en

Г.Давааням: Хар тамхи хэрэглэгчдийн 80 орчим хувь нь 18-35 насныхан байна

2019-09-11 18:07:34
7251

Эх сурвалж: www.ikon.mn

Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг гарах нь элбэг болсон. Энэ талаар Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай ярилцлаа.

-Энэ оны эхний найман сарын байдлаар энэ хэрэгт хэчнээн хүн холбогдсон бэ?

-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 30.7 хувиар нэмэгдсэн. Холбогдогч нь 31.1 хувиар өссөн үзүүлэлтэй байна. 2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарсан. Үүнд 294 холбогдогч шалгагдсан.

2002 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өссөөр байна. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн. Хэрэглээ байгаа газар нийлүүлэлт байна гэсэн үг.

Нийлүүлэлтээ хангахын тулд улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад зарж борлуулахтай холбоотой гэмт хэрэг дагаад өсөж байна.

-Энэ хэрэгт хэд орчим насныхан холбогдох нь элбэг байна вэ?

-Бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг бодвол илүү залуужсан. Ид сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ яваа өсвөр үеийн залуучууд, байгаа нь харамсалтай.

Энэ онд бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, долоон хувийг 36-45, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлж байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад ерөнхийдөө энэ төрлийн гэмт хэрэгт 35 хүртэлх насныхан холбогдож байна.

-Хар тамхийг хаанаас олж аваад байна вэ. Ихэвчлэн хил гаалиар орж ирдэг үү?

-Энэ бол Улс үндэстэн дамжиж үйлдэгддэг гэмт хэрэг. Бусад төрлийн гэмт хэргийг бодвол нууц далд аргаар үйлдэгддэг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж үздэг. Хэргийн 55 хувьд нь Монголд ургаж байгаа өвс ургамал хэрэглэсэн, татсан, тээвэрлэсэн байдал гарч байна.

21 аймгийн тодорхой бүс нутагт мансууруулах үйлчилгээтэй каннабис өвс ургамал ургадаг. Түүнийг түүж бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Үлдсэн 45 хувийг манай улсад үйлдвэрлэдэггүй химийн аргаар гаргаж авдаг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тээвэрлэх гэмт хэрэг бүрдүүлж байна.

Ялангуяа, Зүүн өмнөд чиглэлийн азийн орнуудаас манай улсад орж ирдэг. Тухайн бодисыг улсын хилээр орж ирэхээс өмнө хил гаалийн байгууллага илрүүлэх ёстой. Сүүлийн жилүүдэд хил гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг илрүүлэх нь нэмэгдэж байгаа.

Нэн ялангуяа, шуудан илгээмжээр орж ирж байгаа мансууруулах бодисыг хамтын ажиллагааны хүчинд илрүүлэх нь ихэссэн.

-Хамгийн сүүлд гэхэд л хамтран амьдрагч хосууд мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай нас барсан байж магадгүй байна. Сүүлийн үеийн хэргүүдийн талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн сарын 30-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр иргэн нас барсан. Тодруулбал, 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар хамтран амьдрагч байсан. Иргэн Ч нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Тэдгээр иргэд мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдсан байж болзошгүй байна.

Хэргийн газраас зд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авсан. Шүүх шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Мөн сэтгэцэд өөрчлөлттэй таван шуудай өвс тээвэрлэж явсан гурван залууг илрүүлсэн. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байна.

-Гадаад улсын иргэд энэ хэрэгт нэлээд холбогддог. Монгол Улс урд хөрш болон бусад орныг бодвол энэ хэрэгт өгөх ял шийтгэлийн хэмжээ бага. Ийм учраас, гадныхан энэ хэрэгт холбогдох нь элбэг байдаг уу?

-Энэ онд л гэхэд гадаад улсын найман иргэн хар тамхины хэрэгт холбогдсон. Өмнөх жилүүдийг бодвол энэ тоо өссөн. Монголчууд гадаад хүн гэхээр л боловсролтой, англи хэлний багш мэт ойлгодог. Гэтэл манай оронд ямар зорилгоор орж ирж байна вэ.

Визний ангилал нь ямар чиглэлтэй байна гэдгийг шалгах хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэг нь даяаршсан, дэлхий нийтийн бүх улсын толгойны өвчин болоод байна.

Тухайн улсын хил гаалийн орчин, хяналт шалгалттай холбоотой хар тамхиар ашиг олох санаа сэдэлтэй хүмүүс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Гадаадын иргэдтэй холбоотой хууль бус хэргийг тодорхой хэмжээнд сайн илрүүлсэн гэж бодож байна.

-Хар тамхины хэргийг анх удаа болон давтан үйлдэж байгаа этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

-Намар болж байна. Оюутан залуучууд ихээр цугласан газар шалгалт явуулж байна уу.

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгж байгууллага. Энэ утгаараа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тасралтгүй тэмцэж байна. Бусад төрлийн гэмт хэрэгтэй адил цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг илрүүллээ, шалгаж байна гэж харагдах нь бага байдаг. Цагдаагийн байгууллага эрс шийдэмгий, хариуцлагатайгаар ажиллаж байна.

Маш олон холбогдогчтой, нууц, сүлжээ далд аргаар бүлэг зохион байгуулалт хэлбэрт шилжсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас маш их цаг хугацаа, хүн хүч, техник хэрэгсэл шаардаж энэ төрлийн үйлдлийг илрүүлдэг.

Мэдээллийн нууц, аюулгүй байдал яригддаг. Цагдаагийн байгууллагаас хар тамхи мансууруулах бодисын талаар тодорхой хугацааны дараа зарладаг. Үүнийг илрүүлэхийн тулд маш олон холбогдох шалгалтын ажиллагаа хийгддэг. Мөн ялангуяа хөрш зэргэлдээ орнуудтай хамтран ажиллаж байна.

Гадаад бодлогын хүрээнд мэдээлэл солилцож байдаг. Гэмт хэрэгтэн, сэжигтэй бодис, барааны талаар мэдээлэл солилцож түүнтэй хамтарсан шалгалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

-Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид яаж ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг мэргэшүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаа. Тухайлбал, алба хаагчдаа сургалтад хамруулдаг.

Мөн техник хэрэгслээр хангах, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Манай улсад урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагууд бий. Эдгээрийн хамтын ажиллагааны хүчинд хар тамхитай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт өсөж байгаа.

-Иргэдэд урьдчилсан сэргийлэх зөвлөмж хүргэнэ үү?

-Хар тамхи гэдгийг сонирхоод байгаа залууст хандмаар байна. Таныг буруу үйлд уруу татаад байгаа хүмүүсээс хол бай. Нэгдүгээрт, өөрөө битгий уруу татагд. Хүнийг хордуулж болох мансууруулах бодис зарж борлуулж байгаа хүнийг цагдаагийн байгууллагад илчлээрэй. Үүргээ биелүүлж зоригтой байх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
90
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
90
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
142
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
140
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
114
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
114
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
122
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
111
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
192
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
174
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос