en

Фэйсбүүк “тоглоом”-оос болгоомжил

2018-08-17 15:52:00
27730

Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжиж, хүн төрөлхтний хэрэглээ улам ухаалагжиж байгаагийн хэрээр эргээд асар их эрсдэл дагуулж байна. Хэдийгээр цахим хэрэглээ бидний  ажил, амьдралын салшгүй хэсэг болсон ч хэсэгхэн хормын сэтгэл хөдлөл, болгоомжгүй, хэнэггүй үйлдлийн цаана хувийн орон зай, мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байдаг аж. Ялангуяа бидний өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийн  энгийн л “тоглоом” биднийг  ямар эрсдэлд оруулж байгааг анхаарах цаг болжээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын тоон мэдээллээр интернетээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны хагас жилд 2512700-д хүрсэн байна. Мөн 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг гэх судалгаанаас харахад иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.

Хамгийн ойрын жишээ дурдахад, фэйсбүүк хэрэглэгчид интернэт сонжоо, төрөл бүрийн тоглоомын апплейкшныг ямар ч хяналт, анхаарал болгоомжгүйгээр хувийн зугаа болгож хэрэглэж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл,“Та Холливудын ямар кино одтой адилхан бэ”, “Хөгшрөхөөрөө ямар царайтай болох вэ”, “Энэ жил танд юу тохиолдох вэ” зэрэг сонжоо таны нэг хормын зугаа байж болох ч таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн алдагдуулж, хожим ямар эрсдэл учрахыг тооцоолж байх ёстой юм.

Ялангуяа, сүүлийн өдрүүдэд интернэт хэрэглэдэг хүн бүрийн сонирхож татаад буй эсрэг хүйстний царайнд хувиргах “тоглоом” руу орж үзсэн л бол таны хувийн мэдээлэл их бага хэмжээгээр алдагдах эрсдэлтэйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Тиймээс бид Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран нууц үг, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Баталгаагүй wifi сүлжээнд холбогдохгүй байх

 -Аппликшн татаж суулгахын тулд хувийн мэдээлэл, картын дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээлэл зэргээ өгөх шаардлагатай болдог. Байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд жирийн иргэд ч интернэтээр бараа үйлчилгээ худалдаж авах, бусадтай харилцахаас авахуулаад татварын тайлан илгээх, төлбөр төлөх зэрэг албан ёсны санхүүгийн гүйлгээг хүртэл цахимаар хийдэг болсон.

Тиймээс хувийн мэдээллээ ашиглах үедээ гар утас, таблет, компьютер зэрэг хувийн төхөөрөмжиндөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх хэрэгтэй. Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдох нь WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлд оруулдаг байна. Мөн  гар утас, таблет, iPad-даа зураг, дансны нууц код гэх мэт хувийн мэдээллээ хадгалахгүй, бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй. Өөрийн төхөөрөмжинд нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж, хатуу диск инкрифт зэрэг нууцлал аюулгүй байдлыг хангасан наад захын тохиргоонуудыг хийсэн байх хэрэгтэй.

Олон нийтийн сүлжээнээс санал болгосон программыг татахгүй байх

Түүнчлэн олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон программ хангамж болон бусад материалыг шууд татаж авахгүй байх хэрэгтэй юм. Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзах хэрэгтэй.

Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой олон төрлийн эрсдлүүд байдаг бөгөөд тэдний зарим нь маш ноцтойд тооцогддог. Зарим төрлийн вирусууд компьютерийн системийг бүхэлд нь устгаж байхад зарим нь таны компьютер луу нэвтрэн ороод  бусдын компьютерт ч кибер халдлага хийж байдаг аж. Нөгөө хэсэг нь таны төлбөрийн картын мэдээллийг хулгайлан худалдан авалт хийж байх жишээтэй. Хэдийгээр маш сайн хамгааллаа гээд дээр дурдсан эрсдэлүүдэд өртөхгүй гэх баталгаа байхгүй ч, дараах алхмуудыг мөрдсөнөөр эрсдэлд орох боломжийг багасгаж чадах юм.

–Хортой код-хортой код буюу malware нь таны компьютерт нэвтрэн орж дайралт хийдэг бөгөөд доорх онцлог чанаруудыг өөртөө агуулсан байдаг.

-Таны компьютерт вирус тараахаасаа өмнө таныг ямар нэг зүйлийг хийхийг шаарддаг. Голчлон захидлын хавсралтыг нээж үзэх юмуу ийм цахим хуудас руу орно уу гэж шаардана.

-Зарим хэлбэр нь таны ямар ч оролцоогүйгээр буюу таны программ хангамжийн сул байдлыг ашиглан вирүсээ зүгээр л тараана. Таны компьютер нэг л вирүстчихвэл хортой код бусад сүлжээн дэх компьютерүүдийг вирүстүүлэх гэж хичээх болно. Хортой код нь и-мэйл, цахим хуудас, интернэт программ хангамжаар дамжин халдварлана.

-Зарим хорт  код нь таны өмнө ганцхан зүйл мэт харагдах боловч далдуур огт өөр үйлдэл хийдэг. Жишээлбэл компьютерийн хурдыг сайжруулагч нэртэй программууд үнэн хэрэг дээрээ таны нууц мэдээллийг алсад байгаа зөвшөөрөлгүй нэвтрэгч рүү илгээж байж ч мэднэ.

–Хамгаалалт сул байх-Ихэнх тохиолдолд компьютерийн хамгаалалт сул байх нь компьютерийн программын алдаанаас үүдэлтэй байна. Аттакерууд эдгээр алдаанууд дээр дөрөөлөн таны компьютерийг вирүстүүлдэг учраас тогтмол update хийн, компьютерээ сайжруулах нь чухал юм.

Тиймээс та дээрх үйлдлийг санаж хамгийн наад зах нь танд санал болгосон фэйсбүүк “тоглоом”-оос болгоомжлох хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2018.08.17 №163 (5870)

ШИНЭ МЭДЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
0
46
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
0
40
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Хусдаг сугалаанд бүү оролц!
Хусдаг сугалаанд бүү оролц!
253
253
2026/04/27
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй  цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
253
253
2026/04/27
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
253
253
2026/04/27
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
253
253
2026/04/27
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна
253
253
2026/04/27
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/04/27
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
253
253
2026/04/27
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
253
253
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
253
253
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
253
253
2026/04/23
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
253
253
2026/04/23
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
253
253
2026/04/23
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/04/20
Хэн нэгний нулимсаар
Хэн нэгний нулимсаар "Like" бүү цуглуул
253
253
2026/04/20
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
253
253
2026/04/20
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
253
253
2026/04/20
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
253
253
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/04/17
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
0
46
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
0
40
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
0
42
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
0
34
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
0
33
2026/04/27
Хусдаг сугалаанд бүү оролц!
Хусдаг сугалаанд бүү оролц!
0
34
2026/04/27
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй  цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
0
40
2026/04/27
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
0
39
2026/04/27
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
0
35
2026/04/27
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна
0
35
2026/04/27
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос