АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СУРГАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-06-08 00:00:00
1757
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт амжилттай зохион байгууллаа.
Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг шалгаж үнэлсэн юм. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж, амжилттай дүн үзүүлэв.