Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаатай танилцжээ 2019-03-19 10:51:00 2089 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагчдын төлөөлөлтэй уулзаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлог, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулсан, орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тоноглогдсон шинэ байртай танилцсан юм.