en

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

2019-08-13 13:38:58
2386

Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-д заасан шаардлагыг хангасан байна. Энэхүү тушаалыг mojha.gov.mn болон legalinfo.mn сайтаас татан авч дэлгэрэнгүй танилцана уу.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал
Нийтлэг шаардлага Тусгай шаардлага

1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах аюулгүй байдлын зохих шаардлага хангасан өөрийн өмчлөлийн агуулахтай байх;

2.гадаадын хөрөнгө оруулалтгүй;

3.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй;

4.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй;

5.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1-д заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх; 

6.аюулгүй байдлын зохих шаардлага хангасан, өөрийн өмчлөлийн ажлын байр /Төв ажиллуулах байр/-тай байх;

1.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.

2.түрээсийн төлбөр зах зээлийн жишигт нийцсэн /бага/ үнийг санал болгосон байх.

Бүрдүүлэх баримт бичиг

1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын лавлагаа, тодорхойлолт;

4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланс;

5.агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар, агуулахын байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга;

6.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ;

7.төвийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

8.Төвийн байр, байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, хэдэн борлуулагч үйл ажиллагаа явуулах талаар мэдээлэл;

9.ажилтнуудын танилцуулга, иргэний үнэмлэхний болон галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

Анхааруулга: Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах эрхийг нэг хуулийн этгээдэд хамтад нь олгохгүй.

Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвийн эрхийг Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдан борлуулагчтай хамаарал бүхий этгээдэд олгохгүй.

Тогтоосон хугацаанаас хожимдсон эсхүл дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн материалыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 215 тоотод хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь бүрдүүлсэн материалаа товъёоглож, хуудас бүрийг дугаарлан, битүүлжлэн лацадсан байх бөгөөд эх хувиас гадна 7 хувь хуулбарлан ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 261953, 70191351 дугаарын утсаар авна уу.

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 18

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=2997

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
89
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
89
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
142
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
140
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
114
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
114
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
122
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
111
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
191
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
174
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос