en

Д.Ичинхорлоо: Цаггүй их ажилтай ч сайн ээж, эзэгтэй байхыг хичээдэг

2018-07-31 15:50:36
1797

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн өдөр удахгүй болох гэж байна. Эх орныхоо амар тайван байдал, иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд үргэлж зогсдог баатрууд бол тэд. Цагдаа бол бусадтай харьцуулахад илүү хүнд, бэрх алба. Энэ албанд олон эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэсвэр тэвчээр, хатан зоригийн эзэн болсон эмэгтэй алба хаагчид цөөнгүй бий. Тэдний нэг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ичинхорлоотой ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын 97 жилийн ой тохиож буй энэ үед хоёулаа ярилцаж байна. Энэ амаргүй албанд эмэгтэй хүн тууштай ажиллахын тулд олон бэрхшээлийг давдаг байх?

-Би цагдаагийн байгууллагад ажиллаад зургаан жил болж байна. Энэхүү албанд ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй учир өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн. Хэрэв хүсэл, сэтгэлгүй бол эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч үүрэг гүйцэтгэхэд хэцүү алба. Өглөө нэгэн цагт эхлэх боловч тарах тогтсон цаг байхгүй. Заримдаа хонож ажиллах ч тохиолдол бий. Гэхдээ энэ бүхэнд шантрах гэхээс илүүтэй албандаа сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгэж буй эмэгтэй алба хаагчдаараа бахархдаг. Энэ ажлын хажуугаар сайхан ээж, сайн эзэгтэй байхыг их хичээдэг дээ.

-Таны албаны хамгийн сайхан нь юу вэ?

-Дүрэмт хувцсаа цэгцхэн өмсөөд албан үүргээ гүйцэтгэх, бусдад тусалсныхаа хариуд эргээд хүндэтгэл хүлээх, төлөвлөгөөт ажлаа бүгдийг нь хийж дуусгаад сэтгэл амар гэртээ харих мэдрэмж үнэхээр гайхалтай.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Анх ажлаа хүлээж авхад тасгийн дарга маань надад “Ажлаа төлөвлө, өдөрт ямар ажлуудаа хийхээ дэс дараатай төлөвлөж, түүнийхээ дагуу хий” гэж зөвлөж байсан. Тэр үеэс хойш энэ зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн ямар ч хүнийг гомдоохгүй юмсан гэдэг бодол үргэлж оюун бодолд маань байдаг. Ямар ч хүнийг хүн гэж харж л ажлаа хийдэг.

-Хэрэг бүртгэх алба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хэргийг дангаараа шалгаж эхэлсэн. Энэ хэргийн шалтгаан нөхцөлийг харахад иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, хохирогч, холбогдогч болохгүй байх боложмтой юм шиг харагддаг. 

-Хэрэг бүртгэх алба 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд шалган шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх эсвэл уур бухимдлаа барьж чадаагүйн улмаас үүсэж байгаа юм. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн 15-30 насны эрэгтэй хүмүүс холбогдож, хохирч байна. Эмэгтэйчүүд ч холбогддог. Залуус архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, түр зуурын уур бухимдлаа дарж чадвал ийм хэрэгт холбогдохгүй, хохирохгүй байх боломжтой шүү дээ.

-Танай хэлтэст энэ төрлийн хэргийн гомдол хэр ирдэг вэ. Ажлын ачаалал ихтэй байх?

-Миний хувьд хагас жилийн байдлаар 100 гаруй хэрэг шалгасан. Ер нь ачаалалтай гэж хэлж болно. Манай хэлтсийн харьяалах нутаг дэвсгэрт шөнийн цэнгээний газрууд, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага цөөнгүй байдагтай ч холбоотой.

-Урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

-Хариуцсан хорооныхоо хэсгийн байцаагч нартай хамтраад урьдчилан сэргийлэх ажлыг сар бүр тогтмол хугацаанд зохион байгуулдаг. Мөн эргүүл гарч хяналт шалгалт хийнэ.

-Цагдаагийн алба хаагч танаар бахархаж, ирээдүйд цагдаа болох хүсэлтэй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Мөрөөдөл, эзэмшсэн мэргэжилдээ тууштай байгаарай гэж хэлмээр байна. Хүн бүх зүйлийг 100 хувь мэддэг байх нь чухал бус, мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, мэдлэгээ үргэлж нэмж, аливаа зүйлд ямагт тууштай хандах нь хамгийн чухал гэж боддог. Өөрийн чадахгүй зүйлээ бодоод, хойш суувал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин өөрөөс чинь туршлагатай, энэ ажлыг хийж чаддаг хүмүүсээс суралцах нь хамаагүй илүү.

-Мөр зэрэгцэн ажиллаж буй цагдаагийн алба хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Бүх алба хаагчдад цагдаагийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. 2018 ондоо дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хүн бүр хичээгээрэй гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Zaluu.com сайт

ШИНЭ МЭДЭЭ
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
8
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
10
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
9
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
9
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
239
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
315
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
310
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
236
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос