Цагдаагийн байгууллагын үйлчилгээг “Цахим төлбөрийн баримтын систем”-ээс авдаг боллоо
2020-04-08 18:31:05
1576
Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх тухай” албан даалгаврын дагуу Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй зарим үйлчилгээг “Цахим төлбөрийн баримтын систем” /e-barimt/ аппликейшнээс авдаг боллоо.
Тухайлбал “Эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэх талаарх лавлагаа”, “Буу эзэмшигчийн гэрчилгээний үнэ”, “Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-ний төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем”-ээр дамжуулан иргэд, олон нийт гар утаснаасаа интернэт банк ашиглан 300 төгрөгийн шимтгэлтэй төлж авах юм.