Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна
2019-09-30 10:14:00
651
Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс 2019 оны эхний 9 сарын байдлаар 102 гэрч, хохирогчид дараах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг авсан байна. Үүнд: урьдчилан сануулах 81, тодорхой үйлдлийг хязгаарлах 5, биечилсэн хамгаалалт 9, тусгай техник хэрэгслээр хангах 5, аюулгүй газарт түр байрлуулах 5, нийт 105 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг авч ажиллажээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.3 хувиар өссөн байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээллээ.