en

Цагдаагийн хошууч Б.Ганзориг: Иргэдийн өгсөн дуудлага мэдээллийн шийдвэрлэлт мессежээр иргэндээ очдог болсон

2020-05-06 13:05:19
2366

Эх сурвалж: www.arslan.mn

Ажил мэргэжлээрээ олондоо танигдана гэдэг сайхан. Манай хамт олон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан залуучуудыг урьж ярилцаж байгаа бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганзоригтой ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач? Цагдаагийн байгууллагад хэдэн оноос ажиллаж эхлэв. 

-Сайн байна уу. Arslan.mn сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Ганзориг гэдэг. 1996 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 24 дэх жилдээ цагдаагийн албанд зүтгэж байна.  Цагдаагийн алба хэдий хүнд, хэцүү ч нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа болохоор энэ албаараа цаг үргэлж бахархдаг.

- Анх цагдаагийн алба хаагч болох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ? Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Миний эмээ энэ мэргэжлийг сонгоход надад хамгийн их нөлөөлсөн хүн. Би багаасаа эмээ дээрээ өссөн. Эмээ минь ярихдаа цэрэг цагдаагийн хүн зөв төлөвшилтэй зөв хүн байдаг юм гэж их ярьдаг байсан. 10 дугаар ангиа төгсөөд ямар мэргэжлээр суралцахаа хараахан шийдээгүй байхад эмээ маань “Хүүгээ цагдаа болгоноо” гэж хэлсэн. Тэгээд л эмээгийнхээ үгэнд орж цагдаагийн хүн болсон доо. Ер нь эмээгийн энэ үг намайг өдий зэрэгтэй сайхан амьдруулж байгаа гэж хэлж болно доо. Хэн нэгэн хүнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалж чадсандаа, чадаж байгаадаа маш их баярладаг. Иргэдэд мэдээлэл өгч анхааруулсны дараа баярлалаа гэдэг үг сонсох тэр үедээ л эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг.   

-Иргэд цагдаагийн байгууллагад хандахын тулд хамгийн түрүүнд Шуурхай удирдлагын тасагт ханддаг. Өөрөөр хэлбэл танай тасаг иргэд, цагдаагийн байгууллагыг холбосон цөм гэж ойлгодог. Танайхаас энэ онд ямар онцлох  ажлуудыг хийж хэрэгжүүлсэн вэ?

-Тиймээ. Таны хэлдэг зөв. Манай Шуурхай удирдлагын тасаг иргэдээс дуудлага мэдээллийг хүлээн авч, машинт эргүүл болон бүрэлдэхүүндээ шуурхай дамжуулах үндсэн үүрэгтэй. Мөн манай тасаг нь  иргэдийг анхлан хүлээн авч, гомдол мэдээллийг сонсох, шийдвэрлэлтийг хангах төв хэсэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хэлтсийнхээ нүүр царай л гэсэн үг.  

Манай цагдаагийн байгууллага 2017 оноос эхлэн дуудлага, мэдээлэл хүлээж авдаг ECS  программыг ашиглаж байна. Тус программын тусламжтайгаар ирсэн бүх дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлтийг хангаж ажиллаж байна.

Харин 2020 оноос эхлэн  иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн шийдвэрлэлтийг буцааж мессеж хэлбэрээр хүргэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд иргэн, цагдаа хоёрын дунд дуудлага, мэдээллийн буруу зөрүү шийдвэрлэлт гарахгүй болсон.  

-Таны ажлын нэг  өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би ажил дээрээ өглөө 06:30-07:00 цагийн хооронд  ирээд хамгийн түрүүнд хоногийн дуудлага мэдээллийг шүүж үздэг. Манай  хэлтсийн хэмжээнд өдөрт 60-70 дуудлага мэдээлэл ирдэг. Тэгэхээр ирсэн дуудлага мэдээллийн хэд нь гэмт хэргийн  шинжтэй, хэд нь зөрчлийн шинжтэй, үүнээсээ гэмт хэрэг зөрчлийн шинжгүй болон мэдээлэл буцаагдсан төлөвөөр хэд нь хаагдсан байна гэдгийг шүүж үзнэ. Ингээд гомдол мэдээллийн бүртгэлд авагдсан дуудлага мэдээллийг газрын дарга, хэлтсийн даргаар цохолт хийлгэж, албан хаагчдад хүргэнэ. Харин албан хаагчид гомдол мэдээллийг үргэлжлүүлэн хуулийн хугацаанд шалгана. Гэмт хэрэг зөрчлийн шинжгүй болон Мэдээлэл буцаагдсан төлөвөөр хаагдсан дуудлага мэдээллийн араас дуудлага мэдээлэл өгсөн иргэдтэй утсаар холбогдож, таны өгсөн дуудлага мэдээлэлд цагдаагийн алба хаагч хэр хурдан очсон болон зөв оновчтой шийдвэрлэсэн талаар мэдээлэл авч тэмдэглэл хөтлөнө. Энэ нь албан хаагчдад итгэхгүй байгаа асуудал биш. Иргэдийн эрх ашиг зөрчигдөх вий гэсэн үүднээс хяналт тавьж байгаа юм. Өдрийн  цагаар хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэдийг угтаж авах үйлчилгээнд мөн ажиллана. Холбогдох албан хаагчидтай хурдан шуурхай уулзуулах ажлыг мөн зохион байгуулна. Иргэний санал хүсэлтийг авч шийдвэрлэнэ. Орой нэгдсэн раппортад суугаад, дараа нь өдрийн цагаар ирсэн дуудлага мэдээллээ хянаад танилцуулга бичээд  ажлаа дуусгадаг.

- Ийм их ажлыг ажлын цагтаа багтааж хийж чадах юм уу?

-Яг цагтаа тарах нь ховор л доо. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага болохоор найман  цаг ажиллах боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 8-12 цаг, бүтэн өдөр ч харихгүй тохиолдол байна.  Баярын өдрүүдэд бол гэрээ мартана шүү дээ. Гэхдээ энэ их ажлын дараа удирдлагуудаас, ард иргэдээсээ “Ажил үүргээ цаг тухайд нь сайн биелүүлсэн байна” гэж хэлэх үгийг сонсох их сайхан байдаг.  

-Хорио цээрийн эдгээр өдрүүдэд танай хэлтэс ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-УОК, ЦЕГ, НОК, дүүргийн онцгой комисс, Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд цагдаагийн алба хаагчид шийдвэрийг хэзээд биелүүлэхэд бэлэн байдалтай ажиллаж байна. 

Хан-Уул дүүргийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед цагдаагийн бүх машинаар иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмжүүдийг түгээж байна.

Тус хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалтыг заавал зүүлгэж гарыг нь ариутгуулж, халуун хэмжигч багажаар халууныг нь үзэж, тусгайлан бэлтгэсэн мэдүүлэг байцаалт авах өрөөнд оруулж байцаагч нарыг дуудаж иргэдтэй уулзуулж байгаа.  

Мөн Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан 22 цагаас хойш  нэмэлтээр эмзэг цэгт  хоёр цагдаагийн алба хаагчыг авто машинтайгаар үүрэг гүйцэтгүүлэн Аж ахуй нэгжүүдийн цагийн хуваарьт  хяналт тавин ажиллаж байна. Дүүргийн мэргэжлийн хяналтын газартай хамтран баар, цэнгээний газруудад тогтмол хяналт тавьж, зөрчлүүдийг газар дээр илрүүлж, арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Шуурхай  удирдлагын  тасаг иргэдээс ирэх дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллаж байна. Дуудлага мэдээллийн  дагуу манай цагдаагийн хэлтэст гурван машин дуудлагад явж байна. Дээр  нь жижүүр, эрүүлжүүлэх, саатуулах байрны машинууд нэмэгдэж байна. 

-Өдөрт ер нь хичнээн дуудлага мэдээлэл ирж байна. Дийлэнхи нь ямар төрлийн дуудлага байдаг вэ? 

-Манай цагдаагийн  нэгдүгээр хэлтэст хоногт дунджаар 60-70 дуудлага мэдээлэл ирдэг. Хамгийн их бүртгэгддэг дуудлагын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, дуудлага мэдээлэл нэг бүрт үнэлэлт дүгнэлт өгөх  зорилгоор манай тасгаас 2020 онд шинэ санал санаачилга гаргаж, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй  хамтран гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд “Илрүүлэлт-Шийдвэрлэлт” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  

Өөрөөр хэлбэл тус хэлтсийн мэргэжилтэн  цагдаагийн алба хаагчтай дуудлага мэдээлэлд хамт очиж, газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийж, зөвлөгөө мэдээлэл өгдөг болсон. Үүний үр дүнд  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 252 нэгжээр буюу 33.4 хувиар буурсан.  

-Сүүлийн өдрүүдэд хорио цээрийн дэглэм иргэдийн дунд сулраад байх шиг. Энэ талаар ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа вэ?

-Иргэд амны хаалт зүүхгүй, аж ахуйн нэгжүүд оройн цагаар нууцаар ажиллах тохиолдол  гарч байна. Хэдийгээр хяналт шалгалт хийж шаардлага тавих ажил явагдаж байгаа ч иргэдийн ухамсарт төдийлөн хүрч очихгүй байна. Хүмүүс амны хаалтаа зүүхгүй явах тохиолдлууд мэр сэр ажиглагдаж байгаа. Тийм болохоор НЦУГ-аас санаачлан НЗД дэмжсэнээр хороон дээр хэсгийн ахлагчаар ажиллаж байсан иргэдийг олон нийтийн цагдаагийн сургалтанд хамруулж, олон нийтийн цагдаа болгосон. Ингээд өдөр бүр  хорооны засаг дарга нартай хамтран олон нийтийн цагдаа ажиллуулж байна. Хорио цээрийн дэглэмийн үед ч гэсэн орой 22:00-01:00 цагт хөл хөдөлгөөн тасрахгүй л байна. Үүнээс гадна ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэх хандлагатай болсон. 22:00 цагаас хойш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж байгаа. Тэгэхээр хүмүүс согтууруулах ундааг дэлгүүр хаахаас өмнө худалдан авч, гэртээ найз, нөхдөө дуудах ахуйн хүрээнд архидах болсон. Мөн сүүлийн үед архи хүргэлтээр үйлчилдэг хувь хүн, таксины жолооч нар бий болсон байна. 

-Олон нийтийн цагдаагийн чиг үүрэг юу вэ?

-Олон нийтийн цагдаа нар хариуцсан хороодын нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран  эргүүлд ажиллаж, иргэдэд халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байгаа.  Мөн олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан  зөрчилд хяналт тавьж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.  Тиймээс иргэд та бүхэн олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсгийн ахлагч нараас тавьсан шаардлагыг биелүүлэн, халдварт өвчин болон гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай гэж хэлмээр байна. 

-Амны хаалтгүй иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар болсон. Энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Одоогийн  байдлаар манай нутаг дэвсгэрт амны  хаалт зүүгээгүйгээс болж торгуулсан хүн байхгүй. Эдийн засаг хүндхэн байгаа үед 150,000 төгрөг бол май гээд кармайнаасаа гаргаад өгөх мөнгө биш шүү дээ. Тиймээс бид учир зүггүй торгохоос илүүтэйгээр дараагийн удаа маскаа заавал зүүгээрэй гэж сануулах талаас нь ажиллаж байна. 

Иргэддээ хандаж “Аль ч улсад хуулиас дээгүүр эрх мэдэл гэж байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд иргэд хууль, дүрмэндээ захирагдах нь гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалахад хамгийн том тус гэж хэлж болно. Хуулиас  гадуур хийсэн үйл ажиллагаа болгон сөрөг үр дагавартай. Тиймээс иргэд хууль, дүрмийг тодорхой хэмжээнд судлах хэрэгтэй” гэж л хэлмээр байна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
113
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
83
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
113
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
83
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
78
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
87
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
71
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
83
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
80
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
230
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
189
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
209
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос