en

Цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагатай хамтран ажилласнаар олон үр дүн гарч байна

2020-04-18 17:30:00
2896

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь цагдаагийн тасаг, Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсэг, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт суманд ажиллаж буй алба хаагчдыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст харьяалуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 

Одоо тус хэлтэс нь Өвөрхангай аймгийн хойд бүсийн 7 сумдын нутаг дэвсгэрт батлагдсан бүтэц орон тооны нэгжтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагватай уулзаж, Хархорин сумын эрүү хэв журмын нөхцөл байдал, сумын онцлогийн талаар товч ярилцсанаа хүргэж байна. 

Хархорин сум нь улсын чанартай А0601, А0602 магестрал зам дамжин өнгөрдөг Улаанбаатар хот, Архангай аймаг, Хашаат сумын Хөшөө Цайдам, Өвөрхангай аймгийн Хужирт сумтай хатуу хучилттай замаар холбогдсон. Орхоны хөндийн түүх дурсгалын газрууд нь 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн учраас Монгол улсдаа төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй ёсоор татсан. Жилд дунджаар 200 мянган гадаад болон өөрийн орны жуулчид ирдэг гэсэн тоо баримт байдаг. Мөн Эрдэнэ-зуу хийд, Хархорин музей, Шанхын хийд бүхий түүхийн дурсгалын газар олон байдгаараа онцлогтой сум юм. 

Хархорин сумын эрүү хэв журмын нөхцөл байдал урьд оны мөн үетэй харьцуулахад ямар байна?

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 16 холбогдогчтой, 38.8 сая төгрөгийн хохиролтой, 34 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буюу 37 хувиар  буураад байгаа юм. Энэ хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ер нь улсын хэмжээнд гэмт хэрэг буурсан эерэг мэдээлэлтэй байгаа юм байна. Харин гэмт хэргийн илрүүлэлтийг 14.7 хувиар өсгөж 38.2 хувьд хүргэж ажиллалаа. 

Мөн зөрчил илрүүлэлтийг өмнөх оны мөн үеэс 43 зөрчлөөр буюу 1.1 хувиар өсгөж 3718 зөрчил илрүүллээ. Хэрэг үйлдлээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг нөхөн илрүүлж, хариуцсан ажилдаа жил бүр дүн мэдээг эерэг дүнгээр сайжруулж, үр дүн гарган ажиллаж байгаа нь хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн гэж харж байна. 

Сум орон нутгийн хувьд мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл анхаарал татдаг. Энэ төрлийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр  ямар ажил зохион байгуулж байна вэ?

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлтэй хамтран сумынхаа  малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.  Малчид оршин суудаг Нарийн хүр, Орхон, Онгоцон-Ухаа, Шанх, Жалбаа багуудын нутагт дэвсгэрт 5 багт “Малчдын бүлэг нөхөрлөл” 6 байгуулж, үнэмлэхжүүлсэн нь зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Малчдын бүлгийн гишүүдтэй хамтран морьт болон мотоцикльт эргүүлийг улирал бүрийн тодорхой хугацаанд зохион байгуулах ажиллуулж  хэвшүүлээд байна. “Морьт” эргүүл хяналт шалгалт зохион байгуулсанаар малчин иргэдтэй мэдээ мэдээлэл солилцох нөхцөл байдал сайжирч урьд өмнө үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргүүдийн илрүүлэлтийн хувь өссөн эерэг үзүүлэлттэй дүгнэгдсэн.

Тухайлбал 2018 оны 10, 11 дүгээр саруудад үйлдэгдсэн 3 удаагийн үйлдлээр бусдын 7 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан  хулгайлах гэмт хэргийг илрүүлэн холбогдох  шалгалтын ажиллагааг явуулж  байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хэрхэн ажиллаж байгаа вэ?

Ямар ч ажилд хамтын ажиллагаа хамгийн чухал шүү дээ. Дан ганц цагдаа л хийх ёстой гэсэн өрөөсгөл ойлголт өөрчлөгдөж байгаа. Хархорин сумын төвийн багуудыг жижүүрийн мөрдөгч нарт хариуцуулан, хэлтсийн алба хаагчдыг хуваарилаж зохион байгуулалтанд оруулсан. “Айл хүний амь нэг-Хөршийн холбоо” аяныг санаачлан багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, төлөөлөгч нартай хамтран хэрэгжүүлэх бодлого барьж ажилласнаар хулгайлах гэмт хэргийн гаралт 16.6 хувиар буурсан юм. Хулгайлах болон гудамж талбайд үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх иргэдийн орон байр, аж ахуй нэгжүүдийг гэмт  халдлагаас хамгаалахын тулд сумын болон харьяа тойргийн сумдын хэмжээнд “Камержуулалт-1” хөтөлбөрийг мөн зохион байгуулсан. Айл өрх, аж ахуй нэгжүүдийг камерын хяналтын системтэй болгох ажлыг нэвтрүүлж ажилласнаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт 36,3%-иар буурч, “Манлай-тод” хүнс бараан зах, болон Мөнх-тэнгэр жуулчны баазад үйлдэгдсэн хулгайлах төрлийн 2 гэмт хэргийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн нь энэ  үйл ажиллагааны үр дүн гэж харж байна. 

Хархорин сум бол зам харилцааны хувьд онцлогтой болох талаар  дээр дурьдсан. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил  зохион байгуулж байна вэ? 

Манай сумын нутаг дэвсгэрээр дамжин нийслэлээс Монгол орны баруун чиглэлд явсан хот хоорондын хатуу хучилттай зам дамжин өнгөрдөг, зам тээврийн осол, зөрчил, гэмт хэргийн гаралт их, осол, зөрчилд өртөж хохирсон иргэдийн тоо өндөр байдаг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Ингээд урьдчилан сэргийлэх, зөрчил, гэмт хэргийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор улсын төсвийн 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 цагаар үүрэг гүйцэтгэх боломжтой хяналтын цэг /пост/-ийн байрны төсвийг шийдвэрлүүлж, гүйцэтгэлийг хийлгэн 2018 онд ашиглалтанд оруулаад байна. 

Хяналтын цэгийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, техник технологиор хангаж, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах чиглэлээр шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж тээврийн хэрэгсэлийн дугаар илрүүлэгчтэй  хяналтын камер байршуулах 6.6 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэнээр зам тээврийн осол, гэмт хэрэг тодорхой 50 хувиар буурсан байна.   

Мөн хэлтсийнхээ харьяа тойргийн сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэхдээ орон нутгийн ба хот хоорондын замд хяналт, шалгалтыг хийж хэрэгжүүлэх талаар хуваарь гарган батлуулж, замын цагдаагийн ахлах зохицуулагчаас хяналтыг хэрэгжүүлж хэвшүүлсэн нь зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж зам тээврийн осол зөрчил буурсан үр дүнтэй ажил болсон  доо. Иргэдийн ухамсар дээшилж, цагдаагийн байгууллагын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байгаа нь энэ үр дүн гарахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. 

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ? 

Манай хэлтсийн алба хаагчдын 50 хувь нь түрээсийн байранд амьдардаг энэ асуудлыг шийдэх зорилгоор Тус хэлтэст томилогдон ирсэн, шинээр сургууль төгссөн алба хаагчдын амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх ажлын хүрээнд 1 улирлын байдлаар Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад  хүсэлт тавьсаны дагуу алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх  зорилгоор 10 айлын орон сууцны тохижилт үйлчилгээ хийлгэх 200.0 сая төгрөгийг төсвийг батлуулан ажил хийж гүйцэтгэх байгууллагыг шалгаруулах сонгох тендер зарлагдсан. Ажил хэрэг болно доо. 

Баярлалаа таны ажилд амжилт хүсье. 

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
0
298
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
0
270
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна

Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
0
298
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
0
270
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
0
90
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
50
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
0
96
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
116
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
83
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
252
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
281
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
1027
2025/06/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос