en

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож байна

2019-07-25 17:12:00
2704

Өвөрхангай аймаг дахь дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой өнөөдөр /2019.07.25/ тохиож байна. Энэхүү үйл ажиллагаанд тус цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, алба хаагчид,  тэдний гэр бүл иргэд оролцлоо.  Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын  түүхт наян жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн дарга удирдлага, ахмад ажилтнууд, алба хаагчдадаа болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, энд хүрэлцэн ирсэн иргэд та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрж, Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Тэртээ 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дотоод явдлын яамны сайд Хорлоогийн Чойбалсан 59 тоот тушаал гаргаж Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангийг гурван тасагтай байгуулж байсан нь өнөөгийн Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын үндэс суурь болсон билээ.

Улмаар 1961 оноос 27 орон тоотой ажиллаж байгаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 192-р тогтоолоор НАХЯ-ны харьяанд ажиллаж байсан Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрыг Засгийн газрын харьяанд ажиллуулах шийдвэр гарч, орон нутгийн цагдан сэргийлэх ангийг хэлтэс болгон өргөжүүлсэн түүхтэй. 1990 оноос Социалист систем задарч, ардчилалын замыг буцалтгүй сонгосон Монгол Улсын хувьд дотоод аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч одоогийн бүтэц, зохион байгуулалтын суурийг тавьсан байдаг.

2006 онд “Цагдаагийн газар” болгон шинэ бүтцийг баталж, харьяа тасаг хэсгүүдийг өргөжүүлэн, Хархоринд “Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс” Хужирт суманд “Цагдаагийн тасаг” Бат-Өлзий, Уянга суманд “Цагдаагийн хэсэг” байгуулан 110 алба хаагчийн орон тоог 165 болгосон нь  алба хаагчийн ажиллах нөхцлийг сайжруулж, иргэдэд хүрч ажиллахад томоохон алхам болсон юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж төсөв, санхүүгийн эрхийг шилжүүлэн, тойргийн 7 сумын алба хаагч нарыг өдөр тутмын удирдлагаар хангах шийдвэрийг гаргуулсан. Мөн Уянга сум дахь цагдаагийн хэсгийн бүтэц орон тоонд өөрчлөлт хийн Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасаг байгуулж харьяанд нь 4 сумын цагдаагийн алба хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангах, Богд суманд сум дундын цагдаагийн тасаг шинээр байгуулж, 7 сумыг нэгтгэн удирдах бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд байна.

80 жил гэдэг бол хүний насаар бодоход хийж бүтээсэн зүйлтэй, байгуулсан гавьяатай, эргэн бодох дурсамж, дурдатгалтай, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлалтай сайхан нас байдаг. Манай цагдаагийн газар ч түүний нэгэн адилаар арвин баялаг түүхийг бүтээж, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд тангарагтаа үнэнч зогссоор иржээ. Өнөөдөр бид энэхүү байгууллагатай амьдрал, ажлаа холбож, мэдлэг чадвар, оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, өнөө цагийн түүхийг өртөөлөн бичиж буй алба хаагчдадаа талархсан сэтгэлээ илэрхийлж, та бүхнээрээ бахархаж байна. 

Манай байгууллагын түүх бол аймаг орон нутгийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой билээ. Бид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн сацуу нутаг орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор ирсэн. Тиймдээ ч байгууллагынхаа түүхт ойн хүрээнд 80 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал:

 - Иргэдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хууль хяналтын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттайгаар шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Мөрөөдөлдөө хүрэх зам хүн бүрт бий”, “Миний мөрөөдөл Хууль сахиулах”, “Мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай явуулсан.

-Түүнчлэн аймгийнхаа бүх суманд цагдаагийн газрынхаа үйл ажиллагааны тайланг тавьж, ахмад, буурлуудынхаа дунд “Ахмадаасаа суралцъя” урлагийн бага наадмыг зохион байгуулан “Архигүй Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн А.Батсайханаар лекц уншуулан, иргэдийн сэтгэлгээ хандлагад нөлөөлүүлж, цагдаагийн 30 алба хаагчтай “Мөрдэст аялгуу” урлагийн тайлан тоглолтоо хийн цагдаагийн албаны бахархам түүхийг ард иргэддээ хүргээд байна.

-Бүх сумын цадаагийн алба хаагч нарыг тээврийн хэрэгсэл, согтуурал хэмжих драгер багаж, бэлэн бус торгуулийн багаж, энгэрийн камер, нисдэг дрон, автомашины камер албаны техник хэрэгслээр иж бүрэн хангасан.

-Сумдын төвийг нэгдсэн журмаар телекамерт холбож, аймгийн төвд Шуурхай удирдлагын төв байгуулж телекамерын нэгдсэн системд холбохоор ажиллаж байна.

-Алба хаагч нарын бие бялдрын бэлтгэл, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Хээрийн сургалт, дадлагын төвийг байгуулан өргөтгөлийн ажлуудыг хийж байна.  Гэр сургалтын танхим, алба хаагчдын байрлах байр, жагсаалын талбай, сагс волейболын талбай, бие бялдрын саадтай зурвас, алба хаагчдын амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, хүнсний хэрэглээг хангах нарийн ногооны хүлэмж, 3000 гаруй мод бут суулгасан зэрэг нь манай хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ.

-Түүхт 80 жилийн ойгоо шинэ ажлын байртай угтахаар төсөв, хөрөнгө шийдвэрлэгдэж, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд Цагдаагийн газрын конторын барилгын ажлыг эхлүүлж, одоо 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

-Мөн сүүлийн жилүүдэд гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлон аймгийн Нарийнтээл, Хархорин, Тарагт сумын Онгийн голын хажууд зам тээврийн гурван хяналтын төв барих. Тухайн бүсэд үүрэг гүйцэтгэдэг цагдаа зохицуулагч нарынхаа ажиллах, амрах таатай нөхцөлийг хангах зорилго тавин ажиллаж байна.

-Замын цагдаагийн болон явган эргүүлийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, мал амьтны халдварт өвчний үед ашиглах зорилгоор явуулын,  хяналтын дөрвөн постыг ашиглаж эхэлснээр зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт сайжирч, орон нутгийн замд гаргах осол, хэргийг 50 хувиар буурсан нааштай үр дүн гарсан.

-“Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд  13.000 мянга гаруй иргэдээс санал авч нэгтгэн, мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж 5 зорилттой дээрх хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-р батлуулсан. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо нэмэгдэж, цагдаагийн байгууллага, иргэний харилцаанд эерэг ахиц гарч байна. Энэхүү ажлуудыг зохион байгуулахад хөрөнгө мөнгө шаардсан томоохон асуудлуудыг судалж, аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжлэг авч ажилласан юм.

-Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өссөн дүн мэдээтэй байгаа хэдий ч тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн гаралт урд оны мөн үеэс 30-50 хувиар буурсан эерэг үзүүлэлтээрээ улсын дүн мэдээнд дээгүүр жагссан нь судалгаанаас харагдаж байна. 

-2019 оны эхний хагас жилд тус цагдаагийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажлын сайн туршлагаа Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” салбар хоорондын үндэсний чуулганд танилцуулж тэргүүн байр эзэлсэн.

-“Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг батлуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан “Архидалтгүй нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, архины хамааралгүй болсон, эмчлүүлсэн иргэдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажиллаж байгаа нь иргэдийг талархлыг хүлээж байна.

-Мөн байгууллагынхаа түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдаа салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

-“Түүх үргэлжилсэн он жилүүд” түүхэн ном, “Үл мартагдах он жилүүд” баримтат кино, “Бидний түүх гэрэл зурагт” зургийн цомог, “Алба хаагчдад тохиолдсон хөгжилтэй явдал” ном, “Өвөрхангай цагдаа 80 жил” сэтгүүл хэвлүүлсэн юм. Энэ сайхан өдөр номынхоо нээлтийн ёслолыг хийх гэж буйгаа та бүхэндээ дуулгахад таатай байна.  80 жилийн бахдам бөгөөд урт түүхийг бүтээлцсэн ахмад буурлууддаа, энэ цагийн бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ололтыг цогцлоож яваа эрхэм журмын нөхөд, хамт олондоо, цагдаагийн байгууллагатайгаа ямагт хамтдаа байдаг итгэлт иргэддээ дахин талархлаа илэрхийлье.

Бид албаныхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэн ажиллана гэдэгтээ итгэл төгс байна.  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцож буй Цагдаагийн ерөнхий газрын болон орон нутгийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид, хүндэт зочид Та бүхнийхээ амьдрал үйлсэд хамгийн сайн сайхныг хүсье.

Та бүхэндээ баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн мэдээлэл
0
97
2026/02/16
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна
0
11418
2026/02/11
ЦДЦБ-ын 2026 оны 02 сар
253
253
2026/02/09
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2026/02/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/02/09
Талархал
Талархал
253
253
2026/02/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/02/06
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны загварын үндсэн төлөвлөгөө” номын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны загварын үндсэн төлөвлөгөө” номын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
253
253
2026/02/06
“Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн боллоо
“Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн боллоо
253
253
2026/02/13
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/02/03

2026/02/02
“SWAT Challenge” тэмцээнд оролцох алба хаагчид бэлэн боллоо
“SWAT Challenge” тэмцээнд оролцох алба хаагчид бэлэн боллоо
253
253
2026/02/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/02/02
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагажуулах сургалт зохион байгуулж байна
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагажуулах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/02/02
Алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
Алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
253
253
2026/02/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/02/02
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл
253
253
2026/01/29
“Бид ялав” медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо
“Бид ялав” медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо
253
253
2026/01/29
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооноос цахим уулзалт зохион байгууллаа
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооноос цахим уулзалт зохион байгууллаа
253
253
2026/01/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/01/29
Цагдаагийн цол олгож, тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Цагдаагийн цол олгож, тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2026/01/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/01/26
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2026/01/26
Цагдаа, дотоодын цэргийн удирдлагууд зарим анги, нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа
Цагдаа, дотоодын цэргийн удирдлагууд зарим анги, нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/01/23
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/01/19
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2026/01/19
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
253
253
2026/01/19
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
253
253
2026/01/19
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
253
253
2026/01/19
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам  нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2026/01/13
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн мэдээлэл
0
97
2026/02/16
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна
0
11418
2026/02/11
ЦДЦБ-ын 2026 оны 02 сар
0
329
2026/02/09
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
192
2026/02/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/02/09
Талархал
Талархал
0
123
2026/02/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
77
2026/02/06
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны загварын үндсэн төлөвлөгөө” номын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны загварын үндсэн төлөвлөгөө” номын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
0
95
2026/02/06
“Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн боллоо
“Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн боллоо
0
36
2026/02/13
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
95
2026/02/03
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос