en

Цагдаагийн ахлах ахлагч Ч.Жүгдэррагчаа: "Арван тавны цагдаа" шагналын эзэн болсондоо баяртай байна

2020-12-28 19:11:00
6024

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан Завхан аймгийн Завханмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чойрогийн Жүгдэррагчааг “Арван тавны цагдаа”-аар өргөмжилж, хантааз, малгай, энгэрийн тэмдэг таван сая төгрөгөөр шагналаа. Энэхүү шагналыг  2018 оноос сэргээн шилдэг алба хаагч нарт олгож байгаа бөгөөд энэ жил гурав дахь тэргүүний алба хаагч хүртлээ. Түүнийг шагналаа гардаж авах мөчид ярилцлаа.

Таныг Цагдаагийн ерөнхий газрын “Арван тавны цагдаа”- шагналын эзэн болсонд  баяр хүргэж байна. Шагналаа аваад ямар сэтгэгдэлтэй байна?

-Цагдаагийн ерөнхий газрын “Арван тавны цагдаа” гэсэн нэр хүндтэй шагнал авсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Мөрдэс нэгтэй олон нөхдийн маань дундаас миний ажил үйлсийг онцлон сайшааж, итгэл найдвар хүлээлгэн энэ сайхан нэр хүндтэй шагналыг хүртээж байгаа нь их урам өглөө. Намайг дэмжиж ажилладаг гэр бүлийнхэн, хамт олон, цагдаагийн байгууллагын болон сум орон нутгийнхаа удирдлагууд, сумынхаа иргэдэд маш их баярлалаа. 

Ярилцлагын эхэнд цагдаагийн алба хаагч болсон тухайгаа  хуучилна уу?

Би хүүхэд байхаасаа цагдаа болно гэж мөрөөддөг байсан. 2001 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ аймгийн начин хэмээх эрхэм хүнтэй цолыг авч байсан юм. Аймгийн начин цол авсан маань хүүхэд наснаасаа цагдаа болно гэж мөрөөдөж бие даан бие бялдрын бэлтгэл сургуулилт  хийсний үр дүн юм. Багаасаа л цагдаа болно гэж мөрөөдөж, тууштай хичээж, суралцаад сайн сайхан, амар амгалангийн төлөө бие сэтгэлээ зориулан ажилладаг цагдаагийн алба хаагч болсон доо.

Та цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан алба хаагчийн хувьд суманд гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдтэй харилцах хандлагаа нэмэгдүүлэх, сум орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагаасаа бидэнд ярина уу?

-Би цагдаагийн байгууллагад 18 жил тасралтгүй ажиллахдаа дандаа хөдөө орон нутагт ажилласан юм. Энэ хугацаандаа Завхан аймгийнхаа Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Түдэвтэй, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Завханмандал зэрэг суманд  ажилласан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагтаа эрчимтэй зохион байгуулан ажиллахыг эрхэмлэдэг.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хариуцсан сумынхаа айл өрхөөр нэг бүрчлэн орж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулах нь их үр дүнтэй ажил гэж боддог. Гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулахад сум орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажиллаа зөв оновчтой танилцуулж дэмжлэг туслалцаа авч ажилладаг.  Ялангуяа намар идэшний цагаар сумын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй ямар газрууд байна, урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулбал үр дүнтэй байх талаар урьдчилан төлөвлөж, малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй газруудад морьтон эргүүл хийх нь “Мал хулгайлах гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх том арга хэмжээ байдаг юм.

Хэсгийн цагдаа хүний  жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?

Хэсгийн цагдаа гэдэг ажлаараа би үнэхээр бахархаж явдаг. Зарим нэг хүмүүс хөдөө суманд зэвэрлээ одоо төв орох болоогүй юу гээд их асуудаг юм. Цаг нь болохоор төв орно доо л гэж хариулдаг. Би 18 жил хэсгийн цагдаа хийхдээ хариуцсан сумандаа амьдардаг өнчин хүүхдүүд, өндөр настнуудад туслах сайн үйлсийг жил бүр санаачлан зохион байгуулж, тасгийн алба хаагч нарын хамт модыг нь хөрөөдөх, хагалж хураах, гэрийг нь давхарлаж дулаалах, хаяаг нь манаж өгөх,  эрүүл аюулгүй амьдрах талаар заавар зөвлөгөө өгдөг. Энэхүү ажил нь сумын иргэдийн сэтгэлд нийцсэн, итгэлийг хүлээсэн, цагдаагийн байгууллагын маань нэр хүндийг өргөсөн сайн ажил болдог.

Завханмандал сум нутаг дэвсгэрийн хувьд ямар онцлогтой вэ?

Манай Завханмандал сум нь Их Монголын элс, говь хээрийн хоорондын эргийн дагуу аймгийн төвөөс 158 км зайтай. Уур амьсгалын хувьд өвөлдөө 35-40 хэм, зуны улиралд 30-35 хэм дулаан ихэвчлэн хуурай уур амьсгалтай. Бол хярын элс, Аргалант хайрхан, Мандаат хайрхан, Гацаа, Хүүхдийн овоо, Шар хадны хуудас, Таван лам, Цагаан ботго, Хүнгүйн гол, Аргал, янгир, цагаан зээр, шилүүс, тарвага, үнэг, чоно зэрэг ан амьтан, байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар ажиллаж, амьдарч байгаадаа бахархаж явдаг.    

Таныг эрүүгийн мөрдөгч нартай хамтран олон гэмт хэргийг илрүүлсэн гэж хамт олон тань бахархан ярьж байна. Энэ тухай хуучилбал?

-Цагдаагийн газрынхаа эрүүгийн мөрдөгч болон тойргийн сумдын эрүүгийн мөрдөгч нартай тогтмол хамтран ажиллаж гэмт хэрэг илрүүлэх талаар мэдээ мэдээлэл солилцон үүний үр дүнд олон төрлийн хулгайн гэмт хэргүүдийг хамтран илрүүлж байсан.

Нэг хавар суманд 3 айл, 2 дэлгүүрт хулгай орж мөнгө, эд зүйл хулгайд алдлаа гэх мэдээлэл ирсэн тухайн үед хэсгийн төлөөлөгчийн хамт очиж би хэргийн газрыг нь хамгаалалтад авч, хэсгийн төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийж ажилласан юм. Дараалан гарсан 5 орон байрны хулгайн гэмт хэргийн газарт нэг хүний гутлын ул мөр давтамжтай гарсан байсан. Удалгүй сумын айл өрхөөр орж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг тараан явж байтал нэг айлын хашаанд ортол орон байрны хулгайн гэмт хэрэг гарсан газарт үлдсэн гутлын ул мөртэй адил төстэй гутлын мөр байсан юм.

Тэгээд айлд нь ортол зүс үл таних хоёр залуу байсан тэдний нэг нь тэр гутлыг өмссөн байсан.Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид танилцуулж, Б.Г нарыг тухайн үед гарсан 5 орон байрны хулгайн хэрэгт холбон шалгахад тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон. Энэ мэт цөөнгүй  хэргүүд илрүүлсэн дээ.   

Хүн болгонд ажил амьдралдаа хэрэгжүүлдэг зарчим байдаг. Таны баримталдаг гол зарчим юу бэ?

Цагдаагийн алба хаагчийн тэсвэр, хатуужил, уйгагүй хөдөлмөр, хийж хэрэгжүүлэх ажил нь бусдаас арай өөр. Тиймээс албандаа сэтгэл, зүрхтэй, үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажиллахыг эрхэмлэдэг. Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чухал албанд ажиллаж байгаадаа хувьдаа маш их баярлаж явдаг. Тэр дундаа хүний амьдралд хамт олон гэдэг амжилт гаргахад хамгийн чухал гэдгийг мэдэрсэн болохоор ажил албаараа бахархаж явдаг юм.

Чөлөөт цагаа хэрхэн гэр бүлдээ зориулдаг  вэ? Таныг мөн урлаг спортын багагүй авьяастай гэж  гэж хамт олон чинь магтаж байна. Энэ тухайгаа ярина уу?

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлдээ гаргах цаг зав бага, ажлын өдөр, амралтын өдөр гэсэн ялгаа байхгүй. Амарч байсан ч ажлаа бодоод сэтгэл амар байдаггүй хүмүүс чинь цагдаагийн алба хаагч шүү дээ. Ээлжийн амралтаа авсан үедээ гэр бүлээрээ байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялах дуртай. Спортоор хичээллэнэ гэдэг нь зорилгодоо хүрэх бас нэг гүүр болдог учраас үндэсний бөх, самбо, жудо бөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж аймгийн начин гэх эрхэм цолыг хүртэж байсан. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, хамт олонтойгоо гар бөмбөгөөр олон удаа уралдаан тэмцээнд оролцож багагүй амжилт гаргаж байсан.  

Залуу хүн бүхэнд ирээдүйгээ төсөөлөх хүсэл мөрөөдөл байдаг. Цаашид хийх бүтээх, бусдад туршлага болох ажлаасаа хуваалцана уу?

Энэ албандаа ажиллаж илүү туршлага хуримтлуулах, мэргэжлээ ахиулан суралцах зорилготой байна. Цагдаагийн алба хаагч харилцаа хандлага сайтай, хууль дүрмээ ягштал биелүүлдэг, бие бялдар сайтай, дүрэмт хувцсаа цэвэр өнгө үзэмжтэй өмсөхөөс гадна бусдын төлөө өөрийн амь, биеэ үл хайрлах зоригтой, өргөсөн тангарагтаа үнэн ч байх хэрэгтэй гэж боддог. Цаашдаа илүү их хичээх болно.  Баярлалаа.

Ярилцсан цагдаагийн хошууч Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
31
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
27
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
31
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
27
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
23
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
28
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
24
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
26
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
27
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
24
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
25
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
22
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос