en

Эгэл байлдагчаас цагдаагийн ахлах ахлагч

2018-08-08 10:18:00
3816

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Эх орны маань  дөрвөн зүг найман зовхис, аймаг сум болгонд цагдаагийн алба хаагч нар цаг наргүй албандаа зүтгэж, ард олныхоо амар амгалангийн төлөө жилийн дөрвөн улиралд цагийн уртыг үл ажран үүрэг гүйцэтгэж байна. Энгийн өдрүүдээс гадна баяр наадам, цагаан сар гээд тэмдэглэлт өдөр бүхэн тэд бие бүрэлдэхүүнээрээ  ард түмнийхээ амар амгалангийн манаанд зогсож, түмэн олныхоо түвшин амрыг сахиж, их найрагч Б.Лхагвасүрэн гуайн хэлснээр “Хүн төр хоёртоо энэ тэнцүү хуваагдсан хүмүүс юм”. Тэдний нэг  Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Хашаат суман дахь Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-эрдэнийг бид энэ удаагийн дугаартаа онцоллоо. 

Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж өсөн, дунд сургуульд суралцан 2008 онд Дотоодын цэргийн 05-р ангид алба хааснаар цагдаагийн байгууллагатай хувь тавилангаа холбох анхны гараагаа эхэлжээ.  Хууль сахиулахын Их сургуулийн ахлагчийн сургууль, Цагдаагийн академийн анхан шатны дамжааг төгсөж, дэд ахлагч цолоо зүүж,

Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүнд мөнгөн мөрдэстөн болсон мөчөөрөө  үргэлж бахархан, өргөсөн тангарагтаа  үнэнчээр ажиллаж байна. Дэд ахлагч цол гэдэг хүн бүхний хүрч чаддаггүй эрхэм сайхан цол. Анхны алхам, амьдралын их замд хөтлөх зам болсон цол гэж цагдаагийн алба хаагч нар бэлгэшээдэг.

Ахлагч бүрэлдэхүүнд орж ажилласан цагаасаа  эхлэн Архангай аймгийн  Хотонт суман дахь сум дундын  цагдаагийн тасагт жолооч, Эрдэнэбулган,  Чулуут, Хайрхан сум дахь хэв журмын цагдаагаар ажиллан, 2014 оны 03-р сараас одоог хүртэл Хашаат сум дахь Хэв журмын цагдаагаар томилогдон цагдаагийн алба хаагч төдийгүй монголын цагдаагийн олон олон завгүй аавуудын нэг болж, өрх гэрээ босгон, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн нэр төртэй сайхан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бага бүрэлдэхүүн энэ том айлын  60 орчим хувийг эзэлдэг. Тэдний нэг эд эс болж, сумын цагдаагаар 10 шахам жил ажиллаж,   Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эчнээ салбарт 4-р курст суралцан амжилттай төгсөх гэж байна. Залуу хүн сурах, ажиллах, амьдрах бүхнийг хослуулан сум орон нутгийнхаа нөхцөл байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг болно гэдэг бас л том эрдэм. Дамжаад өнгөрсөн нэгэнд бол сумын төв ажин түжин  нам гүм мэт санагддаг. Гэтэл төрийн томилолт 1000 шахам  өрхтэй, 3000 гаруй иргэнтэй томоохон сумынхаа амар тайвныг сахиулах үйлсэд өдөр бүхэн зүтгэж, өөдөлж уруудаж, байгаа өдрүүдийг нь өвөл зунгүй үзэж ажиллана амьдарна гэдэг их л өөр хэрэг.

Цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ

Хүн болгон төв бараадна гэсэн түмэн шалтгаантай. Харин ахлах ахлагч Э.Бат-эрдэнэ эх орныхоо дуудсан газар, хий гэсэн ажлыг нь хийж, цаг мөч бүхнээ албандаа зориулан заримдаа  цагийн зүү  хэдийг заасныг ч анзааралгүй ажилладаг залуусын нэг юм. Хашаат сум аймгийн төвөөс 180 км алслагдсан, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Булган аймгийн Рашаант, Гурван булаг сумуудтай хил залгаа, байгалийн үзэсгэлэнт Их, бага номгон, Сайрт, Бэрхи, Зараа, Могой зэрэг уул нуруутай.  Мөн ан гөрөө ихтэй, эртний үеийн хөшөө дурсгалын газар, хүн чулуу, бичигт хад, хэрэгсүүр гээд  улс,аймаг,сумын хамгаалалтанд байдаг олон дурсгалт газруудтайгаараа онцлогтой. Энэ бүхнийг хайрлан хамгаалах, хулгайд алдагдах, хуудуугүй хүмүүсийн хараанаас хол байлгах ч түүний ажил.

 Ханьтайгаа 2010 онд гэр бүл болж, “Юу ч тохиолдсон шантрахгүй”” гэсэн гурван үгэнд л бүх зорилгоо багтааж, ажиллаж хичээж зүтгэсээр арван жил яг л харвасан сум шиг өнгөрчээ. Зорилготой хүнд зовлон багаддаг орчлонд “Сумын цагдаа” гэсэн нэр хүндтэй сайхан албаныхаа хайр хүндэтгэлийг дааж, хичээж зүтгэж байгаа мянга мянган залуусын нэг бол цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-эрдэнэ юм.  

Цагдаагийн ажил албаа нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ урлаг спортын хосолсон авьяасаараа бусаддаа үлгэр дуурайл болж, гар бөмбөг, дуу бүжиг,  сагсан бөмбөг, үндэсний бөх гээд олон төрлийн авьяас билэгтэй, ажил мэргэжилдээ чадварлаг, сум орон нутагтаа хүндтэй “Сумын цагдаа” танд түүхт ойн баярын мэнд хүргэе. Эгэл жирийн байлдагчаас эх орныхоо амар тайвныг сахиулах цагдаагийн бие бүрэлдэхүүнд багтаж, ахлах ахлагч цолоо зүүж,  цагаан шонхорынхоо дэвэлт шиг жигүүр өндөр яваа таны ажилд амжилт хүсье. 

ЦЕГ-ХМТ

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
86
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
145
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
143
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
117
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
117
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
125
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
114
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
194
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
176
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос