“Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний нээлт боллоо

2020-11-02
“Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний нээлт боллоо

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Арга хэмжээний нээлт өнөөдөр /2020.11.02/ “Корпорэйт Конвеншн Центр”-ийн их танхимд зохион байгуулагдсан бөгөөд нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд болон алба хаагчид хамрагдлаа.

Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада нар алба хаагчдад яриа, таниулга хийсэн юм.

“Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээг энэ оны 11, 12 дугаар сарыг дуустал зохион байгуулах бөгөөд удирдлага, алба хаагчдыг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, үлгэрлэн манлайлахыг уриаллаа.