Улсын онцгой комиссоос угтан авах иргэдэд үйлчлэхгүй гэж мэдэгдлээ
2020-03-15 11:36:00
1015
Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан УОК хуралдаж, энэ сарын 16-ныг хүртэл орон нутгийн зам хязгаарласан байгаа. Харин Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарна уу.
COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг хүсье. Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох болно гэж Улсын онцгой комиссоос мэдэгдлээ