en

Цагдаагийн ахмад Б.Бат-Оргил: Би цагдаагийн албанд хүсэл мөрөөдлөө даган, тууштай ажиллаж байгаа залуусын нэг

2020-07-22 10:07:00
2107

Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан ЦЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргилтой ярилцлаа.

-ЭРГҮҮЛИЙН ЦАГДААГААС АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖ БАЙЛАА-

Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай хамт олонд Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.Таныг АНУ-ын “FBI” холбооны мөрдөх товчооны академийг дүүргэж, улмаар цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа гэж сонссон?

-Баярлалаа. Би 2002 онд дунд сургуулиа төгсөөд 18 настай Цагдаагийн анхан шатны дамжааг дүүргэж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Эргүүлийн цагдаагаар томилогдож ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь мөн дүүргийн цагдаагийн хэлтэст хороон цагдаа, мэдээлэл хүлээн авагч цагдаа, хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, 2015 оны 03 дугаар сараас Нийслэлийн цагдаагийн газарт Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016-2017 онд НҮБ-ын Африкийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагааны Цагдаагийн албаны төв штабт Цагдаагийн албаны тайлан, гэмт хэргийн статистик мэдээ хариуцсан офицероор томилогдон ажилласан бөгөөд 2019 оны 02 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Дунд сургуулиа төгсөөд Цагдаа/Эрхзүйч/, Гадаад харилцааны ажилтан гэсэн хоёр төрлийн мэргэжлээс аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон тул би тэр үед нь Цагдаагийн ажлыг сонгосон. Эрх зүйч мэргэжил эзэмшиж байсан боловч, хожим нь Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгсөн Гадаад харилцааны ажилтан мэргэжил давхар эзэмшиж, өөрийн нэгэн зорилгоо биелүүлсэн. Тиймдээ ч одоо би тус хэлтэст хүчин зүтгэж байна. Нийслэлийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны Үндэсний академийн 276 дахь Хууль сахиулах байгууллагын Удирдах ажилтны курст элсэх шалгалт өгч тэнцэн, улмаар 2019 онд амжилттай суралцаж төгссөн.

Тухайн академид суралцаж байх хугацааны сайхан дурсамж, төрсөн сэтгэгдэл, бэрхшээлээс бидэнтэй хуваалцаач?

Тус академи нь 1935 онд байгуулагдсан цагаасаа хойш АНУ болон бусад улсаас Цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнуудыг тасралтгүй бэлтгэж байгаа нэр хүндтэй сургууль юм. Нэг курст 250 орчим цагдаагийн байгууллагын удирдах түвшний офицерууд хамрагддаг бөгөөд Виржиниагийн их сургуулийн 18 кредит цагийн хичээлийг үзэж, судлан онолын болон практик мэдлэг эзэмшиж, дүгнүүлдэг. Жишээ нь манай курст АНУ-ын 50 мужаас 200 гаруй муж, хот, орон нутгийн цагдаагийн удирдах ажилтнууд, Герман, Их Британи, Австрали, Мексик, Саудын Араб зэрэг 36 орны цагдаагийн удирдах ажилтнууд хамрагдаж, арван 7 хоног буюу 70 хоногийн хугацаанд өөрсдийн ажлын туршлага, мэдлэг, арга барилаа хуваалцаж, тус академиас заасан олон улсын Цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагааны стандартын талаар сурч мэдсэн. Үүнээс гадна танхимын хичээл гэхээсээ илүүтэйгээр биеийн хүчний дасгал, сургуулилтад бас эрчимтэйгээр хамрагддаг. Мөн Олон улсын цагдаагийн ажилтнуудын үдэш, Техас мужийн цагдаагийн ажилтнуудын үдэш зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, өөрсдийн орны үндэсний өв соёл, зан заншил, онцлогийг үндэсний хувцас, зоог, зурагт хуудас, дуу хөгжим зэргээр танилцуулдаг нь их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Миний хувьд тус академид суралцсанаар их зүйлийг сурч мэдсэн бөгөөд 6 төрлийн хичээл үзэж, судлан “А” үнэлгээтэй төгссөндөө их бахархдаг. Мөн АНУ төдийгүй дэлхийн олон орны Цагдаа, хууль сахиулах байгууллагын мөрдөс нэгт нөхөдтэй хамтран суралцаж, найз нөхөд болсон бөгөөд одоо ч бид байнгын холбоотой санал бодлоо солилцож, мэдээ, мэдээллээ хуваалцаж байна. Тус академид 1996 оноос эхлэн манай улсын Цагдаа, Тагнуулын байгууллагаас нийт 13 ажилтан амжилттай суралцаж төгссөн байдаг юм байна.

-ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ, САЙН УДИРДЛАГА, ХАМТ ОЛОН ГЭР БҮЛИЙНХНИЙХЭЭ ХҮЧИНД БЭРХШЭЭЛ БҮРИЙН АРД НЬ ГАРСАН-

-Цагдаагийн байгууллагын хамгийн бага нэгжээс тууштай, хичээнгүй ажилласаар одоогийн цагдаагийн ахмад цолондоо хүрсэн гэсэн шүү дээ. Таныг ийн тууштай ажиллаж, албаараа бахархахад тань юу нөлөөлөв?

- Би хүсэл мөрөөдлөө дагаж энэ албанд орж, тууштай ажиллаж байгаа залуусын нэг. Цагдаагийн дэд ахлагчаас ахмад хүртэл бүх цолыг шат дарааллан хугацаагаар нь зүүж ирсэн. Энэ албанд ажиллах хугацаанд саад бэрхшээл бишгүй л тохиолдож байсан ч өөрийн итгэл үнэмшил, хамтран ажиллаж байсан сайн удирдлага, хамт олон болон гэр бүлийнхнийхээ хүчинд тэр бүхний ард нь гарч чадсан. Юм бүхэн хоёр талтай байдаг учраас саад бэрхшээлийг нөгөө өнцгөөс нь олж харж, зугтах бус нүүр тулж, өөрийгөө харуулах боломж болгон хувиргах хэрэгтэй гэж би боддог. Зөвхөн би ч биш мянга мянган залуучууд энэ албанд яг ийм сэтгэлээр зүтгэж яваа учраас Монгол Улсын Цагдаагийн байгууллага өнөөдөр 99 нас хүрлээ.

-Та манай уншигчдад ажил, албаныхаа үйл ажиллагааны онцлогийн тухай сонирхуулаач?

-Цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог гээд ярьвал асар их зүйл ярих хэрэгтэй болох байх. Жишээ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд л гэхэд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхийн хажуугаар Монгол Улсыг төдийгүй Дэлхий дахиныг цочроогоод байгаа Коронавирус/COVID-19/-ийн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт, Улсын Их Хурлын Сонгууль болон Улсын их баяр наадмын хамгаалалт, дотоодын аялал жуулчлал ихэсч зам тээвэр, үер усны осол аваар ихээр гарч байгаа, цаашлаад экологийн аюулгүй байдлын төлөө Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 7 хоног 24 цагаар нойр, хоолгүй ажилладаг гээд тоочоод байвал дуусашгүй.

Манай хэлтсийн хувьд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Гадаад харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд олон улсын хэм хэмжээний дагуу эрхлэн явуулдаг. Жишээ нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гадаад улсын цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай харилцаа, холбоо тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэдгээр улсуудын арга туршлага, дэвшилтэт техник, технологийг судалж үйл ажиллагаандаа ашиглах, цагдаагийн алба хаагчдыг гадаад улсын цагдаагийн их, дээд сургуулиудад сургах, гадаадын мэргэжилтнүүдийг урьж, цагдаагийн алба хаагдад мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, НҮБ-ын Энхийн ажиллагааны Цагдаагийн албанд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг бэлтгэн илгээж, үүрэг гүйцэтгүүлэх зэрэг гадаад улсын болон олон улсын цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай харилцах бүх ажлыг хариуцан ажилладаг онцлогтой.

-21 НАСАНДАА ГЭР БҮЛ БОЛЖ, АНХНЫХАА ХҮҮХДИЙГ ӨЛГИЙДӨН АВЧ БАЙЛАА-

-Гэр бүлийн хүн тань ажил, албыг тань хэр дэмждэг вэ? Нууц биш бол гэр бүлээ бидэнд товч танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүн “Хас” банкинд нягтлан бодогчоор ажилладаг. Бид 21 насандаа гэр бүл болж, анхныхаа хүүхдийг өлгийдөн авч байлаа. Тэр цагаас хойш миний ажлын хүнд хүчрийг ойлгож, ухамсарлаж ирсэн. Нэг үгээр хэлхэд намайг хамгийн сайн ойлгож, надад зөвлөдөг миний “Сэтгэл зүйч” байгаа юм. Бид одоо нэг хүү, гурван охинтой өнөр бүл болсон.

-Амралтын өдрүүд болон чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Би амралтын өдрүүд, чөлөөт цагаа өөртөө болон гэр бүлдээ 100 хувь зориулахыг хичээдэг. Өөрийгөө хөгжүүлж цагийн хуваарийн дагуу спортоор хичээллэж, ном уншиж, цагийг зүгээр өнгөрүүлэхгүй аль болох шинэ зүйл сурахыг эрмэлздэг. Жишээ нь эхнэр бид хоёр бие дааж гитар тоглож сурч байгаа. Эдгээр зүйлсээ хүүхдүүдтэйгээ хамт хийж, тэдэнтэй тоглож, тэдэнд амьдралын зөв дадал, хэвшил сургахыг хичээдэг.

-Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж байсан ажлуудаас таны дурсамжид гүн үлдсэн үйл явдал юу байв?

-Монгол Улсын Цагдаагийн байгууллага 95 жилийнхээ ойн босгон дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрхийг олж авахаар, алба хаагчдыг бэлтгэн сонгон шалгаруулалтад хамруулж, 14 алба хаагч тэнцсэнээс Африкийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс/UNMISS/, Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй Энхийг дэмжих ажиллагаа/UNAMID/-ны Цагдаагийн албанд тус бүр 2 алба хаагч “Цагдаагийн зөвлөх албан тушаалд” ажиллуулахаар томилсон. Монгол цагдаа анх удаа олон улсад мэргэжлийн чиг үүргээрээ ажиллах нөхцөл боломж нээгдсэн нь түүхэн үйл явдал байсан.

Би энэ томилгооны нэг хэсэг нь болж Африкийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаа/UNMISS/-ны Цагдаагийн албанд Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалайгийн хамт хоёулаа томилогдож, анхын зам мөрийг нь гаргаж байсан. Тэнд ажиллах нэг жилийн хугацаанд 80 гаруй орны цагдаа, цэрэг болон олон улсын байгууллагын ажилтнуудтай дотоодын дүрвэгсэдийн хуаран, дараагаар нь Ажиллагааны төв штабт Цагдаагийн албаны мэдээ, тайлан, гэмт хэргийн статистик дүн шинжилгээ хариуцсан офицероор ажиллан тус улсын Засгийн газар, Цагдаагийн албаны удирдлага, Нью-Йорк хот дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын төв штабыг өдөр тутмын болон 7 хоног, сар, хагас жилийн тайлан, гэмт хэргийн статистик мэдээгээр хангаж ажилласан нь Монгол цагдаа олон улсад үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг харуулсан. Мөн тэнд ажилласнаараа их зүйлийг сурч мэдэж, бусад орны цагдаагийн ажилтнуудтай мэргэжлийн мэдлэг, дадлага туршлагаа хуваалцаж, маш их зүйлийг сурч мэдсэн. Өнөөдрийн байдлаар Монголын Цагдаагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 бие даасан цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгээд байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 алба хаагч томилгоогоо хүлээж байна.

-НҮБ-ИЙН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД 160 ХҮНТЭЙ ЦАГДААГИЙН ЗЭВСЭГТ БАГ ОРУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА-

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс хийхээр зорьж буй ойрын зорилтоосоо бидэнтэй хуваалцаач?

– Өнгөрсөн жилүүдэд бид АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Хар тамхитай тэмцэх алба, Номхон далайн командлалын хамтарсан хүчин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын Прокурорын газар, Үндэсний цагдаагийн газар, БНТУ-ын Жандармерийн газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран гадаадын сургагч багш, мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн Монгол Улсын Цагдаа, Прокурор, Тагнуул, Авлигатай тэмцэх газрын ажилтнуудад Хар тамхи, Мөнгө угаах, Эдийн засгийн болон Цахим гэмт хэрэг зэрэг зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр сургалтуудын дараагийн шатны болон бусад чиглэлийн сургалтууд энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн байсан боловч олон улсад үүсээд буй Коронавирусийн хөл хорио, хязгаарлалтын улмаас түр хойшлогдоод байгаа. Мөн цагдаагийн алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, туршлага судлуулахаар гадаад улсуудад зохион байгуулагддаг сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, олон улсын үзэсгэлэн, бусад арга хэмжээнд оролцуулах ажил мөн түр зогсоод байна.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг угтаж, манай улсын цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд 160 хүнтэй Цагдаагийн зэвсэгт баг оруулах нөхцөл боломжийг судлаж байна. Энэ баг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлвэл Монгол Улсаас олон улсын Энхийг дэмжих ажиллагаанд оруулах хувь нэмэр ихэсч, НҮБ-ын гишүүн орны үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаа, цэргийн баг давхар илгээдэг цөөн хэдэн улсын нэг болно. Мөн манай улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн жишээн дээрээс хархад Монгол цагдаагийн олон улсад үүрэг гүйцэтгэх чадвар дээшилж, туршлага хуримтлуулж, олон улсад өөрсдийгөө таниулах боломжтой байна.

-Таныг гадаад хэлийг бие даан суралцсан гэж сонссон. Магадгүй тан шиг гадаад хэлийг бие даан суралцахыг хүсдэг болон цагдаагийн албан хаагч болохыг хүсдэг оюутан, дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Миний хувьд гадаад хэлийг бие даан сурсан гэхээсээ илүү Цагдаагийн академийн Гадаад хэлний сургалтын төвд Англи хэлний анхан, дунд, ахисан дунд шатны дамжаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг тус тус дүүргэсэн. Мэдээж хаана ч сурсан өөрийн оролдлого, хүсэл тэмүүлэл хамгийн чухал. Хүн өөрөө тэр зүйлийг сурахыг нэгдүгээрт, хүссэн байх ёстой, хоёрдугаарт, сурах хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой. Мөн дээрээс нь өөрийгөө дайчилж сурах хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэгчээр сурах хүсэлгүй хүнд эрдэм ном заагаад нэмэргүй. Японы “Уул мэт бат сууж, гол мэт зогсолтгүй урс” гэж нэг сайхан зүйр үгэнд би дуртай. Хүн хурдан, удаан байх нь хамаагүй тууштай, зогсолтгүй байх нь чухал гэж боддог. Тийм учраас аливаа юманд тууштай байж, өөрийгөө дайчилж, цаг хугацаа болон ажил хөдөлмөрийн зөв менежмент барьж чадвал ард нь гарч, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд бидний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст болон мөрдөс нэгт албан хаагчдад хандаж юу хэлэх вэ?

- Юм болгоныг өөдрөгөөр харж, болно бүтнэ гэж бодож байх хэрэгтэй. Та бүхний одоогийн хийж буй ажил хүнд хэцүү мэт санагдах боловч, эргээд харахад маш их зүйлийг танд зааж, сургасан, сайхан дурсамж, мэдлэг болон танд үлддэг. Монгол Улсын Цагдаагийн байгууллагынхаа  ирээдүйг би маш сайхнаар хардаг. Тийм сайхан ирээдүйн цогцлоохын төлөө та бид хамтран зүтгэх ёстой. Эцэст нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэндийг ахмад, дунд, залуу үе үеийн мөрдөс нэгт алба хаагчдадаа хүргэе. Цагдаагийн байгууллагын сүр хүч, бэлэг тэмдэг болсон Цагаан шонхор маань та бүхнийг үргэлж ивээж явах болтугай. Баярлалаа.

-Танд ажлын амжилт хүсэж байна 

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
0
309
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
0
290
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна

Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
0
309
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
0
290
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
0
94
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
50
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
0
96
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
116
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
83
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
252
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
281
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
1032
2025/06/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос