Дотоодын цэргийн штабаас “Стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
2019-08-20 15:16:00
2008
Дотоодын цэргийн анги, байгууллага 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Стрессгүй өдөр” бие даасан өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан" сэдэвт яриа таниулга хийж, стрессгүй ажиллаж, амьдрах талаар зөвлөмж өгсөн юм.
“Стрессгүй өдөр” өдөрлөгт анги, байгууллагын алба хаагч, ар гэрийг нь оролцуулсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт хөгжөөнт тоглоом, марафон гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.