en

Цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишиг: “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх том урам өгдөг

2020-05-20 15:34:28
4014

Эх суралж www.arslan.mn

Бид өнөөдөр ажил үүргээ чимээгүйхэн, хамгийн сайнаараа хийж гүйцэтгэж байгаа мянга мянган залуусын төлөөллөөс ярилцлага авч цувралаар хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны  хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишигтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай Arslan.mn сайтыг уншиж байгаа уншигчдад өөрийгөө танилцуулаач.  Цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Д.Буянхишиг гэдэг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны хороо хариуцсан цагдаагийн албыг хашдаг. Миний хувьд цагдаагийн байгууллагад эхний жилдээ ажиллаж байна. Өмнө нь зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цагдаагийн байгууллагад алба хааж байна даа.

-Зэвсэгт хүчин ажилладаг байсан хүн цагдаагийн байгууллага руу татагдах болсон шалтгаан юу байв.

-Зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан хүн цагдаагийн байгууллага руу татагдах  болсон хамгийн том шалтгаан нь "ард иргэдтэй ажиллах хүсэл" гэж хэлж болно. Миний хувьд их нээлттэй, олонтойгоо ажиллахыг хүсдэг. Одоо харин хороо хариуцсан цагдаа болоод энэ хүсэл маань биелж олон аавын хөвгүүдтэй, ард иргэдийнхээ дунд сайхан л ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн бас цагдаагийн алба хаагч. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст газрын бичээч, дэд ахлагч цолтой Д.Чанцал  гэж хүн бий.  

-Тэгвэл бас таны хань таныг уруу татсан байх магадлалтай л юм байна.  

-Бага зэрэг нөлөөлсөн байх. Миний хувьд хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Эрэгтэй хүүхдүүд ер нь л тийм мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Харин тэр мөрөөдлөө бодит болгосон нь хэд билээ, тийм ээ. Миний хувьд хар багынхаа мөрөөдлийг л биелүүлж яваа. Ажилдаа гарамгай, шаламгай, эрэмгий байхыг хичээдэг жирийн л нэг алба хаагч. 

Иргэдийн “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх том урам болдог.

-Цагдаагийн алба хаагчийн ар гэрийг авч яваа хүн гэдэг бас л амаргүй давааг давдаг, тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг гэж олонтоо сонсож байсан.  Гэтэл та хоёр маань хоёулаа цагдаагийн албанд зүтгэж байдаг. Ар гэрийг нь хэн хэрхэн зохицуулж байна даа.

-Тэр үнэн. Өнөөдөр миний хань цагдаагийн байгууллагад  ажилладаггүй байсан бол намайг ойлгохгүй, ажлыг маань дэмжихгүй байсан байх. Цагдаагийн ар гэрийнхэнийг би хувьдаа бүгдийг нь хүндэтгэж явдаг. Бид хоёр бага насны нэг хүүхэдтэй. Өнөөдөр бол өвөө эмээгийн хүүхэд болчихоод л гүйж байгаа. Хүүхдэдээ зарцуулах цаг бага байдаг ч амралтын өдрийг харин аль болох гэр бүлээрээ хүүхэдтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг.  Хүүхэд маань  жаахан байж л одооноос цагдаа болно гээд гүйж байгаа хүүхэд.

-Цагдаагийн алба хаагчид ер нь хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ? Дандаа л иргэдтэй харьцаж байгаа хүмүүс шүү дээ та бүхэн.

-Бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ард иргэддээ туслах, тэднийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Иргэдийн хувьд бидэнд хандахдаа өөрт тохиолдсон зүйлээ өөрийнхөө өнцгөөр ярьдаг л даа.  Тиймээс тухайн асуудал, болсон явдлыг  хуулийн хүрээнд шийдвэрлэх гэж хичээдэг.  Хорооны цагдаагийн ажлыг хийгээд багахан хугацаа өнгөрсөн байна. Давуу талууд ихтэй ч зарим нэгэн асуудалтай тулгарч байдаг.

Тухайн хорооны нутаг дэвсгэрийн бүхий л төрлийн мэдээллийг цуглуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр хорооны иргэдтэйгээ нүүр тулж хамтран ажиллаж байна.

-Танай хороонд хичнээн иргэд ажиллаж амьдарч байна.

-Манай хороонд 17 мянган хүн бүртгэлтэй ч түр оршин суугчидтайгаа нийлээд 22 мянга гаруй иргэн амьдардаг.   Тэгэхээр хэсгийн байцаагч, хорооны цагдаа хоёр энэ олон мянган хүнд хүрч ажиллах нь жаахан хэцүү байдаг.  Байшин хорооллын системд шилжиж байгаа учраас хүн амын төвлөрөл ихтэй болсон. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг ч томтой дүүрэг шүү дээ. Тэгэхээр хүн хүчний асуудал нэгдүгээрт тавигддаг. Манай хороо нь гэр хороолол, байшин хороолол холилдсон. Дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд орж, орон сууцнууд ихээр баригдаж байгаа. Тиймээс  манай хороог чиглэсэн хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байнаа гэсэн үг. Зүүн зүгийн орон нутгууд руу явдаг авто вокзалтай учир дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй. Офицерын тойргоос ботаникын эцэс, Эрдэнэтолгойн газар нутгийг эзэлдэг.

-Тэгэхээр бас нилээдгүй том газар нутгийг хамардаг хороо байна шүү дээ. Ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ямар төрлийн хэрэг давамгайлж байна вэ?

-Хөл хориотой холбоотойгоор 22 цагаас хойш найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хааж байгаа. Ингэснээр  ахуйн хүрээний архидалт багасах хандлагатай байна.  Үүнийг дагаад архи гар дээрээс зөвшөөрөлгүйгээр худалдаалах хэрэг гарч байгаа. Тиймээс цагдаагийн алба хаагчид архи байнга хэрэглэдэг хүмүүсийн судалгааг гаргаж, эмзэг цэгүүдийг бүртгэн байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Манай хорооны хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хорооны засаг дарга, хэсгийн байцаагч нартайгаа хамтран ажиллаж байна.

-Ажлын өдөр нь хэрхэн эхэлж байна. Өдөрт хэдэн хэрэг бүртгэгдэж байна.

-Цагдаагийн алба хаагчийн ажлын цаг нь тогтворгүй шүү дээ. Өглөө бол цагтаа л эхэлдэг. Тухайн өдөртөө иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдийн асуудлыг шийдвэрлэхээр шүүх прокурор луу очно гээд ер нь явдал ихтэй л өнгөрдөг. Тэгэхдээ хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлээд өгөхөд тухайн хүний баярлалаа гэх үг  ажлын минь үр дүн юм даа.

-Бидэнд зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
145
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
143
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
117
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
117
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
125
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
114
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
194
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
176
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос