en

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2018-06-12 00:00:00
5243

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

        Цагдаагийн алба хаагчдын 2018 оны хэрэгцээнд  бэлтгэхээр төлөвлөгдсөн дараах нэр төрлийн дүрэмт хувцсанд  загвар, үнийн саналаа  энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны  608 дугаар өрөөнд ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Поло цамц -9000 ширхэг
  2. Берет малгай -50 ширхэг
  3. Борооны цув-70 ширхэг
  4. Хиймэл үсэн захтай өвлийн хувцас-10 хос
  5. Ноосон цамц-20 ширхэг зэрэг нь болно.

       Эдгээр барааны техникийн тодорхойлолтуудыг хавсаргав.   

 

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр :  Поло цамц

 

Агуулга

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

1

 

Барааны зориулалт

Цагдаагийн дээд, ахлах, дунд  офицер, ахлагч нэг бүрт  зун, хавар, намрын  улиралд бүх төрлийн дүрэмт хувцастай хослуулан өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

2

 

Мөрдөх чанар, стандартын шаардлага

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар  тогтоолоор батлагдсан 3-14 дүгээр загвар, техникийн тодорхойлолт, технологи ажиллагааны шаардлагыг хангасан байна.

/Захиалагч талаас өнгө материал, эвэр товч, зах, ханцуйн манжет зэргийг нийлүүлнэ./

 

3

 

Бүтэц: Шинж чанар

 Поло  цамц нь цайвар цэнхэр өнгөтэй хөвөн даавуун холиотой суналттай материалаар хийгдсэн байна.

 

4

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

Хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай.

  5

Хэрэгцээтэй тоо, ширхэг

 9000 ширхэг

  6

Нийлүүлэх хугацаа

2018 оны 10 дугаар сарын 01-ны дотор

 

7

 

Үйлдвэрлэх технологи ажиллагаа  

/Загварт 50,3 размерын поло цамц ирүүлнэ/

 

Поло цамцыг цайвар цэнхэр өнгөтэй даавуугаар дэлгэмэл захтай, богино ханцуйтай, мөрдэс тогтоогчтой, ташааны хэсэгт босоо оруулгатай , хормойн хэсгийн төгсгөлд  ташааны оёдолд орсон  уулзсан хагалбар оноотой, ар тал нь энгэрээсээ 2 см-ийн урт хийгдсэн байна.

Поло цамцны зах, ханцуйн манжет зориулалтын материалаар хийгдсэн байна. Поло цамц нь  энгэрт захны ухаарын оёдлын төгсгөлийг голлуулан  зөрсөн хагалбартай товчлоосыг 15см-ийн урттай 3 эвэр товчоор товчлогдохоор гаргасан байна. Энгэр, арын хоолойн ухаарын дотор талд давхар хажлагыг өнгө материалаар хийж өнгөн талаас нь эх биетэй нэгтгэн оёсон байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Поло цамцны энгэрийн зүүн дээд хэсэгт цагдаагийн бэлгэдэл тэмдгийг батлагдсан стандартын дагуу 5:5см хэмжээтэйгээр 6:7,5 см-ийн хэмжээтэй алдрын навчин дунд байршуулан доод хэсэгт нь “POLICE” бичиглэлийг 1,5:8см хэмжээтэйгээр хатгамлын машинаар зориулалтын хар хөх торгон утсаар оёсон байна. Арын холойн ухаараас доош 11см зайд 5:27см хэмжээтэй “POLICE” бичиглэлийг, баруун талын ханцуйн үзүүрийн залгаа оёдлоос дээш 2 см зайд “POLICE” бичиглэлийг 2:10см хэмжээтэйгээр ханцуйн голыг голлуулан хар хөх торгон утсаар жигд, цэвэр үзэмжтэй хатгасан байна. Энгэр арын ташаа хэсэгт босоо оруулган хуваалттай хийгдсэн байх бөгөөд нэгтэгсэн оёдлыг 0,2 см чимэг оёдлоор дарж оёсон байна.

Поло цамцны мөрдэс тогтоогч нь 13,5см урт, суурь хэсэгтээ 4,5см үзүүр хэсгээрээ 3,5см өргөнтэй хийгдсэн байна.

 

8

 

Баглаа боодол, барааны нэр, шошго

Бэлэн бүтээгдэхүүнд хэрэглээний заавар, размер, үйлдвэрлэгчийн тодотголтой шошгыг зүүж, нэг бүрчлэн уутлаж, 50 ширхгээр нь цаасан хайрцагт савлаж, давхар ярликжуулсан байна.

 

 

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр:  Берет малгай

 

 

Агуулга

 

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

 

1

 

Барааны зориулалт

Цагдаагийн  тусгай ажиллагааны  алба хаагч нэг бүрт өдөр тутмын хувцастай хослуулж, өвөл, хавар, намар, зуны улиралд  өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

2

 

Мөрдөх чанар, стандартын шаардлага

ЦЕГ-ын даргын 2013 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан загвараар техникийн тодорхойлолт, нөхцөл, технологи ажиллагааны шаардлагыг хангасан байна.

3

Бүтэц: Шинж чанар

 

Улаан хүрэн өнгөтэй 100 хувийн ноосны  холиотой, 2,0-2,3 мм-ээс багагүй зузаантай, будгийн тогтвор 4-5 баллтай нарийн цэмбэн   материалаар хийх бөгөөд эдэлгээний шаардлагад бүрэн нийцсэн байна.

 

4

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

Хүний биеийг гадны таагүй нөхцөлөөс бүрэн хамгаалж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай.

5

Хэрэгцээтэй тоо, ширхэг

50 ширхэг

6

Нийлүүлэх хугацаа

2018 оны 09 дүгээр сарын 01-ний дотор

 

7

 

Үйлдвэрлэх технологи ажиллагаа

 

Улаан хүрэн өнгийн нарийн ноосон цэмбээр малгайг дугуй хэлбэр гарган хэвлэж, доод ирмэгийг хар өнгөтэй савхиар эмжиж оёсон байна.

Берет малгайн баруун талыг голлуулан 7мм-ийн диаметртэй    хар өнгөтэй 2 ширхэг гуурсыг  хоорондоо 2,5 см, малгайн доод ирмэгээс дээш 2,5 см-ийн зайтайгаар  байрлуулан хадсан байна.   

Берет малгайн доод талын задгай ирмэгийг  1,0 см-ийн өргөнтэй савхиар эмжиж,  эмжээрийн дотор талд малгайг чангалж өмсөх зориулалт бүхий бүчийг  гүйлгэж, өмсгөл хэмжээг хавчуулж оёсон байна.

Берет малгайн бүчийг  хар өнгөтэй, 0,7см-1,0 см-ийн өргөнтэй зориулалтын тасмаар хийх бөгөөд малгайн арын гол дахь хүрээний эмжээрийн төгсгөлөөр бүчний 2 талын задгай  үзүүрийг 20 см-ийн урттайгаар гадагш ил  гаргаж унжуулсан байна.

Берет малгайн үндсэн материал нь хэвлэж өмсөхөд эвтэйхэн байхаар биелэг зөөлөн байхын зэрэгцээ эдэлгээний явцад өнгөө алдаж ганддаггүй, будаг гардаггүй байх шаардлагатай.

8

Баглаа боодол, барааны нэр, шошго

Берет малгайг нэг бүрчлэн уутлаж 50 ширхгээр цаасан хайрцагт давхар савласан байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр: Тусгай ажиллагааны алба хаагчдын  борооны цув

 

 

Агуулга

 

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

 

1

 

Барааны зориулалт

 

Цагдаагийн  тусгай ажиллагааны газрын алба хаагч нэг бүрт  өвлийн хувцастай хослуулан өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

 

2

 

Мөрдөх чанар, стандартын шаардлага

ЦЕГ-ын даргын 2013 оны 459  дүгээр тушаалаар батлагдсан загвараар техникийн тодорхойлолт, нөхцөл, технологи ажиллагаа, ISO 11092, ISO 9237, ISO 6330 стандартын  шаардлагыг хангасан байна.

 

3

 

Бүтэц: Шинж чанар

 

Борооны цувыг хар болон өнгөлөн далдлалтын ногоон эрээн өнгөтэй, 100%-ийн полиэстерийн холиотой,160г/м2 жинтэй, ус чийг нэвтрүүлдэггүй, хөлсийг гадагшлуулдаг зориулалттай материалаар  хийх бөгөөд эдэлгээний шаардлагад бүрэн нийцсэн байна.

 

 

4

 

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

 

Хүний биеийг гадны таагүй нөхцөлөөс бүрэн хамгаалж,  эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай.

 

 

5

 

Хэрэгцээтэй тоо, ширхэг

 

 

Ногоон эрээн өнгөтэй- 70 ширхэг

 

6

 

Нийлүүлэх хугацаа

 

 

2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор

 

7

 

Үйлдвэрлэх технологи ажиллагаа 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын өдөр тутмын болон хээрийн борооны цувыг тусгай зориулалтын материалаар   160 см өргөн, 210 см урттайгаар дөрвөлжин хэлбэртэй голдоо хоолойтой юүдэнтэй хийх бөгөөд  өмссөн үед  цув болох нөмрөг хэлбэртэй,  бусад нөхцөлд майхан, сүүдрэвч болгон хэрэглэхээр хийгдсэн байна.

Цувны ирмэгээр 4,0 см өргөнтэй хажлага оёж, дөрвөн булан  болон талуудын голд 1,5 см диаметртэй гуурс хадаж, урд талын ирмэгт хоорондоо 20 см зайтай байхаар 4 ш кнопыг хадсан байна. 

Цувны юүдэнгийн ирмэгээр шнур гүйлгэн  3,0 см өргөнтэй хажлага оёж, шнурыг гуурсны нүхээр гаргаж үзүүрт нь хязгаарлагч толгойг сүвлэсэн байна.

 

Борооны цувны нэгтгэсэн бүх оёдлуудыг дагуулан зориулалтын  плёнкыг гагнаасан холбоосоор битүүлэн нааж, гадна ирмэг, малгайн залгаа нь 0,5 см чимэг оёдолтой байна.

 

 Цувыг  майхан, сүүдрэвч болгоход хэрэглэгдэх  гадас-8 ш, 1,0 см  урттай олс-8 ш, 8,0 см  урттай олс-1 ширхгийн хамтаар   хамтаар иж бүрдүүлэн нийлүүлнэ. 

 

 

8

 

Баглаа боодол, барааны нэр, шошго

 

Бэлэн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчийн тодотголтой шошгыг зүүж,  иж бүрдлийн хамтаар нэг бүрчлэн уутлаж,   цаасан хайрцагт савлан, давхар ярликжуулсан байна.

 

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр: Цагдаагийн тусгай хэлтсийн   ноосон цамц

 

 

Агуулга

 

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

 

1

 

Барааны зориулалт

 

Цагдаагийн тусгай хэлтсийн   алба хаагч нэг бүрт өвлийн улиралд дүрэмт хувцасны  дотуур өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

 

2

 

Мөрдөх чанар, стандартын шаардлага

 

ЦЕГ-ын даргын 2013 оны 459  дүгээр тушаалаар батлагдсан загвараар MNS 5307 : 2003  стандарт, техникийн тодорхойлолт, технологи ажиллагааны шаардлагыг хангасан байна.

 

3

 

Бүтэц: Шинж чанар

Хар    өнгөтэй   50% ноос, 50% акрилийн  холиотой ээрмэл утсаар сүлжиж, нэхсэн байх бөгөөд сүлжмэл эдлэлийн эдэлгээний шаардлагад бүрэн нийцсэн байна.

 

/Үндсэн материалын  бүтэц, шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлсон  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг хамт ирүүлнэ./

 

4

 

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

 

Хүний биеийг гадны таагүй нөхцөлөөс бүрэн хамгаалж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй  байх шаардлагатай.

 

 

5

 

Хэрэгцээтэй тоо, ширхэг

 

 

20  ширхэг

 

6

 

Нийлүүлэх хугацаа

 

 

2018 оны 09 дүгээр сарын 01-ний дотор

 

7

Үйлдвэрлэх технологи ажиллагаа  

 

Ноосон цамцыг хагас бариу хэлбэртэй, босоо захтай, урт ханцуйтайгаар ердийн сүлжээсээр нэхэж хийсэн байна.

 

Ноосон цамцны энгэр нь 28 см-ийн урттай цахилгаан товчлоостой задгай хагалбартай байх бөгөөд цахилгааны дээд төгсгөлийг нь  босоо захны дээд ирмэгт тулган хавчуулж  оёж, доод төгсгөлийг цамцны өнгө дагуу илгэн материалаар гурвалжин бөхөлгөө хийж дарж оёсон байна.

 

Ноосон цамцны захыг 8.0 см-ийн өргөнтэйгээр  давхар нэхээсээр , ханцуйн үзүүрийг эргүүлж нугалж өмсөх зориулалттайгаар 12.0 см-ийн урттай дан нэхээсээр, хормойг 6.0 см өргөнтэй давхар нэхээсээр  сүлжиж хийсэн байна. 

Ноосон цамц нь эгнээ болон багана хоорондын нэхээсний алдагдалгүй, бүрзийлт багатай, будгийн тогтвор 4-5 баллаас багагүй байна.

 

 

 

8

Баглаа боодол, барааны нэр, шошго

Бэлэн бүтээгдэхүүнд размерын болон үйлдвэрлэгчийн тодотголтой шошгыг хадаж, нэг бүрчлэн уутлаж, 20 ширхгээр цаасан хайрцагт савлаж, давхар ярликжуулсан байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр: Тусгай хэлтсийн өвлийн хувцас

 

 

Агуулга

 

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

 

1

Барааны зориулалт

Цагдаагийн  тусгай ажиллагааны алба хаагч нэг бүрт өдөр тутмын хувцастай хослуулж, зун хавар намрын улиралд  өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

2

 Мөрдөх чанар, стандартын шаардлага

ЦЕГ-ын даргын 2013 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан загвараар техникийн тодорхойлолт, нөхцөл, технологи ажиллагааны шаардлагыг хангасан байна.

 

3

 

Бүтэц: Шинж чанар

Хар өнгөтэй, 50%-ийн хөвөн, 50%-ийн химийн ширхэгтийн холиотой, галд тэсвэртэй, хөлсийг гадагшлуулдаг, нян бактер үрждэггүй материалаар тенсулейтээр дулаалж хийх бөгөөд эдэлгээний шаардлагад бүрэн нийцсэн байна.

 /Захиалагч талаас дулаалгын тенсулейтыг нийлүүлнэ./

 

4

 

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

 

Хүний биеийг гадны таагүй нөхцлөөс бүрэн хамгаалж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай.

 

5

Хэрэгцээтэй тоо, ширхэг

10   хос 

6

Нийлүүлэх хугацаа

2018 оны 09 дүгээр сарын 01-ний дотор

 

7

 

Үйлдвэрлэх технологи ажиллагаа 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвлийн хүрэм  хар өнгийн материалаар  250-400 граммтай тенсулейтээр салдаггүй дотортой байхаар дулаалж, хар  өнгөтэй  хиймэл үсэн захтай,  салдаг юүдэнтэй  хийсэн байна.

Өвлийн хүрэм нь эргэсэн хэвтээ захтай,  уулзсан цахилгаан товчлоостой, энгэрийн даруулгатай, мөрдэс тогтоогчтой, ар талдаа хөндийрүүлэгчтэй, энгэрийн дээд, доод талын  хөндлөн оруулга болон босоо оруулгад орсон  цахилгаантай далд халаастай  байна.

Өвлийн хүрэмний  ханцуй нь ердийн залгаа, 2 хажлагатай цахилгаан товчлоостой халаастай байх бөгөөд үзүүрийн хэсэгт   сойлттой, салхи нэвтрүүлдэггүй зориулалттай  давхар  нэхмэл  манжеттай байна. 

Өвлийн хүрэмний энгэрийн дээд талын халаасны дотор талд  алба хаагчийн нэр, хувийн дугаар, энгэрийн таних тэмдгийг хадах суурь, арын хөндлөн оруулганд “S.W.A.T” бичиглэлийн суурь,   ханцуйн халаасны дотор талд ханцуйн бэлгэдлийг тогтоох суурийг далдалсан байдалтайгаар хэрэглэхээр хийсэн байна.

Өвлийн хүрэмний  арын далны хөндийрүүлэгчийг дотор талаас нь өргөн резинээр холбож,бүсэлхий болон юүдэнгийн хэсгийн шнурыг далд гүйлгэж, шнурын үзүүрийг гуурсаар гадагш гаргаж, түүнд зориулалтын  хязгаарлагч, толгойг хийнэ. Өвлийн хүрэмний зүүн талын дотрын энгэрт  цахилгаан товчлоостой далд халаасыг хийсэн  байна.  

Өвлийн хүрэмний ар, энгэрийн хэсгийг  400 граммтай тенсулейтээр, ханцуйн хэсгийг 250 граммтай  тенсулейтээр дулаалж цээжин хэсгийг пологоор,  хормой, ханцуй ханцуйн хэсгийг ширмэл дотроор давхар доторлож, их биетэй  нэгтгэж оёсон байна.

Өвлийн өмд нь мөрөвчтэй комбинзон байх бөгөөд хажуугийн оёдолд орсон ташуу халаастай, ташаандаа тагтай эзлэхүүнтэй ил халаастай, энгэрийн хэсгээр уулзсан цахилгаан товчлоостой, ар энгэрийн мөрний хэсгээр  резинэн холбогчтой, өвдөг суудлын хэсэгт давхар нөхөөстэй, 5 ш түдүүлтэй салдаггүй дотортой байна.

Өвлийн комбинзон  өмдний цээжин хэсгийг  250 граммтай тенсулейтээр, ар урд гуяыг  400 граммтай тенсулейтээр дулаалж ширмэл дотроор доторлож,  дулаалгыг дотортой  хавсран    ширж бэлтгэн их биетэй нэгтгэж оёсон байна.

Өвлийн хүрэмний юүдэнгийн оруулга, саравч, энгэрийн даруулга, халаасны ирмэгүүд,  арын хөндийрүүлэгч, ханцуйн оруулга-ухаар, сойлт , мөрдэс тогтоогч, өмдний өвдөг суудлын нөхөөс , ташааны уутан халаасны доод ирмэг, таг нь 0.2-0.8 см- ийн хос чимэг оёдолтой, ханцуйн үзүүр, хормойн ирмэгийг 2,5 см-ээр дарж оёж, энгэрийн халаасны уулзвар, энгэрийн даруулга- цахилгааны эхлэл төгсгөл, түдүүл, халаа зэргийг тусгай зориулалтын машинаар бөхөлж, эвэр товч, кнопуудыг зориулалтын машинаар цэвэр үзэмжтэй, бөх бат, барилт сайтай байхаар   хадсан байна.

 

 

8

 

Баглаа боодол, барааны нэр, шошго

Бэлэн бүтээгдэхүүнд размерын болон үйлдвэрлэгчийн тодотголтой шошгыг зүүж, хослуулан нэг бүрчлэн уутлаж, размераар нь төрөлжүүлэн 5 хосоор нь цаасан хайрцагт савлаж, давхар ярликжуулсан байна.

 

ШИНЭ МЭДЭЭ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
639
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
0
546
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
253
253
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
253
253
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
253
253
2026/07/08
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
253
253
2026/07/08
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/07/08
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
253
253
2026/07/08
"Playtime" хөгжмийн фестивалийн хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс бусдын биед хохирол учруулж болзошгүй нийт 18 ширхэг эд зүйл хураан авлаа
253
253
2026/07/03
"Наадмын тасалбар олноор зарна" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
253
253
2026/07/03
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/07/03
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2026/07/03
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
253
253
2026/07/03
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
253
253
2026/07/03
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
639
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
0
546
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
0
481
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
488
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
0
465
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
0
452
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
463
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
436
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
445
2026/07/08
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
0
447
2026/07/08
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос