"Торгоны зам" авто ралли үргэлжилж байгаа тул иргэд, малчид та бүхэн тусгайлан заасан уралдааны замаас хол байлгаж, малаа хариулга маллагаатай байлгахыг анхааруулж байна
Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09 нб өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх тул тус аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхааруулж байна.