Цагдаагийн байгууллагын албаны бэлэн байдлыг хангахад инженер техникийн ажилтнуудын үүрэг, хичээл зүтгэл их байдаг

2020-12-31 18:04:00
2971

Цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааг төрөл мэргэжлийн алба хаагчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр дундаа олон чадварлаг  инженерүүдийн  хүчин зүтгэлээр албаны бэлэн байдлыг хангах нөхцөл бололцоо бүрддэг. Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны “Ажил мэргэжлийн шилдэг мэдээлэл технологи, харилцаа холбооны алба хаагч”-аар  Дорнод аймаг дахь  Цагдаагийн газрын холбоо мэдээллийн инженер,  цагдаагийн ахмад В.Болормаа шалгарчээ. Олон арван инженерүүдээ манлайлан шилдгээр шалгарсанд  баяр хүргэж, шагналаа гардан авах мөчид нь товч ярилцсанаа хүргэж байна. 

Танд баяр хүргэе. Цагдаагийн байгууллагад хэд дэх  жилдээ ажиллаж байна. Анх ямар цолтой хаана хэрхэн томилогдож байв

Баярлалаа. Цагдаагийн байгууллагад 14 жил тасралтгүй ажиллаж байна. Анх Дорнод аймаг дахь цагдаагийн газарт 2006 онд холбооны инженерээр дэслэгч цолтой  томилогдоод орон нутагтаа одоог хүртэл холбоо, мэдээллийн инженерээр ажиллаж байна. Ажиллах хугацаанд олон чадварлаг дарга нараар удирдуулж, албандаа зүтгэлтэй байх, сэтгэлийн хат суух тэсвэр тэвчээр, итгэл, зоригийг өөртөө суулгах, бүхий л зүйлийг суралцаж явна. Хамт олны маань халуун дэмжлэг,  ажил мэргэжлийг маань үнэлж хүндэтгэж энэхүү шагналд тодорхойлж, шилдэг болсондоо маш их баяртай байна.

Цагдаагийн байгууллагын ажил албыг инженерийн хөдөлмөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Техникийн шинэчлэлийг нэвтрүүлж байгаа инженерүүдийн нэг болохын хувьд албаараа хэрхэн бахархдаг вэ?

Холбоо, мэдээллийн инженерүүд бид шинийг эрэлхийлж,  байгууллагынхаа мэдээлэл технологи, харилцаан холбооны техник хэрэгслийн бэлэн байдал, сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ түргэн шуурхай хийх ажлыг голлон анхаарч ажилладаг. Албаны бэлэн байдал инженерүүд бидний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.  Цагдаагийн байгууллагын цохилох зүрх нь болсон энэхүү нэр хүндтэй албанд ажиллаж байгаадаа үргэлж бахархаж, бахдаж явдаг. Манай ажлын онцлог бол Цагдаагийн байгууллагын холбоо, мэдээллийн техник хэрэгсэл, сүлжээний бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

Энэ  ажлын хүрээнд албан хэрэгцээнд ашиглаж буй радио станц,  компьютер, техник хэрэгслийн засвар үйлчилгээг хийх, шинээр нэвтрүүлж буй программ хангамжийг  суулгах, энэ чиглэлийн сургалт, зөвлөгөөг алба хаагч нарт өгөх ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэдэг. Цагдаагийн газраас зохион явуулж буй ажил, арга хэмжээ, цахим хурал, зөвлөгөөний техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Энэ жил цагдаагийн газраас сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын компьютерыг  байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж дуусгаад байна.  Мөн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 13 сумдын хэсгийн байрыг теле хяналтын системд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ онд аймгийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн камерт холбох зорилгоор  хоёр  ширхэг бааз антенн суурилуулах ажлын хийж гүйцэтгэн, 24  цэгийн теле камерыг Цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд нэмж холбох ажлыг хийж, хяналт тавьж ажиллаж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж байгаа мөрдэс нэгтэй инженерүүд маань яг энэ ажлыг хамтдаа хийж, хичээж ажилладаг юм.

Цагдаагийн байгууллагынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүний хувьд олон чухал арга хэмжээг хамтран  зохион байгуулсан байна.  Энэ талаар ярина уу?

 Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд маань  жил бүрийн эхэнд олон ажил төлөвлөж, Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд болон алба хаагч нарт үйл ажиллагаагаа тогтмол танилцуулдаг. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Нэргүй хоёр  дахь жилдээ эмэгтэй алба хаагчдыг удирдан зохион байгуулан ажиллаж байна. 2020 онд 7 хоног бүрт Цагдаагийн газраас зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар “Сурвалжлагч”-аар ажиллаж, алба хаагч нарт танилцуулж хэвшээд байгаа юм.  Цагдаагийн газрынхаа цэргийн байнгын тэтгэвэрт гарсан  ахмад эмэгтэй ажилтан нартай байнгын  холбоотой байж, санал сэтгэгдлийг сонсож,гарын бэлэг гардуулсан гээд ажлыг бага гэлгүй бид амжуулан,  нэг хүнийг ч гэсэн урамшуулж баярлуулах ажлуудыг төлөвлөн зохион байгуулдаг.

Мөн эмзэг бүлгийн, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд гэр ахуйн бараа, хоол хүнсээр хангах ажлыг эмэгтэй алба хаагч нар маань санаачлан хийж, хуваарь гарган эргэж тойрох ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ онд Цагдаагийн газрын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор алба хаагчдын албан тасалгаа болон Цагдаагийн газрын 1, 2 дугаар байрны гадна орчинг цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулсанд алба хаагч нар маань их баяртай байгаа. Коронавирус цар тахлаас  урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн газрын 1, 2 дугаар байранд их цэвэрлэгээ хийж ажлыг Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулан ажиллаж хэвшээд байна.

Танай гэр бүлийн хүн бас цагдаагийн алба хаагч. Цагдаагийн байгууллагад хоёулаа хамт ажиллахын жаргал зовлон нь юундаа байдаг вэ?

Тийм ээ. Гэр бүлээрээ Цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Манай нөхрийг Б.Үнэнбат гэдэг. Манай гэр бүлийн хүн тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч бидний ажил өндөр ачаалалтай, ар гэрээ мартах үе байнга тохиолддог  хэдий ч  хамтдаа нэг байгууллагад ажиллах нь бие биенээ ойлгох, урам зориг өгөх тал дээр үнэхээр амар, хялбар байдаг. Гэр бүлийн үл ойлголцол гарна гэж байдаггүйгээрээ давуу тал юм боловуу гэж боддог. Гэвч хамтдаа үүрэг гүйцэтгэх нь нэг талаараа бие биенээ ойлгох боловч нөгөө талаараа ар гэр хаягдах гээд байдаг юм. /инээв/

Сүүлийн асуултыг танд үлдээе

Хийж бүтээсэн ажлаа дүгнүүлж, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны “Ажил мэргэжлийн шилдэг мэдээлэл технологи, харилцаа холбооны алба хаагч” гэсэн эрхэм хүндтэй шагналаар шагнуулсандаа туйлын их баяртай байна.  Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын дарга, удирдлага маань бидний ажлыг ойлгож, үргэлж дэмжиж тусалж байсны хүчинд энэхүү шагналыг авлаа. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл Дүн Шинжилгээ Шуурхай Удирдлагын Албаны дарга, удирдлага, алба хаагч нар, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, түүний зөвлөлийн гишүүд болон Шуурхай удирдлагын тасгийн хамт олон, Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ баярласан талархсанаа илэрхийлье.  

Аавын хүү ээжийн охин тэр болгон хүсээд ажиллаад байдаггүй энэхүү нэр хүндтэй албанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэн ажиллаж буй нийт Цагдаагийн байгууллагын алба хаагч нартаа улиран одож буй хуучин оноо урам зоригоор үдэж, айлчлан ирж буй шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтахыг хүсэн ерөөе. Монгол Цагдаагийн босоо хийморь мөнхөд мандан бадраг.

Эх сурвалж: ХМТ Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
146
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
146
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
118
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
118
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
126
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
117
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
196
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
178
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос