Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба зэрэг байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд "Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд алба хаагчдыг мэргэшүүлэх нь" сэдэвт сургалтыг 21 аймгийн шүүх, прокурор, цагдаа, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөлөл 123 алба хаагч, ажилтныг оролцуулан Ховд, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймгийн төвд бүсчлэн зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны ерөнхий ойлголт, эрх зүйн зохицуулалт, Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл байдал, анхаарах асуудал, Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт, Мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангахад шүүхийн оролцоо, Гэрч хохирогчийг хамгаалахад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэглэх нь, Хүний эрхийн Олон Улсын гэрээнд хохирогч хамгааллын асуудлыг тусгасан нь зэрэг сэдвүүдээр 14 багц цагийн хичээл орж, сургалтын ном, гарын авлага, сурталчилгааны материалыг олголоо.