Жолоодох эрхийн үнэмлэхний талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана
2020-04-07 15:52:19
1597
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс Дэлхийн улс орнуудад тархаад буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй хоёр метрээс багагүй зайнд харилцах хязгаарыг тогтоолоо.
Мөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн Дүнжингарав, Драгон төвийн "Нийслэлийн үйлчилгээний нэг цэг"-т байрлах салбарт ажиллаж байгаа алба хаагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний захиалгын талаарх мэдээллийг 7019-1515, Монгол шуудан ХК-ний 7007-8980 дугаарын утсаар лавлан гэрийн хаягаар хүлээн авах талаар иргэдэд зөвлөгөө өгөх юм.