Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өглөө
2018-08-03 17:35:00
1712
Цөмийн энергийн комиссоос Цагдаагийн ерөнхий газарт цацраг идэвхт материалыг хууль бусаар ашиглах, хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх болон цацрагийн террорист аюул заналаас сэргийлэх ашиглах зориулалттай багажнуудыг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр /2018.08.03/ боллоо.
Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайбаяр, Бодлогын газрын дарга Э.Нямдаваа нар оролцсон юм.