en

Цагдаагийн хурандаа П.Батбаатар: Цар тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын 924 алба хаагчид 203 сая төгрөгийн урамшуулал олгоно

2020-11-13 21:24:00
6209

Эх сурвалж: Өдрийн сонин

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай цар тахлын үед цагдаагийн алба хаагчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар ярилцлаа.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид “COVID-19” цар тахлын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ? Тухайлбал алба хаагчдыг коронавирусийн халдвар авахаас хэрхэн хамгаалж байна?

-Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, аймаг сум сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих болон гадаад улсаас татан авах иргэдийг тусгаарлан ажиглах цэг, бүсэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу эрүүл мэндийг нь сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлж байна. Тийм учраас бид бүхэн цар тахлын онцгой үед ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдынхаа эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, халдвар хамгааллыг сайжруулахын тулд Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Сангийн яамнаас өгсөн цар тахлын хамгаалалтын зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх үүрэг, чиглэлийн дагуу тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлаас цар тахлын үед хамгаалалтад ажиллах алба хаагчдын хоолны зардалд 422.5 сая, хамгаалах хувцас, халдваргүйтгэлийн бодис хамгааллын хэрэгсэл худалдан авах зардалд 657.1 сая төгрөгийг Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалын дагуу шилжүүлэн зарцуулаад байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор алба хаагчдад шаардлагатай эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж халдвар хамгааллын хувцас /нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон амны хаалт, малгай, улавч, бээлий, гар ариутгагч/ зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч /автомакс/ зэргийг худалдан авч нөөц бүрдүүлэн, шаардлагатай нэгжүүдэд хуваарийн дагуу тараан олгож байна.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Засгийн газар, Улсын онцгой комиссоос дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?

-Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн Яамнаас төсөвт оновчтой хуваарилалт, зохицуулалт хийх, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэн “Уаз фургон”, “Уазхантер” автомашин тус бүр дөрөв, даавуун маск 13 мянга, N95 нэг удаагийн маск 21 мянга 200, хамгаалалтын гутал 30, гарын авлага 50, нэг удаагийн бээлий 560, амин дэм, хүнсний бүтээгдэхүүн 530 ширхэг, гурван төрлийн савлагаатай гар ариутгагч 12 литр, сая төгрөгийн шатахууны талон зэрэг нийт 86.6 сая төгрөгийн үнэ бүхий зүйлс олгосон. Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад “Юнител”, “Мобиком” ХХК, “Дэлхийн зөн” зэрэг 7 байгууллага, иргэнээс 22 нэр төрлийн 192,8 сая төгрөгийн хамгаалах хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоогоороо хандив, тусламж болгон ирүүлж, хамтын хүчээр аюулт цар тахлыг даван туулах урам зориг, ажлын эрч хүч алба хаагчдад өгч байна. Цугласан хандивын хамгаалах хувцас, эд материалыг 9 удаагийн батлагдсан хуваариар цагдаа, дотоодын цэргийн 54 анги, байгууллагад тараан олгосон бол Шадар сайдын тушаалаар хуваарилсан нэмэлт санхүүжилт 150 сая төгрөгөөр тусгаарлах цэгийн гадна үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг байрлуулах зориулалттай зөөврийн хяналтын 5 байр худалдан авах болон алба хаагчдын хоолны зардалд зарцуулаад байна.

-Тусгаарлах байр, ачаа тээврийн хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад цалингаас гадна бусад хангамж, урамшуулал олгодог уу. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч эмнэлгийн байгууллагын ажилчид урамшуулал хүртэж байгаа шүү дээ?

-Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагад хуваарилсан 108 сая төгрөгөөр цар тахлын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн 353 алба хаагчдыг шагнаж, урамшуулсан. Мөн гадаад иргэдийн тусгаарлах байрны хамгаалалтад ажилласан 240, гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийн хамгаалалтад ажилласан 684, нийт 924 алба хаагчдад үндсэн цалин болон хоолны зардлаас гадна ажилласан хоногийг харгалзан 50.000-600.000 төгрөг буюу нийт 203 сая төгрөгийг урамшууллыг олгохоор бэлтгэл ажлыг хангаад байна.

-Эмч, сувилагчид “COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдийг оношлох, эмчлэх, онцгой байдлын алба хаагчид цар тахлын голомтод иргэдийг хүлээж авах зэргээр өвчтөнтэй, гаднаас ирж буй иргэдтэй шууд харьцаж байгаа тул хамгаалах хувцас, хэрэглэлийг иж бүрэн хэрэглэж байгаа. Цагдаагийн алба хаагчид иж бүрэн хамгаалах хэрэгсэл хэрэглэж байна уу?

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нисэх буудал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрсдэлтэй бүсэд эмч, эмнэлгийн ажилчдын адил иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэж, тусгаарлах цэг, ачаа тээврийн хамгаалалтад Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан гоц халдварын үед ажиллах дэглэм, хамгаалах хувцас хэрэглэх журам, зааварт зааснаар гадна хамгаалалтын буюу 4 дүгээр зэрэглэлийн ногоон /эрүүл/ бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа тул амны хаалт, бээлий, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэн халдвараас сэргийлэн ажиллаж байгаа. Гэхдээ тухайн хамгаалалтын бүх цэгт халдвараас хамгаалах иж бүрэн хувцас, хэрэглэл нөөцөлсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэхээр бэлэн байдлыг хангасан. Мөн хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт ажиллаж байгаа бүрэлдэхүүнд халдвар хамгааллын хувцсыг иж бүрнээр өмсүүлэх шаардлагыг тавьж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Цар тахалтай холбоотойгоор улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Манай улс ч ялгаагүй. Энэ үед халдвар хамгаалалд шаардлагатай нөөцөө бүрдүүлж чадсан уу?

-Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалын дагуу батлагдсан төсөвт өөрчлөлт оруулан тусгаарлах цэг, бүсийн гадна хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг байрлуулах явуулын хяналтын байрны зардалд 165.1 сая, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл худалдан авах зардалд 634.9 сая, нийт 800 сая төгрөгийн санхүүжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсөвт нэмэлтээр шийдвэрлэж өгсөн. Үүнийг хуульд заасан журмын дагуу тендер, сонгон шалгаруулалт зарлаж хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл худалдан авч шаардлагатай нөөцийг бүрдүүлэн, алба хаагчийн үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрэн хангаад байна.

-Хамгаалах хувцас, хэрэглэл, урамшууллаас гадна өөр ямар онцлог ажил, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ?

-Алба хаагчдын дархлааг дэмжих, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг 576 алба хаагчид өвлийн улиралд аарц, чацаргана 33,950 литр, давхардсан тоогоор 8224 алба хаагчид халуун хоол, цай хүргэж, цагдаагийн 40 байгууллагын 305,208м2 талбайг ариутгаж, “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд 1130 алба хаагч, ажилтан, ахмад настан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн байрлах байр, тав тухтай орчныг бүрдүүлэн хүлээн авсан. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өдөр бүр халуун хоол цайгаар үйлчилж, халдвар хамгааллын хувцсыг иж бүрнээр өмсгөн ажиллуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
50
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
50
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
50
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
50
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
105
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
105
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
89
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
91
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
82
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
159
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
149
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос