en

Г.Арсланхуяг: Эцэг, эхчүүд сошиалд хариуцлагагүй хандсанаар хүүхдээ гэмт хэргийн хохирогч болгодог

2018-09-17 12:44:15
4808

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

-Монгол Улс Фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгт, дэлхийд 10-т орсон үзүүлэлт гарсан. Үүнийгээ дагаад сошиал орчноос үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихсэж байгаа юу?

-Иргэдийн сошиал хэрэглээн дээр тулгуурлан гарч буй гэмт хэргийг шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг гэж харж болохоор байна. Дэлхий нийтэд энэ нь хүчээ авч, асар хурдтай тархаж байна. Фэйсбүүк компаний мэдээллээр манай улсын иргэдийн фэйсбүүк хэрэглээний сарын дундаж үзүүлэлт азидаа нэгт буюу дунджаар 2.1 сая хүн тогтмол хэрэглэдэг, харин цахим аюулгүй байдлыг хангах тал дээр эсэргээрээ эрсдэлтэй орны тоонд багтсан байсан.  Манай улсад 2017 онд цахим орчиноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний 6 сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж өссөн байна. Энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, шалгагдсан тоо баримт гэдгийг анхаарах хэрэгтэй. Албан бусаар үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй.

-Unfriend хөдөлгөөний онцлог юу вэ?

-Сошиал хэрэглэгчдэдээ эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэгийг өгөх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хандлагыг нь нэмэгдүүлэх, хариуцлагатай хэрэглээг бий болгож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар  хамтран нэг сарын хугацаатай “Unfriend хөдөлгөөн” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар зохион явуулж байна. Unfriend хөдөлгөөний хувьд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хэд хэдэн арга хэмжээнээс ялгаатай нь иргэдээс шууд хамааралтай, иргэн-гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн арга хэмжээ юм. Иргэдээс шууд хамааралтай гэж тодотгохын учир нь “Unfriend хөдөлгөөнийг ойлгож, дэмжсэнээр иргэн та 5-хан минутын дотор өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” гэдгийг нь ойлгуулах нь энэ хөдөлгөөний гол зорилго.

Тухайлбал, иргэн та 5-хан минутын дотор найзын жагсаалтаасаа танихгүй, мэдэхгүй, нэр нүүрээ нууцласан этгээдүүдийг хасах, хувийн оруулсан мэдээллээ эргэн нэг хянах, үр хүүхэд, гэр бүлийн мэдээллээ устгах, сошиал аппликейшны тохиргоог хувийн мэдээллээ хамгаалах горимд тааруулах зэрэг маш энгийн алхмуудаар цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Дээрх алхмуудыг хийсэнээр урьдчилан сэргийлэх үр дүн тэр даруй гарна. Өөрөөр хэлбэл та болон таны гэр бүлийн гишүүд хэн нэгэн халдагч этгээдээс хувийн мэдээллээ хамгаалах, тэдэнтэй холбогдохгүй, харьцахгүй байх боломж бүрдэж байгаа юм.

-Манай улсад насанд хүрээгүй хүний 91 хувь нь цахим орчинд хувийн мэдээллээ алддаг гэсэн тоо байдаг?

-Үүнийг 91 хувь гэж нарийн тодорхойлох боломж байхгүй, ер нь цахим орчинд иргэд мэдээллээ алдах олон эрсдэлтэй замууд байдаг нөгөө талаар үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой олон янзын тохиргоонууд ч сошиал платформууд дээр байдаг. Үүнийг хувь хүн өөрөө сайтар эзэмших шаардлагатай. Дэлхийн банк, БСШУСЯ-ны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, сошиал платформуудын тохиргоог эзэмших, тэднийг зөв хэрэглээнд сургаж ухуулан таниуцлах нь чухал болоод байгаа. 

-Цагдаагийн байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд нэлээн олон арга хэмжээг зохион байгуулсан. Ер нь урьдчилан сэргийлэх талын ажлууд нэлээн идэвхтэй хийгдэж байгаа гэж хэлж болох уу?

-ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн нийт 18 аяныг зохион байгуулаад байна. Эдгээр аяны үндсэн зорилго нь  гэмт хэрэг зөрчлийг гарсаны дараа цагдаагийн байгууллага ажиллахаас илүүтэй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах юм. Аян, арга хэмжээ бүр үр дүнгээ өгч тухайн гэмт хэргийн гаралт, илрүүлэлтэд тодорхой эерэгээр нөлөөлж байгаа. Олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулан нэг ч болов иргэнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадвал энэ бидний үр дүн, эрхэм үүрэг юм.   

-Цахим орчинд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?

-Манай улсад бүртгэгдсэн гэмт хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл бусдыг гүтгэх, залилан мэхлэх, садар самуун агууламжтай мэдээллийг олон нийтэд тараах, бага насны хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд уруу татах, бусдын хувийн мэдээллийг ашиглан ямар нэг үйлдэл хийлгэхээр заналхийлэх зэрэг орж байна. Тэр дундаа эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хаягийг нь “tag” хийх зэргээр санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байна. Таны сошиал найзуудын дунд таны хүүхдийг онилох, таниар дамжуулан мэдээллийг нь цуглуулах, таны хүүхэд рүү өөр нэр зураг ашиглан шууд харилцаа тогтоох үйлдлүүд ихээр үйлдэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн сошиал орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулж байна.

-Цахим гэмт хэрэгт хэдээс хэдэн насныхан түлхүү холбогдож байгаа юм бол?

-Энэ төрлийн гэмт хэрэгт бүх насны хүмүүс холбогдон шалгагддаг. Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныханы дунд цахим хэрэглээ өндөр байгаатай холбоотой насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт хохирох тохиолдлууд нэмэгдэж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд өөрсдийн сонирхлын дагуу олон төрлийн хаалттай группыг фэйсбүүк орчинд үүсгэж, мэдээлэл солилцдог, бусдын үүсгэсэн зүй бус агуулгатай группуудэд нэгдэн орж байгаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.

ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр л гэхэд өсвөр насны хүүхдүүдийг хаалттай группд элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авах, буцаагаад тэрүүгээр нь сүрдүүлэн, дарамталсан хэд хэдэн хэргүүд шалгагдаж байна. Энэ төрлийн садар самуун, хүчирхийлэлийг сурталчилсан олон хаяг, пэйж, группуудыг цэгцлэх, хаах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага Фэйсбүүк компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болсон.

-Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу ямар хариуцлага оногдуулж байгаа юм бэ?

-Яг ямар төрлийн гэмт хэргийг, хэрхэн үйлдсэн, ямар хор уршиг учруулсан гэдгээс шалтгаалж хариуцлагыг харилцан адилгүй оногдуулж болно. Тухайлбал цахим орчинд бусдыг гүтгэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагыг 20 сая, хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Харин бусдыг залилах, заналхийлэх, садар самуун үйлдэлд уруу татах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага ноогдуулдаг.

-“Unfriend хөдөлгөөн” нэгдсэн арга хэмжээ хэзээ дуусах вэ? Арга хэмжээний хүрээнд ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

-Уг арга хэмжээ нь нэг сарын хугацаатай явагдаж, 9 сар дуустал үргэлжилнэ. Бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон зорилтод видео, контентуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн цахим сүлжээгээр өргөнөөр явуулахын зэрэгцээ байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны олон ажлыг сургалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээнийг төлөвлөгөөний дагуу явуулсаар байгаа.

Онцолж хэлмээр ажил бол “Хар жагсаалт” нэртэй фэйсбүүк груп. “Хар жагсаалт” группыг иргэд, олон нийтийн дэмжлэгтэй бий болгож садар самуун сурталчилсан хуудас, групп, статусыг устгах ажлыг зохион байгуулж байна.

“Unfriend хөдөлгөөн” хугацааны хувьд дууссан ч дээрх “Хар жагсаалт” групп маань тогтмол ажиллаж сошиал орчин дахь зүй бус үйлдэлтэй тэмцсээр байх болно. Дашрамд хэлэхэд “Unfriend хөдөлгөөн” –г дэмжин ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайд, ЗГХЭГ, УИХ-ын дэргэдэх цахим бодлогын хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын Оюутны холбоо, Гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, А.Баттулга сан зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: Өдрийн сонин №184/6027/

ШИНЭ МЭДЭЭ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
60
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
58
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
60
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
58
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
150
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
138
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
127
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
122
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
0
131
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
128
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
0
548
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
257
2026/09/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос