“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” арга хэмжээ зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/932 захирамжийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан Ням гаригт 07 цагаас 18 цагийн хооронд Жанжин Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Тохиогийн гудамж, Сансарын аюулгүй тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам, Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас Баруун 4 зам, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны үзүүр хүртэл хэсэг болон дотогш замуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй, скутер, роликтой хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч нарт зам тавьж өгч замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ биелүүлж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.