en

Сэлж чадахгүй ч хүүхдүүд аврал эрэн уйлж байгааг сонсоод эргэлзэлгүй нуурлуу орсон

2020-07-17 14:22:00
3884

Урин дулаан цаг ирж аялал, зугаалгаар явах хүмүүсийн цуваа Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуур луу үргэлжилсээр байна. Харин 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нарын бүрэлдэхүүн түргэн шуурхай, зоримог ажиллан 5-8 насны 4 хүүхдийн амь насыг аварчээ. 

Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

Н.Раднаабазар: Миний хувьд шөнөжин эргүүлийн үүрэг гүйцэтгээд 07 дугаар сарын 14-ний өглөө эргүүлээсээ буугаад дөнгөж гэртээ орж ирсний дараа “4 хүүхэд нууранд живэх нь” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Бид дуудлагын дагуу яаравчлан дугуй засварын газраас дугуйн олгой хоёрыг хийлүүлж, усны хантаазаа аваад шууд нуур луу явсан.

Э.Мөнхтуяарах-Од: Очсон даруй эхлээд нуурын урд талаас сэлэх гэсэн боловч давлагаа нь урдаасаа байсан учраас чадаагүй, тиймээс нуурын зүүн талруу гүйж тэндээсээ сэлсэн. Эцэг эх нь нэлээн сандарсан, харин 5-8 насны 4 хүүхэд нуурын тэг голд цочирдсон, уйлсан байдалтай байсан.

Нуур гол хэсэгтээ 30 метрийн гүнзгий

Гүрмийн нуур  ямар хэмжээтэй, хэр гүн бэ?

Н.Р: Нуурын тойргийн радиус 9,2 км урттай, гол хэсэгтээ маш гүн гэж ярьдаг. Тогтмол нуур учраас бүх зүйл гол хэсэг рүүгээ татагддаг тогтоцтой. Дугуйн олгой эсвэл хөвөгчгүй тохиолдолд шууд доошоо сорогдох аюултай байсан.

Э.М: Тухайн үед хүүхдүүд нуурын баруун эрэгт хийлдэг гудастай тоглож байсан юм билээ. Эцэг эхийн хараа хяналт бага байснаас болж хүүхдүүд хийлдэг гудастайгаа хөвөөд нуурын гол буюу гүн хэсэг рүү явчихсан байсан. Хийлдэг гудсан дээр нь ус тогтчихсон. Хэрэв цаг алдсан бол хий нь гараад хөмрөхөд бэлэн болж байсан.

Та хоёр сэлж чаддаг уу?

Н.Р: Үгүй, мэргэжлийн сэлдэг хүн бидний дунд байгаагүй болохоор үнэнийг хэлэхэд эхлээд айж байлаа. Гэхдээ аврал эрж байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүдийг хараад айдгаа авдартаа хийдэг юм билээ. Энэ бол миний үүрэг, надад айх эрх байхгүй л гэж бодсон.

Э.М: Эргээс сэлж очсон болохоор гэнэт хөл бадайрах үед хүүхдүүдрүү очиж чадахгүй наана нь өөрсдөө живчих вий дээ л гэж айж байсан. Гэхдээ хүүхдүүдийн уйлж, орилох чимээ ойртох тусам ядрах, айхаа умартан сэлж байсан. Нэг л мэдэхнээ хүүхдүүдийн ард ирээд, хойноос нь түрж сэлээд нуурын эрэгт авчирсан.

Нуурын эрэг дээр олон хүн байсан уу?

Э.М: Нуурын эргээр олон хүн байсан боловч аврах оролдлого хийгээгүй, зураг дарсан байдалтай байсан.

Сэлж чадахгүй хэрнээ гүн нуурлуу хүүхдүүдийг аврахаар сэлж байх үед юу хамгийн их бодогдсон бэ?

Н.Р: Хүүхдүүдийг аврах үед бурхан болсон аавыгаа их бодож байсан. Хүний амь нас хичнээн үнэ цэнэтэй билээ гэдгийг илүү их ойлгосон. 

Э.М: Миний хувьд усанд сэлж чадахгүй болохоор эхнэр хүүхэдрүүгээ буцаад очиж чадахгүй бол яанаа л гэж бодож байсан. Гэр бүлийнхээ үнэ цэнийг л ойлгосон доо. 

Гэр бүлийнхээ тухай яривал?

Э.М: Эхнэр бид хоёр гэр бүл болоод 2 жил болж байна. Хөөрхөн бяцхан охинтой. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Миний ар тал болж, амьдралыг минь түшдэг дээ. 

“Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л ачаагаа бэлдээд ирсэн.

Булган аймгийн хүүхэд Хэнтий аймагт томилогдоод ажлын гараагаа эхэлсэн юм байна. Анх ирж байсан үеэ дурсвал?

Н.Р: 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт томилогдон ирсэн. Анх ирэхэд их сонин байсан, арга ч үгүй байх. Хэнтий аймагт ирж ч үзээгүй байсан хүн шүү дээ. Гэхдээ цагдаагийн алба хаагч гэдэг өргөсөн тангарагтай, хүлээсэн үүрэгтэй тул “Мэдлээ, гүйцэтгэе” гэж илтгээд л томилгоогоо сонссоны маргааш нь ачаагаа бэлдээд ирж билээ. 

Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхийг таниас хүсье.

Энэ үйл явдлын дараа дахин 3 хүүхэд тэр нууранд хийлдэг ширдэгтэй хөвчихлөө гэсэн дуудлага ирсэн. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд гол, мөрөн, нуурын эргээр аялж, зугаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,  чанаргүй хийлдэг завь, ширдэг, хөвөгчийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

ШИНЭ МЭДЭЭ
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
11
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
17
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
11
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
17
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
20
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
22
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
13
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
64
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
156
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
142
2026/09/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос