ЭРГҮҮЛИЙН ЦАГДАА, ЖОЛООЧ НАР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА
2018-05-04 00:00:00
1952
Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч нарын хууль, эрх зүйн мэдлэг, ур чавдарыг дээшлүүлэх, дадал чавдар эзэмшүүлэх, албаны соёл, хандлага, төлөвшил, сэтгэлгээг өөрчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор онол дадлага хосолсон сургалт өнөөдөр эхэллээ.
Уг чадавхжуулах сургалтад 120 гаруй эргүүлийн цагдаа, жолооч нар оролцож байна. Сургалт нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд 3 хоног үргэлжилнэ.