en

Х.Шинэбаяр: Хамгийн анх илрүүлж байсан хэргээ маш сайн санадаг

2018-10-08 15:49:00
2550

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэх зорилгоор албаны нохойг анх 1944 оноос Цагдаагийн байгууллагад ашиглаж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Одоогоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтэс нь “Малиуна” “Лабрадор” Спанель” “Герман овчарка” “Роттвейлер” “Кавказ овчарка” “Дорнод европын хоньч нохой” зэрэг үүлдрийн нохдыг эрэл мөрдлөг, эргүүл, харуул-хамгаалалт, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис олж илрүүлэх болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөлжүүлэн сургаж, бэлтгэн албанд ашиглаж байна.  Эрэл мөрдлөгийн сургалтад хамрагдсан нохдын нэг бол “Уран” дуудлагатай немц овчарка юм. Энэ нохойн хувьд хэд хэдэн хэргийг шуурхай илрүүлэн ажилласан байна. Ингээд тус төвийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Хишигсүрэнгийн Шинэбаяртай ярилцлаа.

-Энэ оны хувьд “Уран” дуудлагатай нохойгоор хэд хэдэн хэргийг илрүүлж ажилласан байна. Одоо цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний бие бага наснаасаа цагдаагийн ажилтан болж, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллах хүсэлтэй байсан. Хүслийнхээ дагуу Цагдаагийн байгууллагад орж, одоо тав дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд албаны нохойн сургаж, дадлагажуулах зургаан сургалтад хамрагдаж, нохойн төлөөлөгч гэсэн нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан мэргэжил эзэмшэн ажиллаж байгаадаа би баяртай байдаг. Эзэмшсэн мэргэжлээ эзэн нь болж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд минь үнэнч туслагч минь “ Уран” дуудлагатай немц овчарка юм.  Энэ онд бид хоёр 2088 цагийн жижүүрийн үүргийг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гүйцэтгэж, есөн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн.

-Нохойн төлөөлөгч гэдэг мэргэжлийг эзэмшиж ажилласнаар бусад цагдаагийн алба хаагчдаас онцлогтой талууд нь юу вэ?

-Цагдаагийн байгууллагын алба хаагчид бид тангараг өргөж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин шударгаар зүтгэхээ иргэдийнхээ өмнө тангарагласан. Нохойн төлөөлөгч нь бусад цагдаагийн алба хаагчдын адил үүрэг гүйцэтгэхээс гадна үйл ажиллагаандаа албаны нохойн хамт ажилладгаараа онцлогтой байдаг юм. Мөн нохойг сургаж, чадваржуулж, харилцан ойлголцож ажилладаг, хүч хөдөлмөр, чадвар, хурд, авхаалж шаардсан онцлог мэргэжил гэж хэлж болно.

-Нохой албанд ажиллаад хоёр жил болж байгаа гэж байна. Энэ хугацаанд хэчнээн хэрэг дээр ажиллав?

-Олон хэрэг дээр ажиллаж байсан. Хоёр жилийн хугацаанд ‘Уран’ бид хоёр хорь гаруй гэмт хэргийг илрүүлсэн. Хэрэг бүрийг илрүүлсэн арга такитк харилцан адилгүй өөр, өөр байгаа. Тухайлбал иргэн Б-ийн таван тооны адуу алдагдсан байна гэх мэдээллийн дагуу “Уран” дуудлагатай нохойг хэргийн газарт мөрдлөг хэлбэрээ ажиллахад  хулгайлагдсан таван тооны адууг  илрүүлж байсан.

 -Хоёр жилийн хугацаанд олон хэрэг дээр ажиллаж байсан юм байна. Хамгийн анх ямар хэрэг илрүүлж байсан вэ

-Хамгийн анхны илрүүлж байсан хэргээ маш сайн санадаг /Инээв/. Бэлэн мөнгө алдагдсан гэсэн иргэний дуудлагын дагуу хэргийн газарт “ Уран”-ы хамт очиж шалгалтыг явуулж байсан. 

Эхний удаад “ Уран” гэрийн хатавч, ханыг үнэрлээд зүтгээд байсан. Тухайн үед  нохойдоо ч итгэхгүй байсан. Тэгээд дахин нохойндоо үнэр авхуулж дахин нэгжлэг хийхэд алга болсон мөнгөтэй хэтэвч хамт зуугаад гараад ирсэн. Тэгэхэд би маш их баярлаж байсан.

Шинээр томилогдож анхны дуудлага байсан болохоор туршлагагүй байх зүйл гарч байсан. Үүнээс хойш  би нохой, эзэн хоёр хоорондоо ажиллаж чадвал илүү их үр дүн гарах юм байна гэж ойлгож, хичээж ирсэн.

Албаны нохойг сургана гэдэг бол нохой эзэн хоёроос маш их тэвчээр шаарддаг

-Нохойг өөртөө дасгах, сургах амаргүй байх?

-Нохой бол 1 сая гаруй үнэрийг ялгах чадвартай гэж эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Албаны сургаж бэлтгэгдсэн нохой нь бусад нохойноос илүү үнэрлэх чадвар нь хөгжсөн байдаг. Албаны нохой нь төрөл бүрийн шалгуурыг хангасан байдаг. Тухайлбал хурд, тэсвэр тэвчээр, үнэрлэх чадвар, сэргэлэн байдал гээд олон төрлөөр нь шалгадаг. Миний “ Уран” дуудлагатай нохой дээрх шалгуурыг хангасан, хурдан сурдаг, ой тогтоолт сайтай, эзэндээ үнэнч, тэсвэртэй, ачаалал даах чадвар тун сайн.

Ер нь нохой үүлдэрийн онцлогоос хамааран биеийн хөгжил, үнэрлэх чадвар, тэсвэр тэвчээр, эр зориг, хэв шинжээс нь хамаарч хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх, эрэл мөрдлөгө, харуул хамгаалалт гээд төрөлжүүлэн сургаж, дадлагажуулдаг юм. Манай төвд дээрх чиглэлийн ноход бэлтгэгдэн албанд ашиглагдаж байна. Нохойг сургах олон төрлийн арга байна. Тухайлбал урамшуулах, тоглуулах, механик, дүрслэн дуурайх, холбоот, кликерийн аргуудаар сургадаг, анхны сургалт бол нохойг өөртөө дасгахаас эхлэдэг. Нохой сургах үед алба хаагч ядрах, шантрах тохиолдол байдагч нохой заасан дасгал бүрийг сураад ирэх үед урам авч цаашид олон дасгалуудыг сургах хүсэл эрмэлзэл төрж байсан.

Нохойг сургаж байх явцад нохойтойгоо ойр байж байнга ажиглалт хийж байх хэрэгтэй юм нохойноос янз бүрийн ааш авир гарч байдаг зарим үед хүүхэд шиг зан араншин гарган дүрсгүйтэх, эрхлэх тохиолдолч гардаг. Ураныг анх сургаж эхэлж байх үед надад дасахгүй нэг бус удаа хазуулж байсан тохиолдол гарч байсан. Албаны нохойг сургана гэдэг бол нохой эзэн хоёроос маш их тэвчээр шаарддаг.

-Хүүхэд шиг зан гаргадаг гэж байна. Ямар нэг хэрэг илрүүлсэн үед яаж урамшуулдаг вэ?

-Миний нохой яг хүүхэд шиг, бөмбөгөөр тоглох дуртай. Мөр, үнэр илрүүлсэн үед нь урамшуулж, хөгжөөх, тоглуулах зэргээр урамшуулдаг. Ер нь хүн, нохой хоёрын амьд харилцааг бий болгох шаардлагатай байдаг. Манай төвөөс албаны нохойг шагнаж, урамшуулах асуудлыг судалж, урьд он жилүүдэд албаны нохойнд олгож байсан медалийг сэргээхээр төлөвлөж байгаа. Гэмт хэргийг үйлдэгдсэний дараа бус үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж нохойн төлөөлөгч, албаны нохойг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж байгаа.

Нохойт эргүүлийг ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан

-Албаны нохойгоор илрэхгүй байгаа хэрэг болон онц ноцтой хэрэг дээр ажиллах уу. Эсвэл жижүүрээр ажиллаж байгаа хугацаанд ирж байгаа дуудлага мэдээлэл дээр ажилладаг юм уу?

-Нийслэлийн болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст нохойн төлөөлөгчид албаны нохойн хамт 24 цагаар тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн. Үйлдэгдсэн гэмт хэргүүдэд албаны нохойг шууд ба шууд бус хэлбэрээр ашиглахаас гадна хэргийн газарт гэмт этгээдийн үлдээсэн ул мөрийн үнэрийг бэхжүүлэн авч ажилладаг. Бэхжүүлсэн үнэрийг тусгай тоноглогдсон лабораторид хадгалж, шаардлагатай үед харьцуулалт, сонгон ололт хийлгэх байдлаар ашиглаж, гэмт хэргийг илрүүлж байна. Гэмт хэргийг үйлдэгдсэний дараа бус үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж нохойн төлөөлөгч, албаны нохойг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж байгаа.

Саяхан “Нарантуул” ОУХТ, Сүхбаатарын талбай болон олон хүний хөдөлгөөн ихтэй, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газруудаар нохойт эргүүлийг ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

-Эрэл мөрдлөгийн чиглэлийн сургалтад хамрагдсан нохойг өөр ямар нэгэн сургалтад хамрагддаг уу?

-Албаны нохойг өдөр тутам сургаж дадлагажуулах шаардлагатай байдаг. Ингэснээрээ нохойд суусан дадлыг сэргээж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангадаг. Мөн сургалт явуулах талбайг байнгаа өөрчилж, хүн болон автомашин ихтэй газруудад түлхүү сургалтыг явулдаг.

-Эрлийн чиглэлээр ажиллаж байгаа болон бусад чиглэлээр ажиллаж байгаа нохдыг хэд нас хүртлээ үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг вэ?

-Албанд ашиглаж байгаа ноход гэрийн тэжээвэр нохдыг бодвол харьцангүй богино насалдаг, албаны нохой 8 нас хүртлээ үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл 24 цагийн хугацаанд бороо, цастай, хүйтэн, халуун нөхцөлд ажилладаг шүү дээ.

-Одоогоор нохойн албанд хэчнээн нохой байгаа вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтэс маань эрэл мөрдлөг, эргүүл, харуул-хамгаалалт, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис олж илрүүлэх болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албаны нохойг сургаж, албанд ашиглаж байгаа. Манай төв нь 2016 онд ‘Нохойн үржлийн хэсэг’-ийг шинээр байгуулж, албанд ашиглах нохойгоо өөрсдөө үржүүлж, ашиглаж байна.

Эх сурвалж: Undesten.mn сайт, сэтгүүлч Н.Алтанцэцэг

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
70
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
51
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
70
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
51
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
50
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
52
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
45
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
51
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
49
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
201
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
165
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
177
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос