ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Л.ХИШИГДОРЖ БУСДЫН АМЬ НАСЫГ АВАРЛАА
2018-04-17 00:00:00
1256
Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч Л.Хишигдорж бусдын амь насыг аварчээ.
Тус сумын 5-р багт оршин суух иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй гудамжинд хэвтэж байхад нь осгож амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж аварсанд иргэн Д талархал илэрхийлжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, бусдын амь насыг аварсан цагдаагийн ахлах ахлагч Л.Хишигдорждоо ажлын амжилт хүсэе.