"Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит, эрсдлийн удирдлага" сэдэвт сургалт боллоо
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу удирдах ажилтныг чадавхжуулах чиглэлээр “Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтаар байгууллагын хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт болон дотоод аудитын өнөөгийн байдал, чиг хандлага, төлөвлөлт, хяналт-шинжилгээний уялдаа холбоо, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын талаар мэдлэг, ур чадвар олгосон ач холбогдол бүхий сургалт болсон юм. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 26 алба хаагчийг хамруулж гэрчилгээ олголоо гэж Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс мэдээллээ.