en

ИРГЭН Х.АМАРСАЙХАН: ЦАГДААГИЙН МАШИН ТААРААГҮЙ БОЛ ХҮҮ МИНЬ АМИА АЛДАХ БАЙСАН

2020-07-01 12:26:00
8062

Зээ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, замын түгжрэлд орж саатаж, яарч байсан эгзэгтэй үед цагдаагийн албан хаагч нар таарснаар амийг нь аварсан тухай Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Х.Амарсайхан бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэр өдөр яг  ямар үйл явдал болсон бэ? Зээ хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө зээ хүү минь санамсар болгоомжгүйн улмаас тагтнаасаа юм авах гэж байгаад хагарсан хамгаалалтын шилэнд баруун гарын судсаа зүссэнээс болж цус их хэмжээгээр алдаж, яаран эмнэлэг явж байсан юм. Ажлын өглөө байсан болохоор зам түгжрээ ихтэй, яах аргаа мэдэхгүй сандралдаж, хүүгийн минь гарнаас цус алдан тогтохгүй, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байх үед пургон машинтай цагдаагийн алба хаагч нар таарсан.

Биднийг тусламж хүсэхэд найрсагаар машиндаа суулгаад шууд л дуут дохиогоо асаан, эмнэлэгийн анхны тусламжийг үзүүлэн цаг алдалгүй “Гэмтэл Согог Судалалын Үндэсний Төв”-д хүргэж өгсөн. Үнэхээр тэр үед хүүгийн минь амь нас хэдхэн секундээр  хэмжигдэж байсан юм. Маш их цус алдсан учраас дусал хийлгэх, шарлага, боолт хийлгэхээс эхлээд эмчилгээ хийгдсэн, одоогоор биеийн байдал дунд зэрэг байна.

Та бүхэнд яаралтай тусламж үзүүлсэн  алба хаагчдын тухай ярьвал?

Өргөсөн тангарагтаа үнэнч залуустаа дахин дахин талархаж байна. Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч нар болох цагдаагийн дэд ахлагч Д.Болортуяа, цагдаагийн ахлагч Б.Баттогтох, цагдаагийн ахлагч цагдаа жолооч С.Тэгшбаатар нар болохыг хожим сураглаж байгаад  л мэдлээ. Мөн тэр үед тэд ажлын үүрэг авчихсан яарч явсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Дуут дохиогоо асаан маш шуурхай явж хүүг минь аварсан. Машинд явж байх үед анхны тусламж үзүүлэн, сандарч балмагдсан ээжийг нь хүртэл тайвшруулж сэтгэлийн дэм өгч байсан нь цагдаагийн алба хаагч нар иргэдэд тохиолддог гэнэтийн асуудалд албаны бэлэн байдал талаасаа болон сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэгдсэн бэ гэдгийг мэдэж авч маш их бахархсан.

Эмнэлэгт ирэх үед хүүгийн биеийн байдал ямар байв?

Эмч нар хэлэхдээ “Цаг алдалгүй маш түргэн ирсэн нь хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учрахаас хамгаалсан” гэсэн. Миний зээ хүү хөгжмийн сургуульд суралцдаг. Үнэхээр цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадсанд нь хязгааргүй их баярлаж байна. Тэдгээр алба хаагч нар бидэнд туслаж, яаралтай арга хэмжээ авснаар нэг монгол хүүгийн ирээдүй, авьяас чадварыг нь гэрэлтүүллээ. Эмч, цагдаагийн алба хаагч нартаа талархаад баршгүй. Цагдаа нар маань хүргээд өгөхөд эмч нар маань яаралтай тусламжаа үзүүлчихлээ. Одоо зээ хүүгээ бүрэн эдгэрэхийг л хүлээж байна.

Энэ үйл явдлын дараа дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг болон цагдаагийн автомашиныг харахад танд юу бодогдож байна вэ?

Манай гэр бүл үүнийг биеэрээ мэдэрч, ойлголоо. Дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын машинд зам тавих хэрэгтэй. Дотор нь яарсан, тэвдсэн хүмүүс л хайртай хүнээ энэ амьдралд авч үлдэх үү гэдэг хэдхэн хормоор яригддаг юм байна. Хэрвээ тэгэхэд цагдаагийн машин таараагүй бол гэж бодохоор аймшигтай санагдаж байна. Бид цөөхөн Монголчууд, тус болсон хүндээ талархаж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа цагдаагийн алба хаагч нар яг бидэнтэй л адилхан хүмүүс. Ар гэрийг нь хүртэл магтмаар. Үнэхээр амаргүй алба гэдгийг илүү ойлголоо. Тэдний ард түмний төлөө хийсэн зүйл маш их. Түүнийг нь бид үнэхээр тэр бүр ярьдаггүй. Гол төлөв муулдаг нь харамсалтай. Бахархмаар сайхан хүмүүс гэдгийг эгч нь энэ үйл явдлаас мэдэрлээ.

Танай алба хаагч нар их даруухан юмаа гэж та хэлсэн. Яагаад ийн бодох болов?

Тухайн үед яарч сандарсан, балмагдсан байсан болохоор бидэнд тусласан цагдаагийн алба хаагч нарын нэрийг асуух нь байтугай машиных нь дугаарыг харах ч сөхөө байгаагүй. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладагаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм /инээв/.

Та тэгэхээр талархлаа өөрөө зорьж утсаар мэдэгдсэн гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. “Засгийн Газрын Иргэд Олон Нийттэй Харилцах Төв”-ийн 11-11 дугаарт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утсанд залгаж талархлаа илэрхийлсэн. Манайхан дандаа л гомдол, санал хэлдэг хэрнээ аварсан, хамгаалсан, сайн үйлд нь баярлаж бахдаж байгаагаа тэр бүр хэлэхгүй өнгөрдөгт нь би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч сайн сайхан байна цагдаа дуудаарай гэдэггүй шүү дээ. Тэдний ажил нь ч бас ийм онцлогтой юм. Муу муухай, хэцүү бэрх бүхэнд хамгийн түрүүнд очдог цагдаагийн байгууллагын алба хаагч нарын төлөө миний хийж чадах ганц зүйл бол талархал л байсан. Энэ албыг манай гэр бүл насан туршдаа хүндлэн, хайрлах дурсамжтай үлдсэн. Та бүхэндээ ажлын амжилт хүсэж байна.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
47
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
47
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
47
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
47
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
101
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
103
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
86
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
89
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
79
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
155
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
147
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос