Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ
Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ.
Сүхбаатар аймгийн иргэн Б –ээс гээгдүүлсэн эд зүйлсийг нь мэргэжлийн ур чадвар гарган түргэн шуурхай олж өгсөн Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт талархал илэрхийлжээ. Мөн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Э хулгайд алдсан эд зүйл, бэлэн мөнгийг нь яаралтай арга хэмжээ авч олж илрүүлж өгсөн тус цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхбатад, Баянхутаг сумын иргэн О гар утас, цүнх бусад эд зүйлсээ алдахад гэмт этгээдийг шуурхай тогтоон хохиролгүй болгож өгсөн цагдаагийн ахлах дэслэгч н.Барсболд нарт ТАЛАРХАЛ ирүүлжээ.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА