en

Б.ОТГОНБОЛД: Нийслэлийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй ундны усаар хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг ХИЧЭЭДЭГ

2019-12-16 09:33:00
2381

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах ахлагч Б.Отгонболдтой ярилцлаа.

Дотоодын цэргийн 805 дугаар анги нь нийслэлчүүдийн ундны усыг хамгаалдаг үүрэгтэй юм байна? 

Манай 805 дугаар анги дангаараа Улаанбаатар хотын 1,5 сая хүний ундны усны аюулгүй байдлыг ханган ажилладаг онцлогтой. Их хариуцлагатай, нэр төртэй ажил. Бидэнд албан үүргээ гүйцэтгэх үедээ мэргэжлийн албаа гаргах эрх байдаггүй. Өндөр сахилга зохион байгуулалт, сонор сэрэмж шаарддаг. Бид үндэснийхээ аюулгүй байдлын төлөө энэхүү хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэх ёстой хэмээн ухамсарладаг. Учир нь 1,5 сая иргэний эрүүл мэнд биднээс хамааралтай гэж бодох бас л хүнд шүү. Гэхдээ өглөө бүрийг сайхан мэдээтэй угтдаг болохоор би энэ мэргэжилдээ хайртай. Миний, бидний л сонгосон мэргэжил шүү дээ. Бидэнд шантрах эрх байхгүй. Өдөр, шөнийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг. Байнга л алхаж, обьектынхоо аюулгүй байдлыг шалгаж явдаг. Тиймээс ангийн удирдлагууд бидний ажиллах нөхцөл боломжийг байнга л сайжруулж ажиллахыг эрмэлздэг.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дунд "Зөв хэвшил, хандлага-2" аян өрнөж байгаа гэсэн. Энэ хүрээнд та бүхэн ямар ажлуудад хамрагдаж байна вэ?

Манай ангийн удирдлагуудын зүгээс бидний ажиллаж байгаа орчинг сайжруулах, алба хаагчдын сахилга хариуцлага, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг тогтмол зохион байгуулдаг. Одоогийн байдлаар ЦЕГ-ын дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага-2” аяны хүрээнд нэлээдгүй ажлууд зохион байгуулагдсаар байна. Онцлох юм бол цэргийн нийтлэг дүрмүүд тэр дундаа цэргийн жагсаалын дүрмийг хэвшил болгох зорилготой “Цэрэгжилт жагсаалч хамт олон” шалгаруулах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд манай Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбараас төлөөлөн оролцсон залуучууд маань тэргүүн байранд орсон. Мөн бидний хувийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нөлөөллийн сургалтууд, багийн тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдаж байгаа. 

Дотоодын цэргийн чиг үүрэг нь үндэсний аюулгүй байдлын төлөө онц чухал обьектуудыг хамгаалдаг. Ажиллах явцад хүнд хэцүү зүйл юу байдаг вэ?

Ус хангамжийн эх үүсвэр, барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг бол маш хариуцлагатай, хэцүү ажил. Гэхдээ би нэг ч удаа шантарч үзээгүй. Бид чинь бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн ундны усны эрүүл аюулгүй байдалд хамгаалалт хийж байна. Хэрвээ би нэг зүйлийг буруу хийчихвэл нийслэл тэр чигээрээ аюулд өртөж болно. Миний хийж байгаа ажил хамгийн хариуцлагатай ажил учир хариуцлагатай байх ёстой л гэж боддог. Мөн санаатай санаандгүй ямар ч үйлдэл гаргахгүй байхыг л зарчим болгож ажилладаг. Мөн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс заагт хүн оруулахгүй байх, ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд эрүүл ахуйн дэглэмийг сахиулах гэх мэт ажлыг алдалгүй хийх үүрэгтэй.

Албан үүргээ гүйцэтгэж байхад хориглох заалтууд гэж байдаг уу?

Бидний хувьд хориглох хэд хэдэн зүйл байдаг. Улсын онцгой объектыг хамгаалж байгаа хүмүүс учраас хориглох зүйл гэж мэдээж байгаа. Үүнд хамгаалж байгаа обьектын онцлог, ач холбогдлыг бусдад задруулахгүй байх, зэвсэг, галт хэрэгслийг биеэс салгахгүй байж өөрийн аюулгүй байдлаа хангах, ямар ч тохиолдолд бусдыг биедээ хүргэх, харуулын цэгийн байранд гадны хүн оруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ном унших, сонор сэрэмж сулруулах гэх мэт олон зүйлс хориотой байдаг. Үүнийгээ мөрдлөг болгож ажиллах нь их чухал байдаг. 

Цэрэг хүний бахархал юу вэ?

Миний хувьд энэ мэргэжлийг сонгож, улсын онцгой объектыг хамгаалах, нийслэлийнхээ иргэдийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдаар өдөр бүр бахархдаг. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын цэргийн багийг оролцуулж эхэлсэнтэй холбогдуулан 2007 онд анх удаа  Дотоодын цэргээс дөрвөн алба хаагч явж байсан. Эдгээр алба хаагчдын нэг болж, энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүргээ амжилттай гүйцэтгэсэн.  Эх орныхоо нэрийг олон улсад сайхнаар дурсгаж явсан минь миний бахархлын бас нэгээхэн хэсэг юм.

Анх 2007 оны есөн сараас эхлэн Дотоодын цэргийн 810 дугаар тусгай салбарт салааны захирагч, 2009-2014 онд Дотоодын цэргийн 811 дүгээр тусгай салбарт салааны захирагчийн ажлыг хийж байсан. Энэ үед Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн шинэ цэргийг бэлтгэх сургалтын төвд салааны захирагчаар амжилттай ажиллаж, шинээр ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулж, цэргийн албанд төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох талаар идэвхи санаачилгатай ажиллаж гэж Дотоодын цэргийн штабын удирдлагаас сайшаагдаж байсан. Бидний ажил их онцлогтой. Зүгээр зогсоод ч юм уу  алхаад л байна, манаач ч гэж харах хүн бий. Гэтэл бид чинь Улаанбаатар хотынхоо ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалж байгаа тусгай чиг үүрэг бүхий цэргүүд.

Таны хувьд анх яагаад цэргийн мэргэжлийг сонгож, тэр тусмаа энэ ангид ажиллаж байна вэ?

Би 2001-2002 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Хугацаат цэргийн алба хаах хугацаандаа 2002 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “1000 зам” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний анги салбаруудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд оролцож, Завхан аймгийн Яруу сум, Идэр суманд хоёр сарын хугацаанд ажиллаж үүргээ сайн биелүүлсэн учир нэг сарын өмнө хугацаат цэргийн албанаас халагдаж байсан. Энэ үеэс л би цэргийн хүн замыг сонгосон. Одоо Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 1 дүгээр салбарын харуулчин албыг хааж байна. Тус ангид анх Бэлтгэл хүчний салбарт ахлагчаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа 2006 онд  Батлан хамгаалахын их сургуульд Зэвсэгт хүчний анги салбаруудад Жагсаалын дарга, сургагч ахлагчийн орон тоо бий болж анхны дамжаагаа хичээллэхэд Дотоодын цэргээс сонгогдон суралцаж амжилттай төгссөн.

Ирэх жил танай түүхт 85 жилийн ой тохионо гэж байсан? 

Ирэх жил буюу 2020 онд Дотоодын цэргийн түүхт 100 жил, 805 дугаар ангийн 85 жилийн ойн баяр болно. Энэхүү ойн мэндийг ахмад буурлууд болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
100
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
69
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
100
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
69
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
66
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
71
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
59
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
69
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
65
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
217
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
178
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
193
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос