"Архигүй Монгол" хөтөлбөр Булган аймагт амжилттай хэрэгжиж байна
2014-06-17 00:00:00
1805
Булган аймгийн засаг даргын "Шинэ Булган" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа "Архигүй Булган" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор архины эмчилгээ, сургалтанд хамруулсан 9 иргэнийг Цагдаагийн газраас зохион байгуулан хүлээн авлаа. Хүлээн авах ажиллагаанд аймгийн ИТХ-ийн дарга, ХЗХ-ийн дарга, аймгийн Прокурор, ЭМГ, ХГБХХэлтэс, НХҮХ, Шүүх, "Эрүүл идэвхтэй амьдрал" ТББайгууллага болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Хүлээн авах арга хэмжээнд оролцсон зочид, эмчилгээнд хамрагдсан иргэдээс сэтгэгдлийн үгийг нь сонсож, тэдэнд "Итгэл найдварын хуудас"-ийг гардуулан өглөө. Мөн эмчилгээнд хамрагдсан иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг ажлын байраар хангах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 9 иргэнийг 8 албан байгууллагад хариуцуулан өглөө.