en

Цагдаагийн дэд ахлагч Ц.Эрдэнэчулуун: Хороо хариуцсан цагдаа олон талын мэдлэг, чадвартай байх ёстой

2020-07-06 16:15:00
2500

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Эрдэнэчулуунтай түүний ажил мэргэжлийн талаар бяцхан яриа өрнүүллээ. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд цагдаа гэх эрхэм албыг хаах болсон шаалтгаанаа бидэнтэй хуваалцаач.

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд цагдаагийн албанд орж ажиллаад удаагүй байгаа ч гэсэн энэ албыг сонгосон нь зөв байжээ өдөр бүр бодож байна. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжилтэй төгссөн. Нэг жил бэлтгэл хийж байгаад ер нь л иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө зүтгэх “цагдаа” болъё гэж шийдээд цагдаагийн курст гурван сар суралцан цагдаа болж, цагдаагийн байгууллагад 2019 оны 11 сард ажилд ороод Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байна .

-Биеийн тамирын багш мэргэжилтэй хүн цагдаагийн албанд зүтгэх хэцүү байна уу.

-Ер нь хэцүү зүйл ховор доо. Цагдаагийн албанд ороод хувь хүнийхээ хувьд их зүйлийг сурж байна. Иргэдтэй зөв боловсон харилцах, иргэдийн асуудлыг ойлгож мэдрэн туслах тал дээр их зүйл сурч байна. Мөн хорооныхоо эмзэг цэгүүдийг хяналтандаа байлгаж ажилладаг. Залуу насны эрч хүч байна. Ядарч, шантрах зүйл одоогоор алга даа.

-Хорооны цагдаагийн албаны онцлог нь юу байна вэ?

-Иргэдтэй хамгийн ойроос харьцдаг алба хаагч бол хорооны цагдаа нар шүү дээ. Тэгэхээр энэ албаны нэр хүндийг унагахгүйн тулд бид л сайн хичээх хэрэгтэй гэж боддог. Хүн аливаа зүйлийг шууд л мэдчихдэггүй учраас би мөр зэрэгцэн алба хаагч нар, дээд албан тушаалтан, дарга ахлах, хэсгийн байцаагч нараасаа их олон зүйлийг сурч байна. Миний хувьд гэмт, хэрэг зөрчлийн бүхий л мэдээ, мэдээлэлтэй танилцана, ард иргэдийнхээ зовлон жаргалыг хуваалцана. Мөн зөрчилд удаа дараа холбогддог иргэдээ таньдаг болж байна. Эдгээр иргэдийнхээ гэр бүлийн гишүүд болон амьдрал ахуйтай нь танилцаж, зарим шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйчтэй уулзуулж ажилладаг. Зарим тохиолдолд удаа дараа гэмт хэрэг зөрчилд холбогддог иргэдийг хамтарсан багтайгаа хамтран зан үйлд нь нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг хийдэг.

Хорооны цагдаа нь цагдаагийн байгууллагын хамгийн жижиг нэгж бөгөөд ард иргэдэд хамгийн сайн хүрч үйлчилдэг.

Хэсгийн байцаагчтайгаа хамт хорооны эмзэг цэгийн айл өрхүүдээр орж уулзалтуудыг тогтмол хийдэг. Ингэснээр тухайн цэгт үйлдэгддэг зөрчил буурдаг сайн талтай. Мөн гудамжинд явж байгаа согтуу иргэдийг гэрт нь хүргэж өгөх, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх гэх мэт өдөр тутамдаа иргэддээ үйлчилдэг.

-Ажилд ороод удаагүй ч гэсэн энэ албыг сонгож, энэ мэргэжлийн эзэн болж яваадаа бахархах өдөр тохиов уу.

-Ажилд ороод гурван сар болж байхад хэрэгт холбогдогчоо алдаж байсан. Хоёр сар хайсны эцэст олж, өөрөөрөө, энэ албаараа бахархаж, урамшиж байлаа. Хороо хариуцсан цагдаа гэлтгүй цагдаагийн алба хаагч олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Учир нь янз бүрийн ааш араншин, ажил, мэргэжилтэй хүмүүстэй харьцаж, хэргийг шийдвэрлэхийн тулд ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэднээс илүү их мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай.

Бүгд бие биенээ таньдаг болчихсон айл өрхийн дунд ажилладаг учраас гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг байсан. Ажлын талбар дээр гараад л энэ үгний учрыг ойлгож байна. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.

-Та хорооныхоо онцлогийн талаар бидэнтэй хуваалцаач.

-Манай хороо нь Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдтэй хиллэдэг, дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй, нийт 14 га нутаг дэвсгэртэй Чингэлтэй дүүргийн хамгийн том нутаг дэвсгэртэй хороо. Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бусад мэдээллийг бодвол харьцангуй өндөр ирдэг. Мөн нийтийн байрууд болон эмзэг цэгүүд ихтэй. Хорооны хэмжээнд хоногт 5-10 дуудлага ирдэг бөгөөд бараг 50 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байдаг. Бидний зүгээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд хороон дээр сэтгэлзүйч ажиллуулж байна. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг өрөөг шинээр тохижуулсан. Заримдаа хосууд хоорондоо маргалдахад энэ нь хүчирхийлэл болдог тохиолдол байдаг.

Тиймээс  энэ тохиолдолд сэтгэл зүйчтэй уулзуулан гэр бүлийн гишүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх өрөөг тохижуулж, сэтгэлзүйч ажиллуулж байна. Энэ ажил ч үр дүнгээ өгч байгаа.

-Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор ямар ажлыг хийж байна вэ?

-Манай хэсгийн байцаагч бид хоёр, 14 хоног болон сар тутамд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах үйл ихээр үйлдэгддэг нийтийн байраар шалгалт хийж, зөрчлийг холбогдох шатанд нь шилжүүлж ажиллаж байна. Мөн хорооны хэсгийн байцаагч хорооны Засаг даргатай хамтран эмзэг цэгүүдийг камержуулах ажил хийж байна. Ингэсэнээр гэмт хэрэг, зөрчил буурна гэж үзэж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
145
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
143
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
117
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
117
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
125
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
115
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
194
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
177
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос