en

Ж.ТҮМЭНТУЛГА: ДОТООДЫН ЦЭРЭГ нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах“ тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага

2019-11-13 11:54:00
7190

Эх сурвалж: www.arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулгатай ярилцлаа.

-Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүх түүхээс хуваалцахгүй юу? Эндээс яриагаа эхэлье

-Дотоодын цэргийн 805 дугаар анги үүсгэн байгуулагдаад 84 жил болж байна. Дотоодын цэргийн ууган анги.  Анх БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1935 оны 8-р сарын 29-ны өдрийн 321-р тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа”-наас улбаатай бөгөөд Дотоодын явдлын яамны сайдын 1945 оны тушаалаар “Хамгаалах хороо” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны тогтоолоор “Харуулын тусгай хороо”, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1979 оны нууц тогтоол, Сайд нарын зөвлөлийн 1979 оны тушаалаар УЦСЕГ-ын 0230 дугаар тусгай хороо” ЦЕГ-ын даргын 1992 оны тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги, мөн даргын 2014 оны тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах бүтцэд шилжүүлж, Хамгаалалтын гуравдугаар газар болгон байгуулалтын нэрийг өөрчилсөн. Анх фронтоос олзлогдсон, хил давсан этгээдийг харгалзан хамгаалахаарүүргийг гүйцэтгэдэг байсан бол, 1945 онд чөлөөлөх дайнаас олзлогдсон Японы цэргүүдийг харгалзах үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй. 

Харин өнөөдрийн байдлаар манай анги Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Тухайлбал, улсын онц чухал объектуудын нэг болох “Усны хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалах нь хариуцлагатай бөгөөд хүнд ажил. Учир нь нийслэлийн нэг сая гаруй иргэдийг эрүүл, аюулгүй усаар ундаалахад Монгол Улсын Дотоодын цэрэг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дайны байдлын үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг нь бусад хууль, хүчний байгууллагаасаа онцлогтой. 

ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав “Эх орон тайван, иргэд амар амгалан, онцгой объект зөрчилгүй өглөөг угтвал тэнд эгэл баатрууд чимээгүй тулаанд, тэвчээр, тэмцлийн дүнд ялсан нь тэр” гэж хэлсэн байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Манай алба хаагчид хариуцлагатай, дайчин, шантрашгүй зан чанарын хүчээр л энэ ажлыг гал алдахгүй үргэлжлүүлж байна. 

-Дотоодын цэргүүд улсын онц чухал объектыг хамгаалдаг шүү дээ. Онцгой обьектыг хамгаалах үйл ажиллагааны тухай сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг Улсын онц чухал обьект гэдэг. Обьектын хамгаалалт гэж улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг ойлгодог.

Дотоодын цэрэг дэлхийн олон оронд байдаг. Жандармери, үндэсний гвард, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн өөр өөр нэршилтэй боловч гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд манайхтай ижил төстэй. Аль ч орны дотоодын цэрэг улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, хууль сахиулах салбарын байгууллагуудтай харилцан ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарсан үед дэг журам тогтоох, сөрөг тусгай ажиллагаа явуулахаас гадна улсын онц чухал объектыг хамгаалах, томоохон осол, сүйрэл, байгалийн гамшиг тохиолдсон үед сэргээн босгох, хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлж ажилладаг чухал алба.

Тийм ч учраас УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталснаар дахин байгуулсан. Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага.

-Улсын онцгой объектыг хамгаалж байгаа алба хаагчдын ажиллах нөхцлийг хэрхэн сайжруулсан бэ?

Албан үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах тал дээр ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас анхаарч ажилладаг. Улсын онц чухал объектын хамгаалалтын стандарт гэж байдаг. Үүний дагуу тоног төхөөрөмж, тохижилт, бичиг баримтууд, халуун дулааныг нь хүртэл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр алба хаагчид маань стандарт хангасан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж хэлж болно. Өвлийн хүйтэнд, зуны халуунд гадаа зогсож байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хувцсаар хангах нь сайн ажиллах нэг үндэс гэж хэлж болно.

Алба хаагчид руу чиглэсэн бие бялдарыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагын зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Алба хаагчиддаа төр засгийн бодлого болон удирдлагаас өгсөн шийдвэрийг танилцуулах, алба хаагчидын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэрийн сургалт, ухуулга сурталчилгааны ажлыг  түлхүү зохион байгуулж байна.

Мөн ЦЕГ-аас зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд алба хаагчид руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

-Ирэх жилээс хугацаат цэргийн алба хаагчдыг татан авна гэж байсан. Энэ талаар тодруулбал?

-2020 оноос хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авах ажилтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг байрлуулах цэргийн байр шинээр барих ажлыг төлөвлөөд байна. Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг төлөвлөсөн. Анги маань үүсгэн байгуулагдсаны түүхт 85 жиийн ой 2020 онд тохионо. Улсын онц чухал болон бусад объектыг хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэх, хугацаат цэргийн алба хаагчид байрлах цэргийн байр, шинээр барих ажлыг төлөвлөн үе шаттайгаар хийж байна. Энэ дашрамд удахгүй болох Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 85 жилийн ойн мэндийг ахмад дайчид болон алба хаагчиддаа хүргэе.

-Та энэ албанд хэд дэх жилдээ зүтгэж байна вэ?

Миний хувьд бага байхаасаа л энэ мэргэжлийн сайханд дурлаж өссөн. Манай өвөө цэргийн хүн, Хатанбаатарын цэрэгт туг баригчаар явж байсан гэдэг. Нагац нар маань бас цэргийн хүн байсан юм. Тэгээд багаасаа л цэргийн хүмүүсийн дунд өссөн хүн болохоор цэргийн хүн болохыг мөрөөдөж энэ мэргэжлийг сонгосон. Хугацаат цэргийн албанд 1995 онд татагдаж ирээд л энэ албанд эргэлт буцалтгүйгээр орж, энэ мэргэжлээр өдий хүртэл ажиллаж байна. Хилийн цэргийн дээд сургуулийг командын мэргэжлээр, Батлан хамгаалах их сургуульд команд оператив тактик мэргэжлээр, мөн ОХУ-д Дотоод явдлын академид суралцаж төгссөн.

Энэ албанд 24 жил зүтгэхдээ харуулын дарга, салааны дарга, салбарын орлогч ротын орлогч, ротын захирагч гэх зэргээр анги байгууллагын дотоодод байдаг бүхий л албан тушаалыг хашиж үзсэн дээ.  Дотоодын цэрэгт байлдагч цолоос хурандаа цол, жагсаалын цэргээс ангийн захирагч хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлаас Ротын захирагч байсан үе минь их сайхан санагддаг юм.  Залуу насны эрч хүч, бяр чадал шаардсан ажил шүү дээ. Тэр цаг хугацаанд олон аавын хүүхдүүдийг Монгол Улсын үндсэн хуулиар цэргийн албаа хаалгаж, эр цэрэг болгон хүмүүжүүлсэн.

Энэ албыг сонгосондоо өдөр бүр бахархалтай  байдаг. Миний хариуцаж байсан рот 2001 онд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас ажил үйлсээрээ тэргүүлж Тэргүүн байр эзлэж, ЦЕГ-ын Тэргүүний хамт олон болж байсан. Мөн тэргүүний аварга хамт олон болж байлаа. Энэ цаг мөчүүдэд тухайн ротын хамт олонтойгоо хамт байсандаа маш их бахархдаг. Түүнчлэн улс орны дотоод аюулгүй байдлын төлөө өдөр бүр л энэ биеэ зориулан ажиллаж байгаа алба хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Энэ завшааныг ашиглан Улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хамтран ажиллаж байсан ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ энэ өдрийг мэндийг хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
59
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
56
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
59
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
56
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
150
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
138
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
126
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
121
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
0
131
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
128
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
0
548
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
256
2026/09/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос