ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СУРГАЛТ, ШАЛГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын А/130 дугаар тушаалаар цагдаа, дотоод цэргийн анги, байгууллагуудын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах ажил орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд үргэлжилж байна.
ЦЕГ-ын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар болон харъяа Мандал, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсүүдэд ажиллалаа.
Энэхүү шалгалтанд Цагдаагийн газрын төвийн болон цагдаагийн хоёр хэлтсийн нийт алба хаагчид хууль эрх зүйн мэдлэг, ур чадварын түвшин, компьютерийн мэдлэг, IQ, бие бялдрын норматив шалгуур үзүүлэлт, сэтгэл зүйн болон зан авир, араншин нь тухайн албан тушаалд нийцэх эсэхээр мэргэшлийн түвшингээ үнэлүүлж дүгнүүллээ.
Тус цагдаагийн газар нь түвшин тогтоох шалгалтанд "В" үнэлгээтэй дүгнэгдсэн юм.